Jump to content

Модны үртэс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Модны үртэс хүний гарын хажууд

Модны үртэс нь дан мод, мөчир, тайрдас, үндэс, хожуул, модны хаягдал гэх мэт том хэмжээтэй модны хэсгүүдийг тайрах эсвэл зорсны үр дүнд үүссэн жижиг-дунд хэмжээтэй үртсийг хэлнэ.

Модны үртсийг биомассын түлш (амьтан ургамлын үлдэгдэл, сэг зэм зэргийг нийлүүлэн гарган авсан шахмал эко түлш) болон модны целлюлоз үйлдвэрлэхэд гол түүхий эд нь болдог. Мөн цэцэрлэгжүүлэлт, орчны тохижуулалт болон эко-системын нөхөн сэргээлтэнд ашиглагддаг. Биоректорын үйл явцад денитрификаци маягаар, мөөг тариалалтанд хөрсөнд нь түүхий эд болдог.

Модны үртэс гарган авах үйл явцыг үртэс гарган авах гэх ба зориулалтын машинаар гүйцэтгэнэ. Үртэсний төрөл нь ямар материалаас гарган авсан болон ямар төрлийн машинаар хийсэн зэргээс хамааран өөр өөр байна. Үртэсний төрөлд ойн модны үртэс (ой модтой бүсээс авчирсан модны), модны хаягдлын үртэс, модны хөрөөнөөс үлдсэн хаягдал (модны үйлдвэрийн хаягдал) зэрэг багтана.