Jump to content

Монгол Улсын Ерөнхийлөгч

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Монгол Улсын Ерөнхийлөгч
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ‍ᠣ‍ᠨ ᠶᠡᠷᠦᠨᠭᠬᠡᠢᠯᠡᠭᠴᠢ
Одоо хашиж буй хүн
Ухнаагийн Хүрэлсүх
Албаа хүлээн авсан;
2021 оны 6 сарын 25
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
Хандах хэлбэрЭрхэмсэг ноён
(дипломат)
Эрхэм ерөнхийлөгч
(албан бус)
ТөрөлТөрийн тэргүүн
Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч
ГишүүнҮндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл
Оршин суух газарИх Тэнгэр цогцолбор дахь Ерөнхийлөгчийн ордон
Нэр дэвшүүлэгчУлсын Их Хуралд суудалтай нам
ТомилогчБүх ард түмний санал хураалт
Бүрэн эрхийн хугацаа6 жил; 1 удаа
Бүрдүүлэгч хэрэгсэлМонгол Улсын Үндсэн Хууль (1992)
АнхныПунсалмаагийн Очирбат
Алба бий болсон1990 оны 9 сарын 3; 35 жилийн өмнө (1990-09-03)
ОрлогчБНМАУ-ын дэд ерөнхийлөгч
(1990–1992)
Улсын Их Хурлын дарга
(1992 оноос хойш)
ЦалинЖилийн 82,393,920 (2024)[1][2][3]
Вэб сайтpresident.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч нь Монгол Улсын төрийн тэргүүн болон Зэвсэгт Хүчний ерөнхий командлагч юм.[4] 1992 оны Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчийг Улсын Их Хуралд суудалтай улс төрийн нам, эвслээс нэр дэвшүүлж, бүх ард түмний сонгуулиар шууд сонгодог. Ерөнхийлөгч нь Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл учраас улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн аливаа улс төрийн намын харьяаллаас татгалздаг.[5]

Анх 1924 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга гэсэн албан тушаалыг Монголын төрийн тэргүүн болгож байжээ. Бага хурлыг татан буулгасны дараа Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, хожим нь Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэдэг болсон байна. Хамгийн сүүлд 1990 онд ардчилсан хөдөлгөөн гарснаар Ерөнхийлөгч гэсэн цол /албан тушаал/-ыг бий болгосон юм. Тухайн үеийн нэрээр Монгол улсыг Бүгд Найрамдах Монгол Ард Улс буюу /БНМАУ/ гэдэг байсан бөгөөд Пунсалмаагийн Очирбат нь БНМАУ-ын эхний бөгөөд эцсийн, цор ганц ерөнхийлөгч байсан юм.

1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Үндсэн хуулийг шинэчлэн батласнаар /1992 оны Үндсэн хууль одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм/ БНМАУ гэдэг нэрийг Монгол Улс болгон өөрчилсөн юм. П.Очирбат нь 1993 оны анхны ерөнхийлөгчийн сонгуулиар Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдсон. 1992 оноос хойш ерөнхийлөгчийн сонгууль найман удаа явагдаж, хамгийн сүүлд 2021 онд Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг Үндсэн хууль ба Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу зохион байгуулна.[4]

Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар ганц удаа сонгоно.[5] Уг шаардлагын дагуу Улсын Их Хуралд суудал бүхий нам эвсэл дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ.[5]

Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу Ерөнхийлөгчийн сонгууль нь хоёр шаттай байх ба Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхтэй оролцож, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн талаар саналаа нууцаар гаргана. Анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал (50 хувиас дээш) авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана. Хэрэв аль ч нэр дэвшигч олонхийн санал аваагүй байвал анхны санал хураалтад хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигчийг дахин санал хураалтад оруулна.[5]

Хоёр дахь санал хураалтаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч сонгогчдын олонхийн санал аваагүй бол дахин ерөнхийлөгчийн сонгууль явуулна.[5]

Саяхны сонгууль

[засварлах | кодоор засварлах]

COVID-19 цар тахлын улмаас аюулгүй байдлыг хангасан байдалтай улсын хэмжээнд 2087 сонгуулийн санал авах байранд 07:00 цагт бүртгэлтэй 2.1 сая сонгогчийн санал хураалтыг нээсэн. Санал хураалт 22:00 цагт дууссан. Хүрэлсүх, Эрдэнэ нар Улаанбаатарт саналаа өгсөн бол Энхбат COVID-19 эерэгээр оношлогдож, хэвтэн эмчлүүлж байсан тул эмнэлэгт саналаа өгсөн.[6]

Нэр дэвшигчНамСанал%
Ухнаагийн ХүрэлсүхМонгол Ардын Нам823,32667.76
Дангаасүрэнгийн ЭнхбатЗөв Хүн Электорат Эвсэл246,96820.33
Содномзундуйн ЭрдэнэАрдчилсан Нам72,8325.99
Цагаан санал71,9375.92
Нийт1,215,063100.00
Нийт санал1,215,063
Бүртгэгдсэн сонгогчид/ирц2,049,37959.29
Эх сурвалж: GEC, IFES
Дүн
У.Хүрэлсүх
 
67.76%
Д.Энхбат
 
20.33%
С.Эрдэнэ
 
5.99%
Цагаан санал
 
5.92%

Үндсэн хууль ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч бөгөөд улс орноо гадаад, дотоодод төлөөлөх бүрэн эрхтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулиар бүрэн эрхийг нь баталгаажуулж өгсөн байдаг.[4]

Монгол Улсын Төрийн сүлд нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын үндсэн бэлгэ тэмдэг юм.[7] Түүнчлэн, төрийн тамгыг ерөнхийлөгч барьдаг бөгөөд Үндсэн хуулийн, Улсын Их Хурлын болон гадаад бодлогын чухал албан ёсны баримт бичгийг баталгаажуулахад ашигладаг.[8] Мөн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үед бүрэн эрх нь дуусч буй Ерөнхийлөгч шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид Төрийн тамгыг хүндэтгэлтэйгээр гардуулан өгдөг.[9]

Ерөнхийлөгч нар

[засварлах | кодоор засварлах]
Ухнаагийн ХүрэлсүхХалтмаагийн БаттулгаЦахиагийн ЭлбэгдоржНамбарын ЭнхбаярНацагийн БагабандиПунсалмаагийн Очирбат
  1. Загвар:Cite act
  2. Загвар:Cite act
  3. Загвар:Cite act
  4. 1 2 3 "Монгол Улсын Ерөнхийлөгч". mongoltoli.mn. Татаж авсан: 2026-08-09.
  5. 1 2 3 4 5 "МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ". Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. Татаж авсан: 2026-08-09.
  6. "Mongolian presidential candidates cast votes in presidential election". Xinhua News Agency. 9 June 2021. Эх хувилбараас архивласан: 9 Зургадугаар сар 2021. Татаж авсан: 22 Нэгдүгээр сар 2024. {{cite journal}}: Check date values in: |archive-date= (help)
  7. "Бэлгэ тэмдэг - Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар". Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар. Архивласан огноо 2026-02-14. Татаж авсан: 2026-07-24.
  8. "ТӨРИЙН БЭЛГЭ ТЭМДГИЙН ТУХАЙ". legalinfo.mn. 1994-05-20. Татаж авсан: 2026-07-24.
  9. "Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ тангараг өргөлөө". president.mn. 2021-06-25. Татаж авсан: 2024-05-05.
 Commons: Монгол Улсын Ерөнхийлөгч – Викимедиа зураг, бичлэг, дууны сан