Монгол Улсын Засгийн газар
| Монгол Улсын Засгийн газар | |
|---|---|
| ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ | |
Засгийн газрын бэлгэ тэмдэг | |
| Үүрэг | Гүйцэтгэх засаглал |
| Байгуулагдсан | 1911 оны 12 сарын 29 (анхны)[a] 1992 оны 7 сарын 12 (одоогийн) |
| Улс | Монгол |
| Тэргүүн | Ерөнхий сайд |
| Хариуцлага | Улсын Их Хурлын өмнө хариуцлага хүлээнэ |
| Эрх бүхий | Монгол Улсын Үндсэн Хууль |
| Бүрэлдэхүүн | |
| Бүтэц | Н.Учралын танхим |
| Ерөнхий сайд | Ням-Осорын Учрал |
| Тэргүүн шадар сайд | Жадамбын Энхбаяр |
| Шадар сайд | Тогмидын Доржханд Нямтайширын Номтойбаяр |
| Нийт гишүүд | 20 |
| Яамдын тоо | 16 |
| Албан газар | |
| Байршил | Улаанбаатар, Монгол |
| Төв байр | Төрийн ордон (1951 оноос хойш) |
| Цахим хаяг | gov.mn |
Монгол Улсын Засгийн газар бол Монгол Улсын төрийн гүйцэтгэх дээд байгууллага юм.[1] Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд болон бусад сайд нараас бүрддэг бөгөөд Монгол Улсын хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлдэг гүйцэтгэх засаглал.[1]
Монголын түүхэн дэх хамгийн анхны засгийн газар 1911 оны 12-р сарын 29-нд Сайн Ноён ханТөгс-Очирын Намнансүрэн тэргүүтэй байгуулагдсан. Өнөөгийн Монгол Улсын Засгийн газар хамгийн анх шинэ Үндсэн Хууль 1992 оны 1-р сард батлагдсаны дараа тус оны 7-р сарын 12-нд Пунцагийн Жасрай тэргүүтэй байгуулагдаж байсан билээ.
Бүрэн эрх
[засварлах | кодоор засварлах]Монгол Улсын Засгийн Газар төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн дагуу дараах үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.[1]
- Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах;
- Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх;
- Салбарын ба салбар хоорондын, түүнчлэн бүс нутгийн хөгжлийн асуудлаар арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх;
- Хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ авах;
- Төрийн захиргааны төв байгууллагыг шуурхай удирдаж, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх;
- Улсыг батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангах;
- Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
- Төрийн гадаад бодлого хэрэгжүүлэх;
- Улсын Их Хуралтай зөвшилцөж дараа соёрхон батлуулахаар Монгол Улсын олон улсын гэрээ байгуулах, хэрэгжүүлэх, түүнчлэн Засгийн газар хоорондын гэрээ байгуулах, цуцлах.
Бүтэц
[засварлах | кодоор засварлах]Яамд
[засварлах | кодоор засварлах]Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль 2024 оны 7-р сарын 10-нд батлагдсанаас хойш засгийн газрыг нийт 16 яам бүрдүүлж байна.[2] Үүнээс, ерөнхий чиг үүргийн 4, чиглэлийн 12 яамын бүтэцтэй байна.[3]
Ерөнхий чиг үүргийн яам
[засварлах | кодоор засварлах]Чиглэлийн яам
[засварлах | кодоор засварлах]- Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам;
- Батлан хамгаалах яам;
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам;
- Боловсролын яам;
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам;
- Зам, тээврийн яам;
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам;
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам;
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам;
- Эрчим хүчний яам;
- Эрүүл мэндийн яам.
Агентлагууд
[засварлах | кодоор засварлах]2024 оны 7-р сарын 10-наас хойш мөн Засгийн газрын бүтэцэд 8 тохируулагч агентлаг, 32 хэрэгжүүлэгч агентлаг, нийтдээ 40 агентлаг багтаж байна.[4] 2019 оноос хойш цахим хөгжил, нийгмийн халамж, хөрөнгө оруулалтын бодлоготой холбоотой шинэ агентлагууд байгуулагдсанаар нийт тоо өссөн.[5]
Бүрэлдэхүүн
[засварлах | кодоор засварлах]Ерөнхий Сайд Ням-Осорын Учралын тэргүүлж буй Монгол Улсын Засгийн Газрын өнөөгийн бүрэлдэхүүн нь 2026 оны 3-р сарын 16-нд хаврын чуулган нээсний[6] дараа 3-р сарын 27-нд ерөнхий сайд Гомбожавын Занданшатар өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгч, энэ өдөртөө багтаж УИХ-ын чуулганаар огцрохыг хуралд оролцсон гишүүдийн 74 хувь нь дэмжиж огцруулсан.[7] 3-р сарын 29-нд МАН-ын бага хурлаар намын дарга Н.Учралыг ерөнхий сайдад нэр дэвшүүлж,[8] 3-р сарын 30-ний өдрийн УИХ-ын хуралдаанд оролцсон 107 гишүүний 88 нь буюу 82.2 хувийн саналаар Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилохыг дэмжив.[9]
Тэргүүлэгчид
[засварлах | кодоор засварлах]Яамдын сайд нар
[засварлах | кодоор засварлах]- Жич: УИХ-ын гишүүнээр давхар ажилладаг нэрсийг тодруулав.
Үе үеийн Засгийн газрууд
[засварлах | кодоор засварлах]Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Монгол Улсын Засгийн Газар (хуучин хаяг)
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- 1 2 3 "МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ". Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. 1993-05-06. Татаж авсан: 2026-08-28.
- ↑ "ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ". Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. 2024-07-10. Татаж авсан: 2026-09-14.
- ↑ "Танилц: Одоогийн Засгийн газрын БҮТЭЦ ба БҮРЭЛДЭХҮҮН". Eguur.MN. 2025-06-13. Татаж авсан: 2026-09-14.
- ↑ "ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО, БҮТЦИЙН ЕРӨНХИЙ БҮДҮҮВЧ". Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. Татаж авсан: 2026-09-14.
- ↑ Ж.Танан (2025-03-31). "Монгол Улсын Засгийн газрын тохируулагч ба хэрэгжүүлэгч агентлаг Чиг үүрэг, эрх зүйн суурь, бүтэц, шинэчлэлийн практик судалгаа". Хуульч Шувуухай. Татаж авсан: 2026-09-14.
- ↑ А. Ням-Өлзий (2026-03-16). "Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ". ikon.mn. Татаж авсан: 2026-04-06.
- ↑ Н. Эрхбаяр (2026-03-27). "Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ МАН-ын Удирдах зөвлөлд өгчээ". ikon.mn. Татаж авсан: 2026-04-06.
- ↑ А. Ням-Өлзий (2026-03-29). "МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг 99.7 хувийн саналаар дэмжив". ikon.mn. Татаж авсан: 2026-04-06.
- ↑ А. Ням-Өлзий (2026-03-30). "Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учралыг томиллоо". ikon.mn. Татаж авсан: 2026-04-06.
- 1 2 А. Ням-Өлзий (2026-04-03). "ТАНИЛЦ: Ерөнхий сайд Н.Учралын зурсан танхимын бүрэлдэхүүн". ikon.mn. Татаж авсан: 2026-04-06.