Михаэль Коолхаас

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
“Михаэль Коолхаас”, анхны хэвлэл, 1810

“Михаэль Коолхаас” (герм. Michael Kohlhaas) — Энэхүү тууж нь германы нэрт зохиолч Хенрих фон Клайстын бүтээл юм. Зохиолч туужийнхаа эхний хэсгийг 1808 оны зургадугаар сард өөрийн эрхлэн гаргадаг “Феб” сэтгүүлд нийтэлсэн байна. Клайстын өгүүллэгүүдийн эмхэтгэлийн эхний боть 1810 онд хэвлэгдэхэд “Михаэль Коолхаас” тууж бүрэн эхээрээ оржээ.


Товч агуулга[засварлах | edit source]

Михаэль Коолхаас
Зохиолын мэдээлэл
Зохиогч Хенрих фон Клайст
Aнхны хэвлэл 1810
Монгол орчуулга Д.Моононцагаан
Монгол орчуулгын хэвлэгдсэн он 2016
Ангилал Уран зохиол

Туужийн үйл явдал XVI зууны дундуур, Мартин Лютерийн шашны шинэчлэлийн үеийн Германд болж өрнөнө. Зохиолын гол дүр, Бранденбүргийн хүндтэй иргэдийн нэг, адууны наймаачин Михаэль Коолхаас өөрөөс нь давуу эрх мэдэлтэй захирагч Венцел фон Тронкагийн өөдгүй мэхэнд автаж, улмаар шударга хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж чадахаа болино. Коолхаас тэрхүү сурвалжит язгууртныг шүүхэд өгсөн боловч Венцел фон Тронка өндөр алба хашдаг, шүүхэд нөлөөтэй холбоотнуудаараа хэргийг хэрэгсэхгүй болгуулдаг. Коолхаасын эхнэр уг хэргийг Бранденбүргийн ванд өөрийн биеэр мэдүүлэхээр зориглон очсон ч харуулд зодуулсны улмаас амиа алдана. Ийнхүү шударга бус явдлын золиос болсон ч төр засаг, шүүхийн дэмжлэг олоогүй, аргаа барж, уур хилэн нь бадарсан Коолхаас шударга ёсыг биечлэн тогтоож, Венцел фон Тронкаг өөрийн гараар хатуу цээрлүүлж хариугаа авахаар шийдэн авлигад идэгдсэн төр засгийнхаа эсрэг босож их хэргийг өдүүлнэ. Михаэль Коолхаасын түүхэн эх дүр нь Ханс Кольхазе /Hans Kohlhase/ хэмээх бодит хүн юм. Энэхүү туужаар хэд хэдэн удаа дэлгэцийн бүтээл хийжээ.

Зохиолын онлайн хуулбар[засварлах | edit source]

Энэ зохиол нь эртний зохиол тул зохиогчийн эрхийн хуулийн дагуу зарим гадаад хэлээрх хуулбар нь онлайнаар үнэгүй тараагддаг. Энэ зохиолын англи хэлээрх бүрэн хуулбарыг Wikisource-ийн энэ хуудаснаас харна уу.