Моисеевын чуулга
Харагдац
Игорь Моисеевийн нэрэмжит ардын бүжгийн Эрдмийн чуулга (Орос: Государственный академический ансамбль народного танца имени Игоря Моисеева) нь 1937 онд хореограф, балетмейстер Игорь Моисеевын удирдлага дор байгуулагдсан ардын бүжгийн чуулга юм. Энэ нь дэлхийн ард түмний бүжгийн фольклорыг уран сайхнаар тайлбарлан шинэчилж, түгээн дэлгэрүүлэхэд зориулагдсан дэлхийн хамгийн анхны мэргэжлийн бүжгийн хамтлаг юм.