Монгол Улсын Монополийн эсрэг газар
Харагдац
Монгол Улсын Монополийн эсрэг газар - Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 222 дугаар тогтоолоор Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар нэртэйгээр, Засгийн газрын тохируулагч агентлагийн статустай анх байгуулагдсан. 2008 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, 2024 онд Монополийн эсрэг газар болж нэрээ өөрчилж байсан Засгийн газрын агентлаг бөгөөд Засгийн газрын тэргүүн Шадар сайдын ажлын үндсэн хүрээнд багтдаг юм.
Зорилго
[засварлах | кодоор засварлах]Монгол Улсын зах зээлд чөлөөт өрсөлдөөний таатай орчин бүрдүүлж, шударга нээлттэй зах зээлийг бий болгох, хэрэглэгчийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх эрхэм зорилготой.
Түүх
[засварлах | кодоор засварлах]- 1993 онд Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль УИХ-аар батлагдсан.
- 2000 онд Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.
- 2004 онд Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 222 дугаар тогтоолоор Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар байгуулагдсан.
- 2008 онд Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоолоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болж өргөжсөн бөгөөд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг нэмэгдсэн.
- 2009 онд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газар баталсан.
- 2010 оны 6-р сард Өрсөлдөөний тухай хууль УИХ-аар батлагдсан.
- 2012 оны 3-р сараас эхлэн газрын дарга, орон тооны 2 гишүүн, орон тооны бус 6 гишүүн нийт 9 гишүүнтэй хамтын удирдлагын зарчим бүхий Хуралдаантай байх зохион байгуулалтын өөрчлөлт хэрэгжиж эхэлсэн.
- 2013 оны 4-р сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн сурталчилгаанд хяналт тавих чиг үүрэг нэмэгдсэн.
- 2015 оны 3 сард “Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл /картель/ байгуулсан шийдвэр гаргасан тухайгаа сайн дураараа илчилсэн аж ахуй эрхлэгчийг захиргааны шийтгэлээс хөнгөлөхөд баримтлах журам”-г шинэчлэн баталж улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн.
- 2016 оны 1-р сард Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласан.
- 2016 оны 5-р сард Засгийн газрын 2006 оны 233 дугаар тогтоолоор “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Үндэсний хөтөлбөр” батлагдсан.
- 2016 оны 12-р сард “Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв” нээлтээ хийсэн.
- 2017 онд Монгол Улсын яамд, аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах орон тооны бус салбар зөвлөл байгуулагдаж, үндэсний хэмжээний бүтэц бий болох эхлэл тавигдсан.
- 2017 оны 3-р сард “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг хандлага” зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Шадар сайдын ивээл дор зохион байгуулав.
- 2018 онд Монгол Улсын Засгийн газрын ивээл дор “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын анхдугаар зөвлөгөөн ” -ийг Төрийн ордонд зохион байгуулсан.
- 2018 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/09 дугаар тушаалаар “Хэрэглэгчийн төлөө” хүндэт тэмдгийг олгохоор болов.
- 2019 онд “Өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-Өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын зөвлөгөөнийг зохион байгуулсан.
- 2024 онд Засгийн газрын тогтоолоор Монополын эсрэг газар болгон өөрчилсөн.
Бүтэц
[засварлах | кодоор засварлах]- Тамгын газар,
- Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газар,
- Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газар,
- Бодлого төлөвлөлтийн газар,
- Хууль эрх зүй, дотоод хяналтын газар,
- Олон нийт хамтын ажиллагааны газар,
- Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв гэсэн нэгжтэйгээр 36 албан хаагчтай ажээ.