Монголчууд Сартуулыг дайлсан нь

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Одоогийн Шинжаан-Уйгур, Зүүнгар, Киргиз, Казакстаны зүүн хэсэгт Тарвагатайгаас Кашгар, Хамигаас Чүй голбын завсар Хар Кидан оршиж Хипчак, Их монгол, Тангуд, Хорезмтой хиллэж байв. 1 сая орчим хүн, 3 түм цэрэгтэй, төмөрлөгийн үйлдвэр хөгжсөн орон байв. Гүр хаан нь Хүчүлүгийг дэргэд байлган эцэст нь өөрөө алагдаж, 1211 онд Хүчүлүг төрийн эрхийг гартаа булааж, Сартуултай холбоо тогтоогоод Монголын вассал Харлугт довтолсонд Чингис цохихоор шийджээ. Их Монгол улс байгуулагдмагц, мэргид, Найманы ихэнх нь зугтаж гарсан. Баруун хилээ төвшитгөхөөр Хар Киданд Зэв, Хубилай, Ойн иргэд рүү Зүчийг явуулав. Эдгээрээс заримыг нь буулган аваад 1215 онд дахин Борохулыг түмэд, зүчийг ойн иргэд, Сүбэдэйг Худу, Чулуун нарыг нэхүүлэхээр, Зэвийг Хүчүлүгийг дайлуулахаар явуулж, 1217 онд эхний 3 жигүүр цэрэг ялалт авчрав. Зэв Хар Киданд ороод энгийн ардыг энэрэх, ятгах аргаар цэргийн гарз бага гарган буулгаж авчээ. Энэ нь Хүчүлүг лалын шашинтныг хавчин айл бүрт цэргээ суулгасантай холбоотой. Энэ бүх аяны эцэст Монгол улс Сартуултай хиллэж 10 түм цэрэг гаргах чадвартай Хар Киданыг мөхөөж Ойрад, Түмэд, Тува, Киргиз, Уйгур, Харлуг зэрэг аймгуудын цэрэг, эдийн засгийн хүчийг ар тал болгон ашиглаж, лалын ертөнцөд Мухаммед шахаас илүү итгэл хүлээлээ. 13-р зууны эхэн гэхэд Хорезмийн шах Мухаммед одоогийн Казакстан, Киргизийн баруун өмнөд хэсэг, Ираны хагас, Узбекстан, Туркмен, Таджик, Афганы нутгийг хамарсан, өрнөөс дорно, оросоос энэтхэгийг худалдааны зангилаа, эртний соёлт хагас суурьшмал орон байв. Эх Туракина Ургенчид, өөрөө Самаркандад тус бүр засагласан, тариачид нь татвараас залхсан, Дундад азийн Хүчүлүг, Бага азийн Халифтай эв эвдэрсэн орон байв. 20 сая хүн 20 түм цэрэг Амударья, Сырдаръя мөрөн Тяньшань уул, Кызыл-Кумын цөл зэрэг байгалийн саадтай. Мухаммед худалдааны замын нөгөө үзүүр дэх хятадыг эзлэх зорилготой байхад Чингис түрүүлж эзэлсэнд гайхаж элч худалдаачин илгээжээ. Энэ элчээр Чингис хаан өөрийгөө дорнын, шахыг өрнийн эзэн гээд эв найртайгаар худалдаа хийхийг санал болгож бэлэг хүргүүлжээ. Тэр үүнийг зөвшөөрч Чингис 450 мусульман явуулсныг 1218 он Отрар хотын Иналчуг шахыг шахамдуулан хороожээ. Гэвч Чингис хаан тэвчиж дахин элч зарсанд доромжлон буцаасан байна. Ийнхүү Чингисийн өшөө хорсол, мөн худалдааны замыг авах гэсэн сонирхол нь давхцан дайнд бэлдэж эхэлжээ. Ингээд 1219 оны 4-р сард Чингис гол хүчээ аван Алтайг даван Эрчист очиж зусжээ. Нийт 12-15 түмэн цэрэг байсан гэдэг. Монголчууд Хар Киданаас очсон Зэвийн цэргийг Ферганаас давшуулж, гол чиглэлээ нуухын зэрэгцээ Сартуулын гол хүчийг тийш татаж, гол цохилтыг Кызыл-Кумын цөлөөс хийх, гол бэхлэлт байгаа Самаркандад Зэв, Цагаадай, Чингисийн 3 арми нийлэх бодлого барьжээ. Дайн: • Дундуа Азид дайлсан нь //1219-1221 • Өмнөд Азид дайлсан нь /1221/ • Желал Аддиныг сөнөөж, Чурмаганы цэрэг Персэд цөмөрсөн нь /1231/ 1220 онд Отрарыг Өгөөдэй, Цагаадай, мөн ондоо бүх цэргийн хүчээр Самаркандыг, 1221 онд Ургенчийг эзлэв. 1220 олнд Мухаммед султан Каспийн зүүн булангийн Мазандеран аралд уушигны хатгалгаар, эх Туракина нь 1233 онд монголд өөд болов. Ингэж Дундад азид хийсэн дайн дуусав. Сартуулын үлдэгдэл Желал Аддины мөрөөр Иран, Афган, Пакистан руу цөмөрч өмнөд азид дайтав. 1225 онд Чингис хаан нутагтаа ирэв. Энэ нь Тангудаас Алтан улстай хийсэн дайнаа зогсоож, Тангуд тэрсэлсэн, Мухулай Алтан улсын давшилт хориглолт орсон, Желал Аддиныг эс тооцвол Сартуул улс бүрэн мөхсөн зэрэгтэй холбоотой. Сартуулд 2 засаглал тогтсон. Мухаммед нь лалынхны дунд нэрээ алдсан, монголчуудыг хотод байлдаж чадахгүй гэж эндүүрсэн, армиа тарааж байрлуулсан, нийслэлээ орхин зугтсан зэрэг ялагдлын шалтгаан байна. Энэ дайны үрээр монголчууд газар нутгаа тэлж, Алтан улсыг дайлахад ар талаа бэхжүүлж, худалдааны зангилааг гартаа авч чадав. Мөн 5000-6000 метр өндөр уулаар аялж 600 км өргөн цөлийг гаталсан нь хүний түүхэнд гараагүй юм. Ургенчийг автуулах гэж Амударъягийн голдрилыг өөрчилснөөр 16-р зуун хүртэл энэ мөрөн Аралд биш Каспид цутгаж байжээ. Бага Ази бол 3 тивийг холбосон уулзвар эдийн засаг,цэрэг, стратегийн чухал орон зай байв. Энд ноёрхлоо тогтоосноор цааш Перс рүү дайтах нөхцөл бүрдэх байв.