Jump to content

Михаил Пиотровский

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Михаил Пиотровский, 2007 он

Михаил Пиотровский (орос. Михаи́л Бори́сович Пиотро́вский, 1944 оны 12-р сарын 9-нд ЗХУ-ын Зөвлөлт Армений Ереван хотод төрсөн) — зөвлөлтийн болон оросын дорно судлаач, араб болон ислам судлаач, музей зохион байгуулагч. Түүхийн ухааны Доктор, профессор. 1992 оноос Эрмитаж музейн захирал. Санкт-Петербургийн улсын Их сургуулийн Дорны тэнхимийн эрхлэгч. Оросын Шинжлэх ухааны Академийн тэргүүлэгч гишүүн. 2001 оноос Оросын музейн Холбооны Ерөнхийлөгч.

Түүний эх археологч Рипсимэ Жанполадян, эцэг нь 1964 оноос 1989 онд 25 жил Эрмитажийн захирал асан Борис Пиотровский юм.