Jump to content

Михаил Кавелашвили

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Михаил Кавелашвили, 2025 он

Михаил Кавелашвили (гүрж. მიხეილ გურამის ძე ყაველაშვილი; англи. Mikheil Kavelashvili, 1971 оны 7-р сарын 22-нд ЗХУ-ын Гүржийн Болниси хотод төрсөн) — Гүржийн улс төрийн зүтгэлтэн бөгөөд хөлбөмбөгийн тамирчин байсан. 2024 оны 12-р сарын 29-нд тангараг өргөж Гүрж улсын 6 дахь Ерөнхийлөгч болсон бөгөөд Гүржийн зэвсэгт хүчний Ерөнхий дээд командлагч юм.

1989 онд ерөнхий боловсролын дунд сургуулиа төгсөөд Тбилисийн Улсын Их Сургуулийн эдийн засгийн факультетад элсэн ороод төгсөөгүй орхисон байна.

2016 онд М.Кавелашвили "Гүржийн мөрөөдөл" намаас Гүржийн парламентын гишүүнээр сонгогдсон. Тэрээр 2020 онд парламентад дахин улиран сонгогдсон. 2022 онд Гүржийн мөрөөдөл намаа орхиж, эрх баригч намыг буруутгахгүйгээр барууны эсрэг яриаг сурталчлах зорилготой Гүржийн мөрөөдлийн дагуул болох Ардын хүч намыг үүсгэн байгуулжээ.