Миязаки Их Сургууль
Миязаки Их Сургууль (宮崎大学 Миязаки дайгакү) нь Япон улсын Миязаки мужийн Миязаки хотын өмнөд хэсгийн Кибана дүүрэгт байрладаг, улсын их сургууль юм. Тус сургуулийн нэрийг ихэнх үед "UoM" буюу "Миядай" гэсэн товчлол болгон богиносгодог. Тус сургууль нь 1884 онд байгуулагдсан ба 2003 онд их сургуулийн зэрэглэлтэй болсон. Тус сургууль нь боловсрол, соёл, бүс нутгийн инновац, анагаах ухаан, инженерчлэл, хөдөө аж ахуйн чиглэлээр бакалаврын зэрэг олгодог. Мөн хөдөө аж ахуй, боловсрол, инженерчлэл, анагаах ухааны чиглэлийн ахисан түвшний хөтөлбөрүүдтэй.
Факультетууд
[засварлах | кодоор засварлах]- Хөдөө аж ахуйн факультет
- Боловсролын факультет
- Инженерийн факультет
- Анагаах ухааны факультет
- Бүс нутгийн инновацын факультет
Тээвэр
[засварлах | кодоор засварлах]Дугуй
[засварлах | кодоор засварлах]Миязаки их сургуулийн Кибана хотхоны эргэн тойронд олон тооны дугуйн зогсоол бий. Зарим нь дээвэртэй, зарим нь дээвэргүй. Хотхоны төв хэсэгт унадаг дугуй унахыг хориглодог бөгөөд зөвхөн машин зорчих боломжтой захын хэсгүүдээр зөвшөөрдөг.
