Jump to content

Монаш их сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Их сургуулийн сүлд

Монаш их сургууль (Англи: Monash University) нь Австралийн Викториа мужийн Мельбурн хотод суурилсан олон нийтийн судалгааны их сургууль юм. Дэлхийн 1-р дайны үеийн генерал Сэр Жон Монашийн нэрээр нэрлэгдсэн тус сургууль нь 1958 онд байгуулагдсан бөгөөд тэрхүү мужид байгуулагдсан хоёр дахь их сургууль юм. Монаш их сургууль нь хэд хэдэн салбар кампустайгаас дөрөв нь Викториа дотроо (Клэйтон, Колфилд, Пенинсулса, Парквилл), хоёр нь Малайз, Индонезид тус тус байрладаг. Монаш нь Италийн Пратод судалгаа ба сургалтын төв, Энэтхэгийн Мумбай хотод ахисан түвшний судалгааны сургууль, БНХАУ-ын Сүжоу болон Индонезийн Тангеранг хотод ахисан түвшний дээд сургуулиудтай.

Тус сургууль нь Монашийн хууль зүйн сургууль; Австралийн Синхротроны төв; Монашийн шинжлэх ухаан, технологи, судалгаа, инновацын цогцолбор (STRIP); Австралийн үүдэл эсийн төв; Викториагийн эмзүйн коллеж зэрэг олон улсын хэмжээний хэд хэдэн томоохон судалгааны байгууламжийг эзэмшдэгээс гадна 100 гаруй судалгааны төв, 17 хамтарсан судалгааны төвтэй. 2019 онд Монашийн нийт орлого $2.72 тэрбум австрали доллар давсан бөгөөд үүнээс $462 саяыг боловсролын бус санхүүжилт бүрдүүлжээ. 2019 онд тус сургууль 55,000 гаруй бакалаврын болон 25,000 гаруй ахисан түвшний оюутан элсүүлжээ. Монаш нь Австралийн тэргүүлэх 8 их сургуулиудыг нэгтгэсэн "Наймын групп" (Group of Eight)-ын бүлгийн гишүүн юм.

Монаш их сургуулийн номын сан нь гурван тивд байрлах бүх кампусуудаа хамарсан хэд хэдэн салбартай. Тус номын сан нь нийт 3.2 сая гаруй материалын сан хөмрөгтэй.