Монголчуудын Гүрж рүү хийсэн аян дайн
| Монголчуудын Гүрж рүү хийсэн аян дайн | |||||
|---|---|---|---|---|---|
| Хамаарах дайн: Монголын эзэгнэл | |||||
Монголын ноёрхолын үеийн газрын зураг | |||||
| |||||
| Байлдагч талууд | |||||
| Их Монгол Улс | Гүржийн хаант улс | ||||
| Командлагч болон удирдагчид | |||||
|
Зэв Сүбээдэй баатар Чормаган хорчи |
4-р Георгий Лаша Русудан | ||||
| Цэргийн хүч | |||||
|
1221-1222: 20000 морьт цэрэг 1236-1239: 30000 морьт цэрэг |
1221-1222: 20000 цэрэг 1236-1239: 60000 цэрэг | ||||
| Хохирол | |||||
| Бага хохирол | Их хэмжээний хохирол | ||||
Монголчуудын Гүрж рүү хийсэн аян дайн (гүрж: მონღოლთა ლაშქრობები საქართველოში, галиг: mongholta lashkrobebi sakartveloshi; Mongol invasions of Georgia) гэж, 1220-1222, 1236-1239 онд Монголын эзэнт гүрний арми хоёр удаагийн аян дайнаар Гүрж болон өмнөд Кавказын орнуудыг бут цохин, тэдгээр улсуудыг 1239 онд дагаар оруулсан аян дайныг хэлэх бөгөөд үүний үр дүнд Монголын ноёрхол 160 гаруй жил үргэлжилсэн. 1220 онд Зэв, Сүбэдэй баатрын удирдсан 20000 цэрэг Хорезмын султан Мухаммедыг нэхэж явсаар, Кавказын нуруугаар дамжин хойд зүгт Кипчакийн нутаг руу явах замдаа өмнөд Кавказын нутаг дахь Гүржийн 4-р Георгий Лаша хааны удирдсан армитай Кунанид болсон байлдаанд тулалдаж ялснаар, Монгол-Гүржийн цэрэг дайны түүх эхэлдэг. 1236-1239 оны хооронд Чормаган хорчийн удирдсан аян дайнд Монголын арми ялалт байгуулж, 1239 онд Гүржийн тал бууж өгөх гэрээ хэлэлцээр байгуулсан.