Монголын Үндэсний Олимпын Хороо

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Монголын Үндэсний Олимпын Хороо ("Монголын Үндэсний Олимпийн Хороо" гэх, дүрмийн алдаатай нэрийг албан ёсоор хэрэглэдэг) нь Монгол улсад олимпын хөдөлгөөнийг хөгжүүлэх зорилготой байгууллага юм.

Түүх[засварлах | edit source]

Монголын Үндэсний Олимпын Хороо нь анх 1956 онд байгуулагдаж, 1962 онд ОУОХ-ны их гэр бүлд багтсан. МҮОХ нь Олон Улсын Олимпын Хартийг удирдлага болгож, олимпын хөдөлгөөнийг үндэсний болон олон улсын хэмжээнд хөгжүүлэх зорилго бүхий Төрийн бус байгууллага юм. МҮОХ нь олимпын наадам, Олон улсын олимпын хорооны ивээл дор зохиогдох тив, бүс болон дэлхийн спортын олон төрөлт тэмцээнд Монгол улсыг төлөөлөх онцгой эрхийг Олимпын Хартийн дагуу дангаар эдэлдэг.1964 оноос эхлэн олимпын наадамд тамирчдаа илгээжээ.

МҮОХ-ны одоогийн ерөнхийлөгчөөр Д.Загдсүрэн ажилладаг. Тэрээр 2012 оны 12-р сарын 19-ны өдөр болсон Монголын олимпын чуулганаас 3 дах удаагаа МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон.

Мөн үзэх[засварлах | edit source]

Гадны холбоос[засварлах | edit source]

Албан ёсны сайт