Монгол Улсын тээврийн хэрэгслийн улсын дугаар

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Тээврийн хэрэгслийн улсын дугаар (урт тэгш өнцөгт)
Хуучны тээврийн хэрэгслийн улсын дугаар
Дипломат тээврийн хэрэгслийн дугаар
Хоёр мөртэй, дөрвөлжин дугаар
Тээврийн хэрэгслийн улсын дугаар (богино тэгш өнцөгт)

Монгол Улсын тээврийн хэрэгслийн улсын дугаар нь цагаан дэвсгэр дээр хар өнгөөр бичсэн байдаг. Улсын дугаар нь нэг эсвэл хоёр мөртэй загвар байх бөгөөд нэг мөртэй улсын дугаарын хэмжээ нь европтой адил 520 x 110 мм хэмжээтэй байдаг. Улсын дугаар нь дөрвөн оронтой тоо болон хоёроос гурван үсгээс бүрдэх ба эхний хоёр үсэг нь тухайн орон нутгийн үсгийн товчлол бол гурав дахь үсэг нь олон хувилбар гаргах зорилготой юм. Сүүлийн үеийн дугаарууд нь мөрийн эхэнд улаан өнгийн соёмбо тэмдэгээс гадна тоо үсгийн хооронд овал дотор монгол улсын нэрийн товчлолыг англи үсгээр бичсэн хувилбар ч бас бий. Дипломат төлөөлөгчийн газрын тээврийн хэрэгслийн дугаар нь улаан дэвсгэр дээр цагаан өнгөөр бичдэг.


Хот болон орон нутгийн тээврийн хэрэгслийн улсын дугаар[засварлах | edit source]

Дугаар Хот орон нутаг
АР Архангай
БН Баянхонгор
БӨ Баян-Өлгий
БУ Булган
ГО Говь-Алтай
ГС Говьсүмбэр
ДА Дархан
ДН Дорнод
ДО Дорноговь
ДУ Дундговь
ЗА Завхан
НА Налайх
ОР Орхон
ӨМ Өмнөговь
ӨВ Өвөрхангай
СЭ Сэлэнгэ
СУ Сүхбаатар
СБ Сүхбаатар
ТӨ Төв
УБ Улаанбаатар
УВ Увс
ХЭ Хэнтий
ХО Ховд
ХӨ Хөвсгөл
ЧО Чойбалсан

Цахим хуудас[засварлах | edit source]