Монголын говь

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Говь нь Монголын өмнөд хэсгээр , Хятад улсын хойд хэсгээр оршино. Монголын Говь бол дэлхийн том элсэн цөлүүдийн нэг юм.Сахарын цөлөөс ялгаатай Говь нь элсэн манантай, хамгийн том үржил шимгүй газар бөгөөд хадархаг чулуутай. Эрс тэс уур амьсгалтай бөгөөд зундаа температур +40ْС, өвөлдөө -40ْС болдог. Дунджаар жилд 100мм –ээс бага хур тунадас унах бөгөөд зарим газартаа 2-оос 3-н жилд нэг л удаа бороо орсон байдаг. Хаврын улиралаар 140км/ц хүртэл хүчтэй салхилах учраас энэ үед аялал жуучлал хийдэггүй. Дэлхийн Биосперийн томоохон газрын нэг бол Говийн дархан цаазат газар бөгөөд Щвейцарын газар нутгаас том юм. Та энэ нутагт ирснээр дэлхийн ховор амьтан, түүхийн, болон соёлын дурсгалт газрыг үзэх болно. -19-р зууны нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, Говийн Догшин Ноён Хутагт Данзанравжаагийн 1820-иод онд байгуулж байсан Өвөр хамарын хийд. -Монголын анхны театр “Саран хөхөөний намтар дуулах дацан”-гийн туурь -Дэлхийн энергийн төв “Шамбалын орон”-г үзнэ. -2 бөхтэй тэмээ -Зэрлэг илжиг -Мазаалай гэх мэт. Хонгорын элс нь манханы тогтоцтой цөөхөн газруудын нэг юм. Энэ нь 200 метр өндөр , хамрах хүрээн нь том бөгөөд жууулчид ихээр ирдэг. Говийн хойд талын захаар жижиг баянбүрд байх бөгөөд тэнд байгаа хүн болон амьтныг хоол, уух устай нь залгуулна. Говийн нэг онцлог нь ар талаар нь загийн модууд байдаг. Эхийн гол нь говийн өмнө хэсгээр байрлах ба тусгаарлагдсан үржил шимгүй цөлөөр хүрээлэгдсэн байна. Социолизмийн үеэс л төмөр замын дагуу хөдөө аж ахуйг хөгжүүлсэн боловч одоо 20-н л өрх үлдээд байна. Энд улаан лооль, өргөст хэмх, тарвас, чинжүү зэрэг олон жимс ургана. Энд аймгийн төв нь 400-н км-ийн зайд орших бөгөөд худалдаа эрхлэх боломжгүй байдаг.