Jump to content

Монгол угсаатны хөгжмийн товчоо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Монгол Угсаатны Хөгжмийн Товчоо (M.У.Х.Т)
Эрх зүйн хэлбэр НҮТББ[1]
Үүсгэн байгуулагдсан 2010 оны 10 сарын 10
Төв байр Загвар:Инфобокс аж ахуйн нэгж/Засвар/Pflichtparameter fehlt
Удирдлага Дагваны Ганпүрэв
Салбар Хөгжмийн менежмент, хөгжмийн судалгаа, хөгжмийн сургалт

Монголын Хөгжмийн Товчоо нь мэргэжлийн хамтлаг дуучид болон соёлын биет бус өв тээгчдийг зохион байгуулалтанд оруулан хамтран ажиллах, хөгжмийн төсөл хэрэгжүүлэх, уран бүтээлээр нь дамжуулан монголын нийт хүн амд хүртэмжтэй, чанартай соёл урлагийн үйлчилгээг хүргэж, иргэдийн оюуны соёлын урлагийн хэрэгцээг хангах үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.

Монголын Хөгжмийн Товчоо нь доорх 3-н чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

  1. Music agentur / Хөгжмийн менежмент
  2. Musicology / Хөгжмийн судалгаа
  3. Music Workshop / Хөгжмийн сургалт

Монгол Угсаатны Хөгжмийн Товчооноос язгуур өв соёлын үнэт зүйлсийг уламжлал, шинэчлэлийн ухаалаг зөв харьцаанд хадгалан хамгаалах, сэргээн нутагшуулах, бататган хөгжүүлэх улмаар дэлхийн соёлд эзлэх эртний нүүдэлчдийн язгуур их өв соёлын байр суурьт өөрсдийн хувь нэмэрийг оруулах зорилгоор 2010 онд байгуулагдсан.

Үйл ажиллагааны хүрээнд Алтай их ятга, Алтай ятга, Аху их ятга, Аху ятга, Тойром бүжиг, Хүннүгийн гунигийн дуу, цуур, хөөмий, икел, аман хуур, бий биелгээ зэрэг эртний нүүдэлчдийн дуу хуур, хөгжмийн зэмсгийг удаан хугацааны хөтөлбөрийн хэмжээнд хөгжүүлэх, урын сангаар баяжуулж олон мянган жилийн өмнөх эртний болон баларлаг эртний соёлын биет бус өвийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, бүтээгдэхүүн гаргах, дотоод болон гадаадад таниулан сурталчлах, хэлэх, харах, сонсох үүх түүхийн бодит тайлбартай аялал жуулчлалд зориулсан бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэхээр ажиллаж байна.

  1. НҮТББ - Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага гэсэн үгийн товчлол