Монгол улсын хөнгөн аж үйлдвэр
Монголчууд олон зууны туршид мал аж ахуй эрхлэн нүүдэллэн амьдарч өрх гэрийн хэмжээнд уламжлалт технологи, гар аргаар малын гаралтай түүхий эдийг боловсруулж аминыхаа хэрэгцээнд ашиглаж иржээ.
Ардын хувьсгалын дараагаар малын ноос, арьс ширийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулах бодлого барьж ажилласны үр дүнд 1930-аад оноос зарим үйлдвэрийн газар байгуулагдаж эхэлжээ. Дэлхийн 2-р дайны дараа ЗХУ-аас гадна Европын хэд хэдэн улстай хамтран ажиллаж тэдгээр орны техник, мэргэжилтний тусламжтайгаар үйлдвэр уурхай байгуулах, малын гаралтай түүхий эд, мод байгалийн баялгаа боловсруулж төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болжээ. Манай орны хөнгөн аж үйлдвэрийг ноос ноолуур, арьс шир, мод боловсруулах, оёмол бүтээгдэхүүн, хэвлэлийн үйлдвэрлэл гэсэн таван салбар бүрдүүлдэг.