Jump to content

Могадишо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Могади́шо (сомал. Muqdisho [mʉqdɪʃɔ], араб. مقديشو‎ [muqaˈdiːʃuː], итал. Mogadiscio [moɡaˈdiʃʃo]) — Сомали улсын нийслэл бөгөөд хамгийн том хот бөгөөд боомт юм. Сомали улсын соёл, санхүү аж үйлдвэрийн төв.

Хотын хүн ам — 2023 оны байдпаар 2.610.000 байсан бөгөөд газар нутаг нь — 350 км².

1499 онд Васко да Гама тэргүүтэй Португалийн хөлөг онгоцууд Могадишо хотыг бөмбөгдөж ихээхэн хохирол учруулсан. 1500-аад онд Могадишо Португалийн мэдэлд орсон. Занзибарын Султан 1871 онд хотыг эзэлсэн. 1800-аад оны сүүлээр Султаны шадар сайдад зориулж барьсан Гареса ордон одоо музей, номын сан байдаг.

1892 онд Занзибарын Султан тус хотыг Италид шилжүүлэн өгсөн юм. Итали улс 1905 онд хотыг худалдаж авч, Могадишог Италийн Сомалийн нийслэл болгосон. Ойролцоох нутаг дэвсгэр нь 1936 онд Италийн мэдэлд бүрэн орсон.

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Кени улсаас хөдөлсөн Их Британийн цэргүүд замдаа 1941 оны 2-р сарын 26-нд хотыг эзлэн авсан байна. Дайны дараа Британичууд 1952 онд Итали улс хуучин хамааралдаа байсан нутгаа эргүүлэн авах хүртэл хотыг захирч байв. 1954 онд Сомалийн Үндэсний Их Сургууль байгуулагдсан. 1960 онд Сомали тусгаар тогтнолоо олж, Могадишо хотыг нийслэлээ болгосон түүхтэй.