Монголын намын жагсаалт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Монгол Улсын улс төрийн намууд» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
Монгол улс
State emblem of Mongolia.svg


Монгол Улсын
улс төр ба засаглал



Газрын зураг

Энэ хуудсанд Монгол улсын намын нэрсийг жагсаав.

Дээд шүүхэд бүртгэлтэй[1][засварлах | edit source]

# Нэр Нэрийн товчлол Байгуулагдсан он Гишүүний тоо Тайлбар Намын дарга
1 Монгол ардын нам МАН 1921.03.01 161,300 1924-2010 онд Монгол Ардын хувьсгалт нам (МАХН) нэртэй байсан М.Энхболд
2 Ардчилсан нам АН 2000.02.06 150,000 МҮАН, МСДН, МШАН, МАСМН, МоАН зэрэг нам нэгдэж байгуулагдсан З.Энхболд
3 Монголын ногоон нам МНН 1990.05.13 2,100 2012 онд ИЗНН-тай нэгдэхгүй гэсэн хэсэг нь намаа авч үлдсэн О.Бум-Ялагч
4 Иргэний зориг ногоон нам ИЗНН 2000.03.23 35,000 2002 онд БНН-тэй нэгдэж Иргэний зориг-Бүгд найрамдах нам болсон, 2006 онд буцаж ИЗНН болсон, 2012 онд МНН-ын хэсэгтэй нэгдсэн С.Оюун, Д.Энхбат, С.Дэмбэрэл
5 Монголын уламжлалын нэгдсэн нам МУНН 1993.12.05 1,503 ММТНН, МХӨНН, МТТ зэрэг нам нэгдэж байгуулагдсан Б.Батболд
6 Монголын либерал ардчилсан нам МЛАН 1998.03.05 863 Т.Төмөрмөнх
7 Эх орон нам 1998.12.16 160,000 Монголын ардчилсан шинэ социалист нам (МАШСН) нэртэй үүсч, 2000 онд Эх орон-МАШСН, 2005 онд одоогийн нэрээ авсан Б.Эрдэнэбат
8 Монголын либерал нам МЛН 1999.12.17 1300 МИАШЛН нэртэй үүссэн Б.Амгаланбаатар
9 Бүгд найрамдах нам БНН 1992.04.07 50,000 2002 онд ИЗНН-тай нэгдэж, 2004 онд тусгаарлаж, 2006 онд шинээр бүртгүүлсэн Б.Жаргалсайхан
10 Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нам МЭҮН 2003.12.16 1,069 Г.Тунгалаггэрэл
11 Монголын социал демократ нам 2004.12.19 3,000 1990-1999 онд МСДН гэж нам байснаа бусад намтай нийлж АН болсон А.Ганбаатар
12 Ард түмний нам АТН 2005.12.11 11,859 Н.Наранцогт
13 Монгол үндэсний ардчилсан нам МҮАН 2006.05.19 26,000 Үндэсний шинэ нам нэрээр байгуулдсан, 2011 онд нэрээ одоогийнхоор сольсон М.Энхсайхан
14 Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам 2006.10.09 1,600 Ш.Төмөрсүх
15 Иргэний хөдөлгөөний нам ИХН 2007.08.17 815 Б.Батсайхан
16 Хөгжлийн хөтөлбөрийн нам ХХН 2007.10.28 933 О.Заяа
17 Монголын ардчилсан хөдөлгөөний нам 2008.02.01 850 Т.Оюунаа
18 Монгол ардын хувьсгалт нам МАХН 2011.01.28 35,000 МАХН нэрээ МАН болгож солихыг эсэргүүцсэн хэсэг олонхоосоо салан байгуулсан нам Н.Энхбаяр
19 Хамуг монголын хөдөлмөрийн нам ХМХН 2011.09.23 2,000 Ц.Шинэбаяр
20 Хөдөлмөрийн үндэсний нам ХҮН 2011.12.05 1,024 С.Боргил
21 Эх орончдын нэгдсэн нам ЭОНН 2012.03.12 2,150 Г.Ганбат
22 Монгол консерватив нам МКН 2012.06.20 959 Н.Дашдаваа
23 Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам ТТЭНН 2015.04.18 3,131 Ц.Баянбилэг
24 Ард түмнээ хайрлая нам АТХН 2015.04.20 1,388 Л.Гүндалай

Хуучин байсан нам[засварлах | edit source]

  • Ардчилсан Нам болсон:
    • Монголын Үндэсний Ардчилсан Нам (1992-1999)
    • Монголын Социал Демократ Нам (1990-1999)
    • Монголын Шашинтны Ардчилсан Нам
    • Монголын Ардчилсан Сэргэн Мандлын Нам (1991-1992)
    • Монголын Ардчилсан Нам (1990-1992)
  • Иргэний Зориг-Бүгд Найрамдах Нам болсон (2012 онд нэрээ Иргэний Зориг Ногоон Нам болгож сольсон):
    • Иргэний Зориг Нам
    • Бүгд Найрамдах Нам
    • Монголын Үндэсний Эв Нэгдлийн Нам - 1994 онд байгуулагдаж, 2008 онд ИЗН-д нэгдсэн
  • Монголын Уламжлалын Нэгдсэн Нам болсон:
    • Монголын Малчин Тариачны Нэгдсэн Нам
    • Монголын Хувийн Өмчтөний Нэгдсэн Нам

Эх сурвалж[засварлах | edit source]