Jump to content

Монгол дахь органик бүтээгдэхүүний тухай хууль тогтоомж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Органик үйлдвэрлэлийн зарчмууд:

- Эрүүл мэнд, хөрс, ус, агаар, ургамал, амьтан, хүний оршин байх нөхцлийг хамгаалах; - Органик бүтээгдэхүүн нь эко системд хор хөнөөл учруулахгүй байх, байгаль экологийн тогтвортой байдлыг хадгалах; - зах зээлийн өрсөлдөх чадвар, шударга, эелдэг байх; - Өнөө болон ирээдүйн үеийнхний байгаль орчин, эрүүл мэнд, амьдрах орчинг хариуцлагатай арга, технологийг ашиглан байгаль орчны унаган төрх болон органик байдлыг хадгалах; - Органик бодисын 90 ба түүнээс дээш хувь нь байгалийн гаралтай байвал тухайн хүнс болон тэжээлийг гэж органик гэж үзнэ Органик бүтээгдэхүүн нь химийн бодис агуулаагүй байх хэрэгтэй бөгөөд зөвхөн хоёрдогч бодис, уусдаг эрдэс бордоог хэрэглэхийг зөвшөөрдөг.

Гэрчилгээ (“Гэрчилгээжсэн органик” эко шошго)

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-д албан хүсэлтээ гаргадаг. Хүсэлт гаргагч нь гэрчилгээ авахын тулд дараах баримт бичгийг бүрдүүлнэ: - Эко шошгыг ашиглах албан хүсэлт - Бүтээгдэхүүн органик гэж нотлох бүтээгдэхүүний тодорхойлолт - МҮХАҮТ-ын зүгээс уг бүтээгдэхүүн нь шаардлагад нийцсэн болохыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл - Технологи болон менежментийн талаарх тодорхойлолт - Лабораторийн шинжилгээний хариу - Бүтээгдэхүүн байгаль хамгаалах тухай хууль тогтоомжид нийцэж буйг нотлох холбогдох хэлтэсээс авсан зөвшөөрөл - Бүтээгдэхүүн нь хүнсний аюулгүй байдлын стандартыг хангасан талаарх тодорхойлолт - Байгууллага / компанийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар МҮХАҮТ-ын мэргэжилтэн нь хүсэлт хүлээн авснаас 14 хоногийн хугацаанд шийдвэрлэнэ. Гэрчилгээг үйлдвэрлэгч болон МҮХАҮТ-ын хооронд хийгдэх гэрээнд үндэслэн олгодог.