Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо
Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо нь 1924 онд «Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг» нэртэйгээр байгуулагдаж байжээ. Энэ нь Азийн анхны эмэгтэйчүүдийн байгууллага болж байсан түүхтэй юм. Анхны даргаар нь Монголын шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадулам ажиллаж байв.
Үйл ажиллагаа[засварлах | кодоор засварлах]
Эмэгтэйчүүдийн (эхчүүд, охид, бүсгүйчүүд, ахмад настан эмэгтэйчүүд) эрхийг хамгаалах зорилгын хүрээнд ажилладаг. Монгол Улсын 21 аймаг тус бүрт салбар зөвлөлтэй үйл ажиллагаа явуулж байна.
Манай улсад 1920 онд анх 20 хүнтэй эмэгтэйчүүдийн бичиг үсгийн дугуйлан байгуулж байсан бол 1931 онд 2000 эмэгтэй бичигтэн болж, 1963 онд 509 мянган эмэгтэйчүүдийн 90 хувь нь бичигтэн болсон тоо баримт байдаг. 1931 оны 7 дугаар сард хуралдсан Монголын Эмэгтэйчүүдийн I их хуралд хөдөөнөөс ирсэн төлөөлөгч эмэгтэйчүүд хувцас хунар муутай, харц ядуу бүсгүйчүүд байжээ. Иймд юуны өмнө улсаас эмэгтэйчүүдийг хувцаслаж, бүгдэд ижил ногоон дээл оёулж, савхин гутал олгосон байна. Хурлын дараа зарим эмэгтэйчүүдийг шууд бичиг үсгийн бүлгэмд суулган анхан шатны сургалтанд хамруулаад, сайн суралцсан болон хүсэл сонирхолтой эмэгтэйчүүдийг сувилагч, багшийн сургалт дамжаанд шилжүүлсэн түүхтэй.
1940 онд их дээд сургуулийн оюутны 38,0 хувь нь эмэгтэйчүүд болсон.
1980 онд их дээд сургуулийн оюутны 56,4 хувь нь эмэгтэйчүүд болж өсчээ.
1940 онд улсын хэмжээнд хүүхдийн 6 цэцэрлэгт 140 хүүхэд хүмүүжиж байжээ.
1980 онд улсын хэмжээнд хүүхдийн 617 цэцэрлэгт 50 мянга орчим хүүхэд, яслийн тоо 400 болж 20-иод мянган хүүхдийг асарч, сургаж байв.
1965 онд хүний их эмч нарын 42,2 хувь нь эмэгтэйчүүд байжээ.
1980 онд хүний их эмч нарын 61,2 хувь нь эмэгтэйчүүд болж өссөн байна.
Хэвлэл[засварлах | кодоор засварлах]
- Монголын эмэгтэйчүүд сэтгүүл
- Гоо марал сэтгүүл
- Монголжингоо сонин
- Монголын эмэгтэйчүүд сэтгүүл
Үе үеийн удирдлага, ерөнхийлөгч нар[засварлах | кодоор засварлах]
- 1924-1925 онд Дамдины Пагмадулам
- 1925-1926, 1936-1938, 1940-1949 онд Нэмэндэйн Янжмаа
- 1949-1954 онд Сономын Удвал
- 1956-1962 онд Нэмэндэйн Янжмаа
- 1962-1982 онд Сономын Удвал
- 1982-1990 онд Лувсанчүлтэмийн Пагмадулам
- 1990-1992 онд Доржийн Мөнхөө
- 1992-1993 онд Гончигийн Дашаа
- 1993-2000 онд Нансалжавын Гэрэлсүрэн
- 2000-2018 онд Жамбалдоржийн Эрдэнэчимэг
- 2018 оноос Батнасангийн Оюунгэрэл