Моко Шурай Экотоба

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Самурай Сүэнага Монголчуудын нум сум, галт бөмбөгийн дайралтанд, хоёр дахь хувилбар

Моко Шурай Экотоба (蒙古襲来絵詞 Монголчуудын довтолгооны тухай зурагт тайлбар?) (Моко Шурай Экотоба) нь 1275-аас 1293 оны хооронд Япон хэлээр үйлдсэн хоёр хэсэг зурагт тайлбар бичгэн хуйлмалаас (emakimono) бүрдсэн дурсгал юм. Монголчуудын Япон руу хийсэн довтолгооны үед байгуулсан гавьяа, баатарлаг явдлаа төвийлгөн харуулах зорилгоор энэхүү зурагт хуйлмал бичээсийг самурай Такезаки Сүэнага захиалж бүтээлгэжээ.

Зохиогч ба зураачийн нэр тодорхой бус. Зурагт хуйлмал бичигт монголын дайран довтлогчид ба японы хамгаалан тулалдагч нарын далайн дээрх, арлын хуурай газар дээрх байлдаануудыг дүрслэн үзүүлсэн байна. Зургийн хэсгүүдийг тайлбар бичгээр таслан хуваасан. Энэхүү хуйлмал бичгийн хэд хэдэн хувилбар буюу 13-р зууны эх бичиг, 18-р зууны үед үйлдсэн хуулбар, Фукуда Тайкагийн гараар зурж хувилсан 19-р зууны үеийн хувилбар, 21-р зуунд сэргээн засч хуулбарласан хувилбарууд хадгалагдаж үлдсэн байна. Анхны эх хувилбарыг Токиогийн хааны ордон дахь Хааны цугуулгын музей-д хадгалж байна.

Зургууд[засварлах | edit source]

Нэмж үзэх[засварлах | edit source]

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: Mōko Shūrai Ekotoba – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Ном зүй[засварлах | edit source]

  • (1973) Narrative picture scrolls, Arts of Japan. Weatherhill. ISBN 978-0-8348-2710-3. 
  • (2001) In little need of divine intervention: Takezaki Suenaga's scrolls of the Mongol invasions of Japan, Cornell East Asia series. Cornell University. ISBN 978-1-885445-13-1. 
  • (1964) Heiji monogatari emaki, Mōko shūrai ekotoba, Nihon emakimono zenshū (japanese хэлээр). Kadokawa Shoten. 
  • (1978) 蒙古襲来絵詞 (Mōko shūrai ekotoba), Nihon emaki taisei (japanese хэлээр). Chuokoron-Shinsha.