Jump to content

Монгол Улсыг 2020-2024 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монгол Улсыг 2020-2024 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хүрээнд байгаль орчны салбарт дараах бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнд: НОГООН ХӨГЖИЛ: Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглаж, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулж, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Байгаль орчны салбарын зорилт болон зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд: 5.1.1. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулж, бусад томоохон хот, суурин газрын агаарын бохирдлын асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ. 5.1.2. Хөвсгөл нуурын экосистемийн бохирдлын эрсдэлийн судалгаа хийж, нуурт живсэн машин техникийг татаж гаргах ажлыг олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулна. 5.1.3. Усны нөөцийг бохирдол, хомсдолоос сэргийлэх нэгдсэн менежментийг хэрэгжүүлж, нийслэлийн цэвэр усны хангамжийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, цэвэрлэсэн болон саарал усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглана. 5.1.4. Гэр хороолол болон аялал жуулчлалын бүсэд “Эко жорлон” арга хэмжээг хэрэгжүүлж, хөрсний бохирдлыг бууруулна