Монгол-Оросын 1912 оны гэрээ

Орос, Монголын албан хаагчдын хэсэг, 1912 оны 11-р сард Өргөө дэх Орос-Монголын гэрээнд гарын үсэг зурсны дараа авсан зураг. Хаант Орос Монголын автономитыг хүлээн зөвшөөрч, худалдааны хөнгөлөлтийг хүлээн авлаа.

Монгол-Оросын 1912 оны гэрээ нь Их гүрнүүд бага буурай оронд өөрийн хүсэл эрмэлзлийг тулган хүлээлгэдэг эрх тэгш бус зарчим үйлчилж байсаны нэг тод жишээ болсон юм. Энэ үед Манжийн дарлалаас салсан Монгол ба Хятад нь тус тусдаа өөрийн тусгаар тогтнолыг зарлаад байсан үе юм. Хаант Оросын Засгийн газар энэ шинээр тусгаар тогтнолоо зарласан улсуудыг алийг ч хүлээн зөвшөөрөөгүй байсан үед энэхүү гэрээний хэлцэл явагджээ.

Талуудын зорилго, хэрэгжсэн байдал[засварлах | кодоор засварлах]

1911 оны зун цаг Халхын Живзундамба хутагт ба дөрвөн хаадаас бүх Монгол үндэстэн нь манж хятадын дарлал дор тэсэш үгүй болсон учрыг гаргаж, тусгаар улс байгуулахад тусламжыг гуйж Орос улсын хаанд бичиг өргөжээ. Энэхүү бичигт: Шашиныг мандуулах амьтаныг жаргуулагч Жавзандамба лам Халхын Түшээт хан Дашням, Сэцэн хан Навааннэрэн, Засагт хан Содномравдан, Сайн ноён Намнансүрэн нар хичээнгүйлэн Их Орос улсын их цагаан хааны амгаланг эрж: «ойрноос нааш хятад түшмэд эрх барьж улсын хэргийг элдвээр самууруулахын дотор ялангуяа шинэ засгийн дүрэм хэмээн нэрийдэж завшаан дор Монгол газрыг ашиг тариа хэмээх зэргээр эзлэн хуучин хэв суртлыг халж эрх хүчийг бууруулан бүрэлгэх нь үнэхээр гашуун» хэмээн тэмдэглэж, «Их Орос улс дор шүтэж бага улсын ёсоор харилцан туслалцваас бидний хуучин хэв суртал алдагдах үгүй» хэмээгээд «агуу өршөөлөөр нигүүлсэн үзэж даруйхнаа хамгаалан туслахыг их ганд бороог хүсэх мэт сүсэглэн гуйж» бичиг өргөн тусгайлан жанжин чин ван Ханддорж, да лам Цэрэнчимэд түшмэл Хайсан нарыг элч төлөөлөгчөөр зарж явуулсан хэмээн дурьджээ.

Түр Засгийн газраас Монголын төр засгийг төвхнүүлэх ажлын хүрээнд Монгол улсын хаан ширээнд Богд гэгээн Жавзандамбыг залж, суулгах их ёслол хийх өдрийг бүх Монгол даяар зарласнаас гадна Хүрээнд суугаа Хаант Орос улсын консулд албан ёсоор мэдэгджээ. 1911 оны өвлийн тэргүүн сард Түр засгийн газраас Их Орос улсын ерөнхий консулд явуулсан бичигт: «энэ жил зуны цаг манай Халхын дөрвөн аймгийн хан ван, гүн, олон засгууд шарын шашныг өрнөөн дэлгэрүүлэх ба улс төрөө бататгахыг бүгдээр санаа нийлж, зөвлөлдөн Богд гэгээнийг Монгол улсын хаанд өргөмжилж эрдэнийн сууринд залж ёслон мөргөж, их төрийн ёслолыг гүйцэтгэх өдрийг энэ цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9 ний барс цагт тогтоосон учрыг Оросын эзэн хааны засгийн газар уламжилна уу» хэмээжээ

Гэрээ байгуулах үйл явц[засварлах | кодоор засварлах]

1912 оны 9-р сард Оросын бүрэн эрхт төлөөлөгч И.Коростовецийг хүрэлцэн ирэхэд нь Монголын ноёд, сайд нар Хүрээнд угтан авав.

Хаант Орос улсын Бүрэн эрхт элчин сайд И.Я.Коростовец Монголчуудтай гэрээ байгуулахаар 1912 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Нийслэл хүрээнд ирсэн. Монголчуудтай байгуулах гэрээний төслийг урьдчилан Хаант Оросын засгийн газрын удирдамжтай байсан нь ойлгомтой. И.Я.Коростовец Богд хааны Засгийн газрын тэргүүн Сайн ноён хан Намнансүрэн, Дотоод явдлын яамны тэргүүн сайд Да лам Цэрэнчимэд, Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яамны тэргүүн сайд Чин ван Минжиддоржийн Ханддорж, Сангийн явдлын яамны тэргүүн сайд Түшээт ван Гадинбалын Чагдаржав, Цэргийн явдлын яамны тэргүүн сайд Жүн ван Ваанчигийн Гомбосүрэн, Шүүх явдлын яамны тэргүүн сайд жүн ван Мижиддоржийн Намсрай нартай хэлэлцээр хийсэн. Хэлэлцээр хоёр талын оруулсан төслийг тойруулан нилээд маргаантай болж, гол нь хэлэлиээрийн үндсэн санааг өөр өөрсдийн байр сууринаас хадгалах үүднээс нилээд ширүүн маргаан үүсгэж, заримдаа хэлэлцээ тасарч болох тийм байдалд хүртэл хүрч байжээ. Гэвч хугацаа сунжирч хэлэлцээр тасрах нь монголчуудад ашиггүй байх байсан тул монголын төлөөлөгчид тухайн үед их гүрэнтэй хийж буй чухал хэлэлцээрийн ач холбогдлыг зохих ёсоор тооион үзэж, Монголын тухайн үеийн дотоод гадаад нөхиөл байдал, энэхүү хэлэлцээрээр олдож болох боломжийг харгалзан цаашид Орос улсад төрийн төлөөлөгчид илгээх, дэлхийн улсуудад хандан дэмжлэг эрэх зэрэг нааштай алхам хийж болох төлөвт найдан зохих буулт хийсэн байна. Оросын төлөөлөгч ч гэсэн зарим зүйл дээр буулт хийж, «Гадаад Монгол» гэсэн томьёоллоос «гадаад» гэсэн үгийг хасч, өргөн утгаар ойлгож болох «Монголия» гэсэн үгийг орос эхэд, «Монгол улс» гэсэн томьёоллыг монгол эхэд хэрэглэхийг зөвшөөрч, бас «автономия» гэсэн грек гаралтай франц үгийг монгол эхэд «өөртөө тогтнож», «өөрөө эзэрхэх» ёс журам хэмээн хөрвүүлэхийг үл татгалзахаар болжээ. Хэлэлцээрт хоёр тал өөрсдийн байр суурийг хамгаалж нэг сар гаруй маргалдсаны эцэст уг Гэрээг байгуулжээ.

Гэрээний үр дүн[засварлах | кодоор засварлах]

Монгол-Оросын 1912 оны гэрээний дараа 1914 онд Орос-Монголын хоорондын нууцаар байгуулсан дөрвөн зүйлийн гэрээг (мөнгө зээлүүлэх, буу зэвсгийн, төмөр зам байгуулах, цахилгаан мэдээ байгуулах) Хаант Оросын консул Миллер, Дотоод яамны тэргүүн сайд Дашзэвэг, Сангийн яамны тэргүүн сайд Чин ван Чагдаржав, Гадаад яамны дэд сайд гүн Цэрэндорж нар хэлэлцэн тогтоосон. 1915 оны Хиагтын гурван улсын гэрээ нь Монгол-Оросын энэхүү 1912 оны Гэрээг үндэс болсон байна.

Гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал[засварлах | кодоор засварлах]

Монгол улсын хаан ширээнд Богд гэгээн Жавзандамбыг залаад байсан цаг үе. Дөнгөж тусгаар тогтносон Монголд өөрийн хувь заяаг Орос оронтой холбох үндэслэл байсан бол Орос орон ч гэсэн Монголыг гойд сонирхох хангалттай үндэслэл байсан юм хэмээн Оросын дипломат, судлаач Иван Майский 1921 онд бичжээ. Тухайлбал Монгол орон Орост юугаар хэрэгтэй байсан талаар хоёр зүйлийг хэлж болох юм, нэгдүгээрт, эдийн засгийн хувьд, Монгол орон мал болон мал аж ахуйн түүхийн эд Оросын зах зээлд нийлүүлэгч байхаас гадна уул уурхай байгалийн баялгийн эх сурвалж болж байсан юм. Хоёрдугаарт, Монгол орон Оросын хувьд улс төрийн онцгой ач холбогдолтой байсан. Хятад энэ үед дотооддоо хагаралтай байж, европийн соёлд дасан зохицох гэж зовж байгаа билээ. Дээр дурьдсан зүйлүүдэд үндэслэн Орос улсаас Монголын талаар баримтлах ерөнхий чиг шугамыг харж болох бөгөөд тэр нь Орос орны хувьд Монголын төрийн тусгаар тогтнолыг тодорхой хэмжээгээр хадгалах нь онцгой чухал байсан, Монгол орныг "буфер" маягаар барьж байх сонирхол Оросын төрд байсан хэмээн Майский үзэж байжээ.

Эзэн хааныхаа өгсөн зааврын дагуу Оросын Сайд нарын Зөвлөлийн тусгай хуралдаанаар 1912 оны 8 дугаар сарын 2-ны өдөр уг асуудлыг хэлэлцэж, Гадаад явдлын яамны сайдын саналаар Монголын асуудлаар Хятадтай явуулж буй хэлэлцээг тасалж, Хүрээтэй нууц хэлэлцээг эхлэх шийдвэр гаргажээ. Орос улсын Сайд нарын Зөвлөл 1912 оны 8 дугаар сарын 2-ны хуралдаанаар Монголтой байгуулах гэрээний асуудлыг «Хүрээний хутагт ба халхын ноёдтой байгуулах гэрээний тухай» гэсэн нэрийн дор авч хэлэлцэн гаргасан шийдвэртээ «Монголын асуудлаар азнах явдал улам бүр осолтой болсоор» байна гээд энэ байдлаас гарах «сайн арга шийдвэр гэвэл Орос, Халхын хооронд дипломат гэрээ байгуулах явдал мөн гэж» заасан байдаг.

Бэлтгэж байгаа гэрээг Монгол улстай байгуулах гэрээ хэмээн нэрлэхгүйгээр зөвхөн «Хүрээний хутагт ба халхын ноёдтой байгуулах гэрээ» гэж томьёолохын хамт гэрээгээр Монгодын тунхаглан зарласан тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч бататгах бус тодорхойгүй, бүрхэгдүүхэн «Халхын ёс журам» гэдгийг хадгалан байлгахыг Орос улс амлах, «Лотоод Монгол ба Баргаас Хүрээний засгийн газарт дагаар орох тухай зарлан тунхагласан зарим зүйлийг одоохондоо уг хэлэлцээрийн гадна орхих» зэрэг үндэслэлүүдийг баримтлах чиглэлийг уг шийдвэрт тусгасан байна.

Гэрээний төслүүд[засварлах | кодоор засварлах]

Гэрээ нь оршил 4 зүйлээс гадна, хавсарган тогтоосон 17 зүйлээс бүрднэ. Хаант Оросын тал Монгол улсын өөртөө эзэрхэг ёс автономит-ыг хүлээн зөвшөөрч, Монголын нутагт хятад цэрэг оруулах байх, монголчууд өөрсдөө цэрэг байгуулахад Хаант Орос улс туслахаар болсон. Харин Оросын худалдаачид Монголын нутагт чөлөөтэй худалдаа хийх эрхтэй болж, монголчууд өөр гадаад улстай гэрээ байгуулахад урьдаар заавал Хаант Орос улстай хэлэлцэж байхаар тогтоожээ.

Монголын талын Гэрээний төслүүд[засварлах | кодоор засварлах]

Оросын талын Гэрээний төслүүд[засварлах | кодоор засварлах]

Монгол Орос улсын гэрээ (Батламжилсан эх)[засварлах | кодоор засварлах]

Монгол Орос улсын гэрээ (Батламжилсан эх-Монгол хэлээр)[засварлах | кодоор засварлах]

[зураг 1] [зураг 2] [зураг 3]

Монгол Орос улсын гэрээ (Батламжилсан эх-Орос хэлээр)[1][засварлах | кодоор засварлах]

1912 г., октября 21. — Соглашение между Россией и Монголией об автономии Внешней Монголии.

Ввиду всенародно выраженного желания монголов сохранить исторически сложившийся самобытный строй своей страны, китайские войска и власти были удалены с монгольской территории, и повелителем монгольского народа был провозглашен чжебзун дамба хутухта. Прежние отношения Монголии к Китаю, таким образом, прекратились. Ныне, ввиду вышеизложенного, а также существующей между русским и монгольским народами исконней взаимной дружбы и ввиду необходимости точно определить порядок взаимной русско-монгольской торговли,

действительный статский советник Иван Коростовец, по уполномочию российского императорского правительства, и

председатель монгольского Совета Министров, покровитель десяти тысяч учений сайн ноин хан Намнансурун,

полномочный министр внутренних дел чин-сузукту Цин-ван лама Цыренчимед,

полномочный министр иностранных дел, в звании хана эрдени дайчин Цин-ван Хандадорджи,

полномочный военный министр эрдени далай дзюнь-ван Гонбосурун, полномочный министр финансов тушету дзюнь-ван Чагдорджаб, [127]

полномочный министр юстиции эрдени дзюнь-ван Намсарай по уполномочию повелителя монгольского народа, монгольского правительства и князей-правителей, договорились о нижеследующем:

Статья 1-я

Императорское российское правительство окажет Монголии свою помощь к тому, чтобы она сохранила установленный ею автономный строй, а также право содержать свое национальное войско, не допуская на своих территорию китайских войск и колонизации своих земель китайцами.

Статья 2-я

Повелитель Монголии и монгольское правительство представят русским подданным и русской торговле по-прежнему пользоваться в своих владениях правами и преимуществами, перечисленными в прилагаемом протоколе. Само собою разумеется, что другим иностранным подданным не будет предоставлено в Монголии более прав, чем те, которыми пользуются там русские подданные.

Статья 3-я

Если бы монгольское правительство сочло нужным вступить в отдельный договор с Китаем или другим иностранным государством, то новым договором ни в коем случае не могут быть нарушены или изменены статьи настоящего соглашения и протокола без согласия на то императорского российского правительства.

Статья 4-я

Настоящее дружественное соглашение войдет в силу со дня его подписания.

В удостоверение вышеизложенного обоюдные уполномоченные, найдя при сопоставлении обоих параллельных текстов настоящего соглашения — русского и монгольского, — изготовленного в двух экземплярах, эти тексты согласными, подписались на каждом из них, приложили печати и таковыми текстами обменялись.

Учинено в Урге, октябре 21 дня 1912 г., а по монгольскому летоисчислению во второй год правления Всеми Возведенного последнего осеннего месяца 24 дня.

С. П. И. Коростовец

Председатель монгольского Совета Министров

сайн ноин хан Намнансурун.

Полномочный министр внутренних дел

чин-сузукту Цин-ван лама Цыренчимед.

Полномочный министр иностранных дел в звании

хана эрдени дайчин Цин-ван Хандадорджи.

Полномочный военный министр

эрдени далай дзюнь-ван Гонбосурун.

Полномочный министр финансов

тушету дзюнь-ван Чагдорджаб.

Полномочный министр юстиции

эрдени дзюнь-ван Намсарай.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

Тэмдэглэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1-р хэсэг
  2. 2-р хэсэг
  3. 3-р хэсэг

Ишлэл[засварлах | кодоор засварлах]

  1. АВПР, ф. Трактаты, д. 963/415, лл. 1-2 об. Подлинник.Опубл.: «Собрание узаконений и распоряжений правительства», 1912 г., № 255, стр. 4375-4377.