Монголын Польш дахь аян дайн

Монголчууд гурван удаа Польш руу довтолжээ:

  • 1240–1241 онд: Монголчуудын Польш руу хийсэн анхны довтолгоо
  • 1259–1260: Монголчуудын Польш руу хийсэн хоёрдугаар довтолгоо
  • 1287–1288: Монголчуудын Польш руу хийсэн гуравдугаар довтолгоо

Анхны довтолгоо[засварлах | кодоор засварлах]

Монголчууд кумануудыг өөрт нь дагаар орсон гэж үзэж байсан боловч куманууд Умард руу зугатаж Унгарын Вант Улсад орогносон байв. Унгарын IV Бела хаан нь куманчуудыг өгөхийг шаардсан Бат хааны шаардлагыг эсэргүүцэн хүлээж аваагүй учир Сүбээдэй жанжин Европ руу довтлох төлөвлөгөөгөө гаргаж эхэлжээ. Бат, Сүбээдэй нар Унгар руу довтлох хоёр армийг удирдах, харин Байдар, Орд, Хадан нарын гуравдахь арми нь Польш руу довтлох байв.

Ордын цэргийн хүчин Польшийн Хойт хэсэг, Литвын баруун өмнөд хилээр дайлж, Байдар, Хадан нар нь Польшийн өмнөд хэсгээр дайлж, Сандомир хотыг тонож; дараа нь 2-р сарын 13-нд Польшийн армийг Турскийн ойролцоо ялжээ. 3 сарын 18-нд Польшийн өөр нэгэн армийг Хмелникт ялж, 3-р сарын 24-нд Краковыг эзэлж галдан шатааж, түүнээс хэдэн хоногийн дараа Силезийн нийслэлийг эзэлж авахыг оролдсон боловч амжилтгүй болжээ.

Вроцлавыг бүслэх эсэхээ шийдэх гэж байтал Богемын хаан Венцеслав I нь хоёр хоногийн зайтай газарт 50 000 цэрэг бүхий армитай байна гэсэн мэдээ авчээ. Монголчууд Европын армиудыг нийлэхээс нь өмнө Генрихийн цэргийг тасалж авахаар Вроцлаваас тойрчээ. Монголчууд Генрихтэй Легницийн ойролцоо тулалдан ялжээ.

Цаашид үзэх[засварлах | кодоор засварлах]