Jump to content

Монголын Ардчилсан Нам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ардчилсан Нам
ᠠᠷᠠᠳᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠨᠠᠮ
ТовчлолАН
ПрезидиумҮндэсний Бодлогын Хороо
ДаргаЛувсаннямын Гантөмөр
Ерөнхий Нарийн Бичгийн ДаргаНаянтайн Ганибал
(түр орлон гүйцэтгэгч)
Байгуулагдсан1990 он (1990)
2000 оны 12 сарын 6 (албан ёсоор)
Төв байрУлаанбаатар
СонинArdchilal Times
Оюутны жигүүрАрдчилсан Оюутны Холбоо
Залуучуудын жигүүрАрдчилсан Залуучуудын Холбоо
Эмэгтэйчүүдийн жигүүрАрдчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо
Гишүүдийн тоо150,000[1]
Үзэл баримтлал
Улс төрийн жигүүрТөв-баруун
Олон улсын харъяалалОлон Улсын Ардчилсан Холбоо
Өнгө(нүүд)  Хөх
Улсын Их Хурал
42 / 126
Намын туг
Цахим холбоос
democraticparty.mn

Ардчилсан Нам нь Монголын улс төрийн намуудын нэг. Өдгөөгийн Ардчилсан нам нь 2000 оны 12 сарын 6-нд Үндэсний Ардчилсан Нам, Социал-Демократ Нам, Шашинтны Ардчилсан Нам, Уламжлал Сэргэн Мандлын Нам, хуучин Ардчилсан Нам, Уламжлалын нэгдсэн намын нэг хэсэг гэсэн улс төрийн 6 хүчний нэгдлийн үр дүнд байгуулагдсан.

1989 оны 11 дүгээр сарын сүүлчээр Улаанбаатар хотод болсон залуу уран бүтээлчдийн улсын хоёрдугаар зөвлөгөөнд оролцсон уран бүтээлч залуу сэхээтнүүд тухайн үед нийгэмд хуримтлагдсан бэрхшээл, зөрчлийг илэн далангүй илчилж, эрх баригчдын алгуур, идэвхгүй үйл ажиллагааг хурцаар шүүмжилсэн. Тус зөвлөлгөөнд оролцсон хэсэг залуучууд өөрчлөлт, шинэчлэлийг түргэтгэхэд тус дөхөм үзүүлэх зорилготой улс төрийн байгууллага үүсгэн тэрлэх болсноо мэдэгдэж, Монголын ардчилсан холбоог байгуулав. Ардчилсан холбоо 1990 оны 2 дугаар сарын 18-нд анхдугаар их хурлаа хийж, Монголын Ардчилсан Нам /МоАН/ байгуулах шийдвэр гаргав. 1990 оны 4 дүгээр сарын 8-9 нд МоАН-ын их хурал болж, намынхаа дүрмийг баталж, намын Ерөнхий зохицуулагчаар Э.Бат-Үүлийг сонгон баталж, 1990 оны 5 дугаар сард БНМАУ-ын Дээд шүүхэд хууль ёсоор бүртгүүлсэн. Ийнхүү МоАн байгуулагдсан нь ардчиллыг жинхэнэ ёсоор хэрэгжүүлэх олон намын тогтолцооны эх суурийг бүрдүүлж, Монгол Улсын хөгжлийн шинэ сонголтын эхлэлийг тавьсан түүхэн ач холбогдол бүхий үйл явдал болов.

2000 онд Монголын Ардчилсан Нам, Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монголын Социал Демократ Нам, Монголын Сэргэн Мандлын Нам, Монголын Шашинтны Ардчилсан Нам нэгдэж “Ардчилсан нам” болсон. Тус нам 1992-1996 онд “Ардчилсан холбоо эвсэл” байгуулан ажиллаж, 1996-2000, 2012-2016 онд УИХ-д олонх болон засгийн эрх барьж байв.[5]

д.д. Нэр Ажилласан хугацаа
1 Дамбийн Дорлигжав 2000-2002
2 Мэндсайханы Энхсайхан 2002-2005
3 Раднаасүмбэрэлийн Гончигдорж 2005-2006
4 Цахиагийн Элбэгдорж 2006-2008
5 Норовын Алтанхуяг 2008 - 2014
6 Зандаахүүгийн Энхболд 2015 - 2017
7 Содномзундуйн Эрдэнэ 2017-2020
8 Лувсаннямын Гантөмөр 2023-Одоог хүртэл
  1. "Монгол Улсын Дээд шүүх – Ардчилсан нам /АН/". Archived from the original on 2020-06-03. Татаж авсан: 2022-07-15.
  2. Uribe Burcher, Catalina; Casal Bértoa, Fernando (15 November 2018). Political Finance in Mongolia: Assessment and Recommendations (PDF). International Institute for Democracy and Electoral Assistance; Open Society Forum. p. 13. doi:10.31752/idea.2018.68. ISBN 978-91-7671-217-7. Татаж авсан: 22 June 2020.
  3. Julia Bader (2015). China's Foreign Relations and the Survival of Autocracies. Routledge. p. 88.
  4. "Mongolia: Khaltmaa Battulga wins election on nationalist platform". www.aljazeera.com. Архивласан огноо 3 March 2018. Татаж авсан: 25 April 2018.
  5. МонголАрдчилсан нам