Монголчуудын Чеченьд хийсэн довтолгоо

13-аас 14-р зуунд, Монгол болон тэдний Түрэг хамсаатнууд 2 удаан, нүсэр дайралтыг одоогийн Чечений нутаг дэвсгэрт (Гүржүүд Жүржүкетягийн Вайнах хаан улстай хамтарсан) хийсэн юм. Тэд Чеченчүүдэнд асар их сүйрэл болон үхэл авчирсан ч сүүлд нь тэднийг сайн төлөвшүүлсэн юм. Чеченчүүдийн өвөг дээдэс Монголчуудын дайралтыг ганц ч биш хоёр удаа амжилттай эсэргүүцсэн цөөн хүмүүсийн нэг болсон гавъяатай, гэвч энэ тэдний хувьд маш их үнэ цэнээр бий болсон зүйл ба тэдний улс орон бүрэн дүүрэн сүйдсэн юм.

Эдгээр дайралтууд нь Чечений түүхэнд тохиосон хамгийн ноцтой нь байсан ба Чечен ба тэдний ард түмэнд өргөн хүрээтэйгээр нөлөөлсөн юм.

Оршил[засварлах | кодоор засварлах]

Баруун Европын Дундад Эрин зууны үед, Кавказууд (төд удалгүй Оросууд болсон) Монгол болон тэдний Түрэн хамсаатнуудад довтлуулсан.

Кавказад үзэгдсэн анхны Монгол цэргүүд нь 1220-1222 оны [1] үеийн туршуулууд байсан. Купчак Түргийн хүмүүс – тэдний зарим нь хожим Чингис хааны ирээдүйн хамтрагчид болсон – Өмнөд ба Хойд зүгт довтлон газар нутаг эзлэсээр байсан (Хазарчуудын уналтаас хойш үргэлжилсэн үйл явдал), үүнд Терек болон Кубаны үржил шимтэй голын ай савууд ч багтана, тиймээс тэнд аль хэдийн газар нутаг болон зэр зэвсгийн сөргөлдөөнтэй байсан. Түрэг-Монголчуудын заналхийллийн сануулгууд эртнээс байсан. 1230-аад оны үед, Монголчууд Купчакын эрхийг гартаа оруулж тэднийг өөрсдийн хараат болгосон.

Удахгүй болох сүйрлийн хамгийн тод тэмдэг нь Гүрж дэх дайралт байсан ба Жүржүкетягийн дайралтаас жилийн өмнө эхэлсэн. Гүржийн хаант улс бол Жүржүкетягийн хамгийн хүчтэй холбоотон байсан ба Монголчуудын дайралтын дорх Гүржийн энэ нуралт нь Жүжүкчүүдэд удахгүй болох гамшгийн дохио байсан юм (тэд ухаарсан үгүй хамаагүй). Гүржийн дэмжлэг дутагдсан (холбоотон учраас Жүржүкчүүдэд тусламж хэрэгтэй үе бүхэнд түүхийн туршид тусдаж ирсэн) болон бүх талаараа бүслүүлсэн байдал нь аймшигтай байсан. Энэ байдал нь Чеченчүүдийн өмнө нь хэзээ ч тулгарч байгаагүй асуудал ба Оросын дайралт хүртэл ахиж хэзээ ч тулгараагүй юм. Хойд зүгийн дайралтыг үеэр Жүржүкчүүд Гүржийг өнгөлөн хамгаалж байсан улс байсан ба Гүрж ч тэднийг холбоотон учраас дэмжиж байсан. Гүрж дэх дайралт нь Жүржүкчүүдийг энэхүү хэцүү бэрх амьдралаас нь салгасан юм.

Монголчуудын анхны довтолгоо[засварлах | кодоор засварлах]

1237 онд Хойд Кавказ дахь дайралт эхэлсэн[1]. Монголчууд Цирказууд болон Алансуудын эсрэг анхны дайралтаа явуулж ( энэ үед Аланы хаант улс олон үндэстэн ястангаас бүрдсэн ба хагас шахуу нь Вайнах байсан [2]). Вайнах Аланы тосгодууд байрлах байсан одоогийн хойд Ингусхэтиа, Хойд Чечений хойд хэсэг болон Хойд Оссетиад болсон бүрэн сүйрлийг ажигласан [3][1]. Терекийн барийн хэсгийн эрх мэдлийг нэгтгэсний дараа Монголчууд голын дагуу баруун тийш Терек дэх Вайнахын хэсгийг буулгаж авахаар хөдөлсөн (одоогийн Терекийн мэдлийн Чечен болон Ингушээс бага, өмнөх Алансуудын хязгааргүй байр сууринаас болж)[1] . Жүржүк/Симсирчүүд ч мөн одоогийн Дагестанд байрлах Лезгинзийн нийслэл Дербентийг эзлээд удаагүй байсан Монголын цэргүүдэд Өмнөд болон Зүүнээсээ дайруулсан [3].

Жүржүк дэх дайралт аль хэдийн эхэлсэн, хурцадсан, Монголчууд дайралтандаа хүрч болох хамгийн хол өндөрлөг хүртлээ довтолсон. Вайнах Монголчуудын сум болон галнаас ямар ч тохирох ул мөр үлдээгүй, мөн тэдний тосгод бүрэн дүүрэн сүйтэж газарт ортлоо шатаагдсан. Жаймоука Вайнахын дийлэнх ард иргэд магадгүй алагдаж эсвэл харгис Монголчуудад боолчлогдсон хэмээн дурдсан. Дайралтын хэдхэн жилийн дотор, Жүржүкетя түүх болсон – гэвч тэдний эсэргүүцэгч хүмүүс болоогүй ээ. Үүнээс ч аймшигтай нь, Монголчууд Сунзха голын ихэнх газар нутагт эрх мэдэл тогтоосон – ийм байдлаар Чечений ард түмэнд тэдэнд өөрсдийн хүн амаа дэмжихийн тулд Сунзха-н хөдөө аж ахуй (Терекчүүдэд ч мөн адил) хэрэгтэй байгаан улмаас бодитойгоор оршин байгаа заналхийлэл юм. Тэдгээр үлдсэн хүмүүс өндөрлөг уулархаг хэсгээр өөрсдийн сонголтоор зугтацгаасан. Тэд ууланд ахин цугларч өөрсдийгөө шинээр зохион байгуулж, өөрсдийн эх нутгийг ямар ч хамаагүй үнэ цэнээр буцаан авахаар шийдэж Монголчууд болон Түргүүдийг хамтад нь мөн бүгдийг нь хөөж гаргахаар болсон. Тэдний зорилго бол биологиороо ч мөн соёлоороо ч амьд гарах байсан юм.

Вайнахд ой мод болон уул хоёул байсан, мөн партизаны дайныг ч амжилттай явуулсан. Гурван Орд Жүржүкетягийн өтгөн шигүү ой дох төлөвлөсөн дайралтаа бүтэлгүйтсэн, мөн Вайнах хөрш орнуудыхаа хувь тавилангийн төлөө бүтэлгүйтэхгүй байхаар шийдсэн юм. Тэр үед Монголчууд томоохон газар нутгуудыг эрхшээлдээ оруулж байсан, гэвч тэдэнд эзэлж чадахгүй өчүүхэн хэмжээний эсэргүүцлүүд байсан, тэд удалгүй өргөжиж хоорондоо ахин нэгдсэн.

Жаймоука 1245-1247 онууд дахь Монголчуудын Пап төлөөлөгч Жон Плано Карпинигийн бичлэгийг дурдсан. Тэр магадгүй Хааны арми Аланын нутгийн зүүн хэсгийн уулархаг газрыг эзлэх гээд бүтэлгүйтсэн тухай мэдэгдсэн, тэд хамгаалагчдийн эсэргүүцлийн улмаас 12 жилийн турш бүслэлтэд байсан (Жаймоука-н тэмдэглэснээр Ванайхын газарзүйн байрлалаас болсон). Гүйллайме Рубругуйс, Францын хаант улсаас Хаан Сартаклуу (Бат Хаан-ы хүү) явуулсан элч 1253 онд Кавказлуу аялсан. Тэр Цирказууд (Эндхийн Цирказчууд жинхэнэ Цирказчуудтай хамааралгүй, гэвч Цирказчууд, Убихзууд, Абазинчууд, Оссетууд, Ингушчууд, Чеченчүүд болон Аварчууд зэрэг Анапаас Кундзакх хүртэлх бүх хойд Кавказчууд) хэзээ ч “Монгол хуулинд сөгдөдгүй”, хэмээн бичсэн байдаг, хэдийгээр тэр үед Монгол 5 дугаар арми тэр чигээрээ Кавказчуудын эсэргүүцлийг нэг мөр бүхэлд нь нураах даалгавартай байсан гэсэн баримтыг үл харгалзсан.

Монгол армийн хүч ихээхэн суларч (тухайн газар оронд) тэдний Жүржүкетя дахь довтолгооны алдаанаасаа шархаа нөхөх нь бүтэлгүйтсэн нь Гүрж болон бусад Кавказын газар нутаг дахь хяналтаа алдахад маш их хувь нэмэр үзүүлсэн. Монголчуудыг эсэргүүцэж байсан эсэргүүцэлд ашиглагдаж байсан тактикууд сүүлд Тимурлане, мөн дараа нь Оросуудын эсрэг дахин ашиглагдсан.

Монголчуудын хоёр дахь довтолгоо[засварлах | кодоор засварлах]

Монголчуудтай ирээдүйн сөргөлдөөнөөс сэргийлэхийн тулд мөн Чеченчүүдэд шархаа нөхөх хугацаа өгөхийн тулд Симсир хунтайжийн эзэмшлийн захирагч (Симсим ч гэсэн товчилсон нэртэй; Алан болон Жүржүкетягаас тусдаа 2 голын хооронд орших жижиг Чечен феодал ванлиг), Монголчуудад Гаюур Хаан гэж танигдсан (хэдийгээр өөрдийх нь хүмүүс түүнийг ингэж дууддаггүй байсан), Алтан Ордтой холбоотон болсон. Симсимийн Орд дахь үнэнч байдлыг цоцоход, Гаюур улсынхаа шашнийг Ислам болгон батласан ( хэдийгээр энэ алхам нь цэвэр бэлгэдлийх байсан, Чеченчүүдийн олонх нь шашингүй хэвээр байсан ба тэдний дадалд Муслим болон Христийн шашин холилдсон байсан).

Хэдийгээр, энэ нь алдаа байсан нь батлагдсан. 14р зууны 2дох хагаст Алтан Ордын хүч суларч эхэлсэн. Тимурлане Алтан Ордод ахиж хэзээ ч нөхөгдөхөөргүй том ялалт учруулсан. Хэдийгээр, Тимурлане Алтан Ордоор зогсохыг хүсээгүй, Кавказ бол түүний төлөвлөсөн маш олон эзэрхийллийн нэг байсан. Тэр Симсирийн холбоотонгоо Ордтой хамт Симсирийн эсрэг дайны шалтаг болгон ашигласан. Тэр Симсирээр ч зогсоогүй, үргэлжлээд Чечений газарлуу дайрсан. Энэ нь Монголын анхны дайралтаас сэргэж байгаа Жүржүкчүүд хоёрдохоо ийм зүйлтэй тулгарна гэсэн үг юм.

Тимурлане эхлээд өөрийн Түрэг дээд зэрэглэлийн цэргүүдээ 1390 онд Кавказлуу дайруулахаар илгээсэн, ийнхүү 1395-1396 онд хүчтэйгээр довтолсон. Монголын хоёрдох дайралт эхнийх шигээ хэрцгий байсан, мөн олон тооны Жүржүк ард түмэн бүрэн хядагдаж, олон янзын сүм болон паганы ариун догшин газар устаж сүйдсэн.

Гэвч, хэдийгээр нам хонхор газар амжилттай байсан ч, тэд анхны Монгол дайралтынхны тулгарсан шиг асуудлуудтай тулгарч ялагдсан. Гэвч, өмнөх Монгол дайралттай адилгүй нь, Тимурлане өөрийн хүчиндээ асар их хохирол амсахын оронд Чеченчүүдтэй найрамдаж тэднийг эзлэхээр оролдож байлаа. Түүхэнд тэмдэглэхдээ ннх тайван өгөхийн оронд, тэр Чеченчүүдэд бэлгэнд цэргийн эрх өгсөн юм.

Хөгжмийн зэмсгүүдийн талаар ярихад, хэн нэг нь Чечений аймшигт гамшиг таригч Тимурийн домгийг ярина. Байлдааны өдөр дуусахад, Тумир удирдагч нараасаа: “Тэдний пондарыг ( хөгжмийн зэмсэг) авсан уу? Харин хариулт нь эсрэг байна. Тэр: “Хэрэв пондарыг аваагүй бол, чи зүгээр л тэдний армийг устгаж, гэвч чи тэднийг эрхэндээ оруулаагүй байна. Тиймээс бид тэднийг өөрсдийн холбоотонгоо болгоно. Би тэднийг баяртай хүлээн авна, мөн тэдний тууштай, сургамжтай байдалд би өөрийн хүндэтгэлийн хэлбэрийг хүсэж өөрийн хэнд ч одоохондоо өгөөгүй байгаа цэргийн эрх мэдлээ өгнө.” Түүний хүмүүс тулалдаж буй эр хүн олоогүй; учир нь бүгд үхсэн. Тэд дайнд оролцохоос хориглосон туульчийг авчираад холоос ажиглана, ингэснээр тэр ирээдүй үедээ түүх ярьж өгнө. Туульч Лланча, Төмөр Ламе-аас цэргийн эрх мэдлийг авч 9 жирэмсэн эмэгтэйд өгөхөд тэд 9 залуухан хөвгүүнд шилжүүлнэ. Дараа нь, Тимур Чечений бүх хоригдлуудыг суллахыг тушаана. Чечений хөгшчүүд энэ цэргийн эрх мэдэл, мөн бусад бэлгэ сэлтүүд мөн маш олон Чечений шүтээн 1944 оны 2 сар хүртэл аюулгүй хадгалагдаж ирсэн гэж хэлдэг. Чечений ард түмэн өөрсдийн бүхий л өмч хөрөнгөө цөллөгний үеэр тонуулсан; Чечений эрдэнэсийн гол хэсгүүд Москвад очсон.

[4]

Эцэст нь, Тимурлане ялалтад ойрхон байсан болон золгүй доромжлолын дуусашгүй жагсаалтаас болж сэтгэл санаагаар унан Чечений холбоогоо салгахаар шийдэж Монголчууд ухарсан юм.

Монголчуудын дайралтын урт хугацааны нөлөөлөл[засварлах | кодоор засварлах]

Ардын аман зохиолын үндсэн санаа болон Бие даасан улсын статусын зарчим[засварлах | кодоор засварлах]

Монголчуудыг эсэргүүцэж ямар ч үнэ цэнээр хамаагүй Вайнах хэвээр үлдэхийн тулд байсан шийдэмгий байдал нь жирийн иргэдэд маш хэцүү бэрхшээл байсан. Энэ нь “Чечен-гүй” зарчимд болон юу гэсэн үг тал дээр маш их нөлөө үзүүлсэн. Орчин үеийн Чечен болон Ингушд үүний талаар олон ардын амар зохиол байдаг. Нэг үлгэрт Аргуны уугуул оршин суугч Монголчуудын анхны дайралтын болон Тебулостма уулын бүслэлтийн хэсгийг өөрсдийн газар нутгийг ахин эзлэхээс өмнө хэрхэн амжилттайгаар хамгаалж буй талаар дүрсэлдэг. Жаймоука маш олон үлгэрт Барууны аялагч нарын талаарх түүхтэй тохирч буй хүмүүсийн талаар баримт гардаг хэмээн тэмдэглэсэн байдаг.

Жүржикийн тусгаар улсын төгсгөл ба Шашны Үр дагавар[засварлах | кодоор засварлах]

Хэдийгээр, ширүүн эсэргүүцэл Жүржүкетягийн төрт системийн бүрэн сүйрлээс хамгаалж чадаагүй. Түүхэн болон улсын баримт тэмдэглэлүүд (ихэвчлэн Гүрж хэл дээр бичигдсэн байдаг) их хэмжээгээр устгаж сүйдсэн. Жаймоука “Цаг тооны болон соёлын түүхэн хэлхээ таслагдсан” хэмээн дурдсан. Хамжлага болон лордуудын феодал систем хөлдөө чирэгдтэл нурсан.

Шашны хамаатай байдал[засварлах | кодоор засварлах]

Өмнөдөд байрладаг Ортодоксын сүм зэрэг Паганы шүтээнүүд бүрэн устсан. Дайралтын нөхцөл дор, сүсэг бишрэлийн хэрэгцээтэй байдлаас болж Паганизмаас хувиргасан Христын шашин Чеченд оршин тогтнох боломжгүй болж, мөн түүний шүтээх сум дуган болон санваартнууд нь бут цохигдсон. Хэрэв Монголын дайралт байгаагүйсэн бол, өнөөдөр Чеченчүүд магадгүй Муслим гэхээсээ илүү Ортодокс болон Христийн холимог шашинтай(Абкхаз болон уулархар Гүрж шиг) байх байсан байх.

Соёлын үр нөлөө[засварлах | кодоор засварлах]

Вайнахын төрт улсын бүрэн сүйрч, тэдний амьдрах хэв маяг болон тэдний түүхийн талаарх мэдлэгийн ихэнх хэсэг нь тэднийг соёл иргэншилээ олон замаар дахин бүтээх болгосон. Монголчуудыг эсэргүүцэж байсан болон 2 дайны голд байх хугацаандаа ард иргэд хожмын амьдрах хэв маяг болох эсэргүүцэж хамгаалах янз бүрийн арга ухаан дэлгэрүүлсэн. Отог аймгийн системээр дайны талбарын зохион байгуулалтыг төлөвлөсөн. Партизаны тактик болох уулархаг болон ой модтой газрийг ашиглаж байсан тактик нь илүү төгс боловсронгуй болсон. Монголчуудын дайралтын үеэр цэргийн хамгаалалтын цамхагууд өнөөдрийн Вайнах ард иргэдтэй нэгдэж оршин тогтнох болсон. Маш олон жад, сум зэрэг ашиглаж чадах хүмүүс гэр орон, харуулын өртөө мөн цайз болон туслаж байсан. Бүх ангийн эрэгтэй, эмэгтэй мөн хүүхдүүдийн хувь нэмэр дайны үеэр феодал нийгмийг нураахад оролцсон ба баян ядуус мөн ялгаагүй Вайнахын итгэл үнэмшлийн тэгш эрхийн хүчтэй бодлийг хөгжүүлэхэд тусалж байсан, энэ нь Монголчуудын дайралтын дараах тэдний шинэ лордуудыхаа эсрэг бослого гаргах гол шалтгаан болсон.

Олноороо бөөгнөрсөн болон тариалангийн талбайн хомсдол нь Чеченчүүдийг дэнж талбай болон тэжээлийн хөрс багтаасан өндөр газрууд ашигласан хөдөө аж ахуйн шинэ арга ухаан зохиоход хүргэсэн. [5]

Голын эргэн тойрон дахь үлдсэн Ногайчуудтай газар нутгийн зөрчилдөөн[засварлах | кодоор засварлах]

Өндөрлөг газраа хамгаалсны дараа, Вайнахчууд Монголын хяналтын нам газруудлуу довтолсон (Монголчуудын 2 дайралтын дараа энэ зүйл өрнөсөн). Хэдийгээр үе дамжин тэнд амьдраагүй ч энэ газар нутгийн ихэнх нь нэрлэсэн Вайнах эзэдтэй байсан. Ихэнхийг нь буцаан авсан, Монголчуудын 2 дахь дайралтын улмаас л ахин ялагдсан. Үүний дараа, Вайнахчууд Сунзха дахь уугуул эзэмшлээ буцаан авахаар төлөвлөсөн боловч Терекийн ихэнх нь Купчакуудын гарт байсан хэвээр байсан. Зөрчилдөөн дуусаагүй байсан хэдий ч Түрэг ард түмний нутаглаж байсан газар нутгийг эзэмшдэг отог аймгууд байсан нь тэд газар нутгаа эргүүлэн авахгүй бол тэдний өөрсдийн газар нутаг дутагдаж үүрд бусад отог аймгуудын зочломтгой занд найдах хэрэгтэй байсан (нэр хүндээ асар ихээр унагана). Түрэг-Монголын эзлэн түрэмгийлэгчдэд Чеченчүүд Терек болон Сунзха голоос хөөгдөж гарах үеэр Монголчуудын дайралтаас үүссэн Вайнах болон Түрэг ард түминий хоорондох зөрчилдөөн нь 1750 болон 1770 аад оны сүүл хүртэл үргэлжилсэн. Үүний дараа, Чечений хойд хэсэгт шинэхэн зөрчил мөргөлдөөн нүүрлэсэн: эд бол Козаксчууд.

Чечен-Гүржийн холбоотны төгсгөл болон хожмын халаа[засварлах | кодоор засварлах]

Гүржийн холбоотон Жүржүкетя устсанаар, Гүрж Жүржүкчүүдийн холбоо 13р зуунд дуусгавар болсон. Энэ нь Хойд зүгээс дайрвал, тэд өөр газраас тусламж олох хэрэгтэй гэсэн үг. Чечений феодал улс болох Симсим, Монголчуудын анхны дайралтын дараа аюул заналын үед Гүржтэй биш, Алтан ордтой холбоотон болж, өөрсдийг Ислам шашинлуу хувиргасан. Энэ нь Христосын Орос улстай зөрчилдөөнтэй үеэрх Оттомоны Эзэнт Гүрэн болон Мусламын ертөнц дэх бусад улсын энэрэлийг хүртэхийн тулд 16 болон 19р зуунуудын хоорондох Чеченчүүдийн Исламтай харьцах хожмын харилцааг үүсгэсэн. [6][7].

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 1.2 1.3 Anchalabze, George. The Vainakhs. Page 24
  2. Jaimoukha, Amjad. The Chechens. Page 28
  3. 3.0 3.1 Jaimoukha, Amjad. The Chechens. Pages 34-5
  4. http://www.shamsali.org/taj/chechnat.html
  5. [1], JaimoukhaTimur.
  6. Anciennes Croyances des Ingouches et des Tchétchènes.Mariel Tsaroïeva ISBN 2-7068-1792-5
  7. Lecha Ilyasov. The Diversity of the Chechen Culture: From Historical Roots to the Present. ISBN 5-264-00693-0