Jump to content

Михаил Суслов

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Михаил Суслов, 1964 он

Михаил Суслов (орос. Михаи́л Андре́евич Су́слов, 1902 оны 11-р сарын 21-нд Оросын хаант улсын Саратов мужийн Шаховское тосгонд төрж, 1982 оны 1-р сарын 25-нд ЗХУ-ын Москва хотод нас барсан) - Зөвлөлтийн нам, төрийн зүтгэлтэн.

Михаил Суслов бол Иосиф Сталин, Никита Хрущёв нарын үед нөлөө бүхий хүн байсан ч Леонид Брежневийн үед түүний карьерын оргил үе таарсан байна. Түүнийг Коммунист намын үзэл сурталч байсан бөгөөд заримдаа "нууц ноёнтон" гэж нэрлэдэг байжээ.

Тэрээр Комсомолын шугамаар Москва хотын Пречистенска гудам дахь Рабфакт суралцахаар илгээгдэж, 1924 онд сургуулиа төгсөөд (1921 оноос тэнд сурсан) Плехановын нэрэмжит Москвагийн Ардын аж ахуйн дээд сургуульд элсэн орж, 1928 онд төгссөн. 1929 онд Коммунист академийн эдийн засгийн дээд сургуулийн аспирантурт элсэн орсон. Тэрээр 1931 онд төгссөн аспирантурынхаа зэрэгцээ Москвагийн Улсын Их Сургууль, Аж үйлдвэрийн академид улс төрийн эдийн засгийн чиглэлээр багшилж байжээ.

М.Суслов 1921 оноос ЗХУ-ын Коммунист намын гишүүн, 1939 оноос ЗХУ-ын Коммунист Намын Төв Хорооны гишүүн, 1941 оноос Коммунист намын Төв Хорооны гишүүн, Төв Хорооны Зохион байгуулах Товчооны гишүүн (1946-1952), ЗХУ-ын КН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга (1947 оноос хойш), Төв Хорооны Товчооны гишүүн, ЗХУ (1952-1953, 1955 оноос хойш). ЗХУ-ын Дээд Зөвлөлийн 1-10 дугаар хурлын депутат. ЗХУ-ын Социалист хөдөлмөрийн хошой баатар (1962, 1972). 5 удаагийн Лениний одон авсан.

Тэрээр хуучны марксист үзлийг баримталж, хэт туйлшралгүйгээр тогтвортой байдлыг хадгалахыг хичээсэн боловч үзэл суртлын сөргөлдөгчдийг тууштай дарж байв.