Монголын байгалийн түүхийн музей

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Байгалийн түүхийн музейн хуучин барилга
Музейд байх тарбозаврын араг яс

Монголын Байгалийн Түүхийн Музей нь Улаанбаатар хотын төвд байрлах музей юм. 1924 онд "Үндэсний Музей" хэмээх нэртэйгээр анх байгуулагдаж, 1930 онд одоогийн байршилдаа нүүж ирсэн тус музей 1940-41 онд "Орон нутаг судлах музей", 1956-91 онд "Улсын төв музей" хэмээх нэртэй байсан. 1953 онд баригдсан тус музейн барилгын ашиглалтын хугацаа 2013 онд дуусаж, ашиглахад аюултай болсон тул тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагааагаа зогсоогоод байгаа бөгөөд барилгын буурин дээр музейн шинэ барилга барихаар төлөвлөж байна. Монгол орны газарзүй, геологи ашигт малтмал, ургамал-амьтны аймаг, палеонтологийн олдвор, хүн судлалтай холбоотой 6000 орчим үзмэртэй.