Монгол Улсын Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутан Конгресс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Монгол Улсын Их Сургуулийн Оюутны Холбоо нь Монгол улсын оюутны өөрөө удирдах ууган байгууллага бөгөөд МУИС-ийн эрхэм зорилгыг дээдэлж, 20000 гаран оюутны эрх, нийтлэг ашиг сонирхлыг Монгол улсын болон олон улсын хэмжээнд төлөөлөн хамгаалах, оюутнуудынхаа сурч боловсрох, соён гэгээрэх, өөрийгөө хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлэх эрхэм зорилготойгоор 68 жилийн түүхэн улбаатайгаар тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн билээ. МУИС-д 20000 гаран оюутнууд суралцдаг ба 16 бүрэлдэхүүн сургуультай. Жилд шинээр Монгол улсын өнцөг булан бүрээс хамгийн шилдэг гэсэн тодотголтой 3600 орчим, гадны орнуудаас 200 орчим оюутан элсэн орж тэр хэмжээгээр чадварлаг боловсон хүчин болж төгсөн гардаг. МУИСОХ нь 16 бүрэлдэхүүн сургуулийн Оюутны зөвлөлүүд, МУИС-ийн оюунтууд байгуулан төрөл бүрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг клубүүдээс бүрддэг Клубүүдийн зөвлөл зэргээр дамжуулан бүх их дээд сургуулиудын оюутан, багш нар болон албан байгууллага, хувь хүмүүсийг хамарсан төсөвтэй болон төсөвгүй маш олон ажлыг зохион байгуулдаг. Жилд 40.000,000 төгрөгийн төсөв авч өөрийн үйл ажиллагаанд эрх барих дээд байгууллага Оюутан Конгрессоор дамжуулан зарцуулдаг. Мөн өөрийн төсвөөс гадна бусад эх үүсвэрээс санхүүжилт хайдаг. 20 000 оюутны эрх ашиг, чөлөөт цаг, сургалтын орчин нөхцөл, дотуур байр зэрэг олон асуудлыг хөндсөн үйл ажиллагаа явуулдаг. МУИСОХ үйл ажиллагаа явуулахад зайлшгүй хөрөнгийн эх үүсвэр хэрэгтэй болдог ба одоо байгаа төсөв нэмэгдэхийн хэрээр МУИС төдийгүй Монголын олон мянган оюутнууд, нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн үйл ажиллагааг илүүтэйгээр зохиож хэрэгжүүлэх боломжтой томоохон байгууллага юм.

Ашгийн бус төрийн бус байгууллага юм. https://www.facebook.com/pages/%D0%9C%D0%A3%D0%98%D0%A1-%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%9E%D1%8E%D1%83%D1%82%D0%BD%D1%8B-%D0%A5%D0%BE%D0%BB%D0%B1%D0%BE%D0%BE-%D0%9E%D1%8E%D1%83%D1%82%D0%BD%D1%8B-%D0%9A%D0%BE%D0%BD%D0%B3%D1%80%D0%B5%D1%81%D1%81-%D0%B0%D0%BB%D0%B1%D0%B0%D0%BD-%D1%91%D1%81%D0%BD%D1%8B-%D1%85%D1%83%D1%83%D0%B4%D0%B0%D1%81/181575085329827 Facebook дээрээс харах]