Jump to content

Монголын сумо бөхийн холбоо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монголын сумо бөхийн холбоо

МСБХ нь анх 1993 онд санал гарган уулзалт хийгдэж /МСБХ/ байгуулах эх суурийг тавьсан ба 1996 онд албан ёсоор гэрчилгээ тамга авч улсын бүртгэлд бүртгүүлж байсан.

1996 оны 5 сарын 30 нд анхны Ерөнхийлөгчөөр Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ /Дархан аварга/, ерөнхий нарийн бичгийн даргаар Цэдэндамбын Баярсайхан /Улсын заан/ сонгогдож байсан.

2001 оны 1 сарын 23 нд  2 дахь  Ерөнхийлөгчөөр Даваагийн Кёкүшюзан Батбаяр/МУГТ, УИХ-ын гишүүн/, ерөнхий нарийн бичгийн даргаар Ядамсүрэнгийн Санжмятав /УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, Хөдөлмөрийн сайд/ болсон.

2019 онд МСБХ-ны хуралаар Ерөнхий нарийн бичгийн даргаар Даваагийн Батсайхан /ОУХМ, дасгалжуулагч, УЗ гишүүн, дэд ерөнхийлөгч/-ыг томилон 1999 оноос хойш холбогдон гарсан шийдвэрүүдийг тушаал болгож, баталгаажуулан, хэрэгжүүлж мөн 2015 оны 5-р сарын 5-ны 5-р Бага хурлаар шинэчлэн баталсан дүрмийг Улсын бүртгэлд шинэчлэн баталгаажуулан мөрдөн ажиллахыг Ерөнхий нарийн бичгийн дарга Даваагийн Батсайханд даалгалаа.


Монголын Сумо бөхийн үүсэл түүх

1982 онд Тухайн үеийн хэлтэсийн дарга байсан Ц.Балхаажав гуай японд айлчлал хийсэн тэр үеийн япон монголын найрамдлын нийгэмлэгийн дарга Янагисава гэдэг хүн урьж сумо үзүүлсэн байдаг.

Тэр үед танай энэ сумогийн спорт бол сонирхолтой юм байна, манай бөхчүүд хүүхдүүд барилдаж чадна даа гэхэд японы парламентийн гишүүн Уэдаа гуай санаа байна гэж дэмжээд 10 жилийн дараа буюу 1992 онд 1 сард ЯСБХ оос манай ГХЯ аар дамжуулан МҮБХ-нд хүсэлт гаргасан. Тэгээд МҮБХ чөлөөт бөх болон үндэсний бөхөөр барилдуулж шалгаруулж 5 хүүхэд авах болсон, ингээд Японоос  Японы УИХ гиншүүн Уэда сан, Оошима ояката / Оошима дэвжээний захирал/ ирж хүүхдүүдийг үндэсний бөхөөр дахин барилдуулж шалгаруулж 6 хүүхдийг өөрсдөө сонгон авсан юм. 

Анхны монголын сумочид

1992 оны 2-р сард Даваагийн БАТБАЯР, Нямжавын ЦЭВЭГНЯМ, Батмөнхийн ЭНХБАТ, Цэрэнчимэдийн БАТЖАРГАЛ, ТҮМЭНДЭМБЭРЭЛ,  МӨНХБОЛД нар Япон улсыг зорин мэргэжлийн сумогоор барилдаж тэднээс анхны Алтан хараацай гэгдэх Д.БАТБАЯР буюу КЁКҮШЮЗАН Нобору анх жүрёо зиндаан барилдаж 2 түрүүлэн, макуно-учи буюу дээд зиндаад гарч ирсэнээр Монгол улс даяараа бид Сумо бөхийн талаар мэдэж эхэлсэн билээ.