Митоз хуваагдал

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Эсийн үржлийн хамгийн өргөн тохиолддог хэлбэр бол митоз /митос-грекээр утас/ хуваагдал юм.Митозын үед эсийн бүх бүрэлдэхүүн хэсэг, ялангуяа бөөм болон хромосомын бүтэц байршилд гүнзгий өөрчлөлт гарч, хромосомын утаслаг байгууламж тодрохоос гадна, ахроматины утаслагаас бүрдсэн ээрүүл хэлбэрт биеийн утаснууд үүсэж бөөм дотор олон утас харагддаг.Иймээс миток буюу утас үүсгэгч хуваагдал гэнэ.

    Митоз буюу кариокинез /Грекээр:карион-бөөм, кинезис-хөдөлгөөн буюу өөрчлөлт/ хуваагдлыг анх ургамлын эсээс И.Д.Чистиков 1874 онд, амьтны эсээс П.И.Перемежкю 1878 онд тус тус илрүүлжээ.

Интерфазын үед:Эс хуваагдаж үржих бэлтгэлээ хангадаг. 1.Хромосомын ДНХ хоёр дахин нэмэгдэх 2.Цитоплазм доторх органоидуудын тоо олшрох 3.Эсийн хуваагдлын үед зарцуулагдах эрчим хүчний эх үүсвэр болдог АТФ нийлэгжих 4.Эсийн төв/центриоль/ хромосомтой холбогдож улмаар хуваагдалд оролцдог ахроматины /үл будагч/ утаслаг уургууд нийлэгжих зэрэг бэлтгэл хийгдэнэ.Үүний дараа профазын шат эхэлнэ.Энэ шатанд бөөмийн эзэлхүүн ихсэж хөөж томордог.Бөөм дотор нарийхан утаслаг биес тодрон харагдаж эхэлдэг.Энэ бол хромосом юм.Хромосомууд мушгирч эрчилдэг.