Монгол улс бөхийн төрлүүдийн ДАШТ-д
Монгол улс бөхийн төрлүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 1963 оноос оролцож эхэлжээ. Эмэгтэй бөхчүүд 2001 оноос ДАШТ-д оролцож байна. 1982 онд удирдах албан тушаалтнуудын хоорондын зөрчлийн улмаас оролцоогүй.[1] Чөлөөт бөхийн тэмцээнд оролцож буй улсуудыг медалийн чанараар байр эзлүүлэхээс гадна авсан медаль, медаль эзлээгүй байр тус бүрт оноо өгч онооны чанараар багуудыг жагсаан байр эзлүүлдэг. Ингэхдээ эрэгтэй, эмэгтэй багуудыг онооны чанараар тусад нь жагсаадаг ба энэ нь тухайн улсын тамирчид тэмцээнд хэр жигд амжилттай оролцсоныг тодорхойлдогоороо жүдогийн тэмцээнээс ялгаатай. 2014 оны байдлаар алтан медальд 10, мөнгөд 9, хүрэлд 8 оноо өгч байна.
Медаль хүртсэн тамирчид
[засварлах | кодоор засварлах]Медаль | Байр | Оноо | Нэр | Он | Улс | Жин | |
---|---|---|---|---|---|---|---|
1 | ![]() |
13 | Жигжидийн Мөнхбат | 1967 | ![]() |
чөлөөт бөх -87 кг | |
2 | ![]() |
14 | Данзандаржаагийн Сэрээтэр | 1970 | ![]() |
чөлөөт бөх -74 кг | |
3 | ![]() |
10 | 5 (19.5) | Базаррагчаагийн Жамсран | 1971 | ![]() |
чөлөөт бөх -48 кг |
4 | ![]() |
10 | 5 | Мэгдийн Хойлогдорж | 1971 | ![]() |
чөлөөт бөх -74 кг |
5 | ![]() |
10 | 5 | Хорлоогийн Баянмөнх | 1971 | ![]() |
чөлөөт бөх -100 кг |
6 | ![]() |
10 | 4 (18) | Очирдолгорын Энхтайван | 1973 | ![]() |
чөлөөт бөх -48 кг |
7 | ![]() |
10 | 4 (18) | Мэгдийн Хойлогдорж | 1973 | ![]() |
чөлөөт бөх -57 кг |
8 | ![]() |
4 | 4 (18) | Зэвэгийн Ойдов | 1974 | ![]() |
чөлөөт бөх -62 кг |
9 | ![]() |
4 | 4 (18) | Цэдэндамбын Нацагдорж | 1974 | ![]() |
чөлөөт бөх -68 кг |
10 | ![]() |
4 | 4 (18) | Хорлоогийн Баянмөнх | 1974 | ![]() |
чөлөөт бөх -100 кг |
11 | ![]() |
3 | 4 (19) | Зэвэгийн Ойдов | 1975 | ![]() |
чөлөөт бөх -62 кг |
12 | ![]() |
3 | 4 (19) | Цэдэндамбын Нацагдорж | 1975 | ![]() |
чөлөөт бөх -68 кг |
13 | ![]() |
3 | 4 (19) | Хорлоогийн Баянмөнх | 1975 | ![]() |
чөлөөт бөх -100 кг |
14 | ![]() |
16 | Зэвэгийн Ойдов | 1977 | ![]() |
чөлөөт бөх -68 кг | |
15 | ![]() |
15 | Дугарсүрэнгийн Оюунболд | 1978 | ![]() |
чөлөөт бөх -57 кг | |
16 | ![]() |
17 | Нанзадын Бүргэдаа | 1981[2] | ![]() |
чөлөөт бөх -52 кг | |
17 | ![]() |
8 | 5 (15) | Буяндэлгэрийн Болд | 1983 | ![]() |
чөлөөт бөх -68 кг |
18 | ![]() |
8 | 5 (15) | Зэвэгийн Дүвчин | 1983 | ![]() |
чөлөөт бөх -82 кг |
19 | ![]() |
9 | 4 (18) | Авирмэдийн Энхээ | 1985 | ![]() |
чөлөөт бөх -62 кг |
20 | ![]() |
9 | 4 (18) | Буяндэлгэрийн Болд | 1985 | ![]() |
чөлөөт бөх -68 кг |
21 | ![]() |
9 | 4 (18) | Лувсангийн Энхбаяр | 1985 | ![]() |
чөлөөт бөх -74 кг |
22 | ![]() |
15 | Авирмэдийн Энхээ | 1986 | ![]() |
чөлөөт бөх -62 кг | |
23 | ![]() |
18 | Лодойн Эрхбаяр | 1989 | ![]() |
чөлөөт бөх -74 кг | |
24 | ![]() |
20 | Пунцагийн Сүхбат | 1990 | ![]() |
чөлөөт бөх -82 кг | |
25 | ![]() |
27 | Цэрэнбаатарын Цогтбаяр | 1993 | ![]() |
чөлөөт бөх -57 кг | |
26 | ![]() |
17 | Оюунбилэгийн Пүрэвбаатар | 2001 | ![]() |
чөлөөт бөх -58 кг | |
27 | ![]() |
17 | Оюунбилэгийн Пүрэвбаатар | 2002 | ![]() |
чөлөөт бөх -60 кг | |
28 | ![]() |
18 | 9 (18) | Баяраагийн Наранбаатар | 2005 | ![]() |
чөлөөт бөх -55 кг |
29 | ![]() |
18 | 7 (17) | Цогтбазарын Энхжаргал | 2005 | ![]() |
эмэгтэй чөлөөт бөх -48 кг |
30 | ![]() |
14 | 10 (12) | Баяраагийн Наранбаатар | 2007 | ![]() |
чөлөөт бөх -55 кг |
31 | ![]() |
Доржийн Нармандах | 2007 | ![]() |
эмэгтэй чөлөөт бөх -59 кг | ||
32 | ![]() |
11 | 7 (23) | Очирбатын Насанбурмаа | 2008 | ![]() |
эмэгтэй чөлөөт бөх -67 кг |
33 | ![]() |
14 | 7 (19) | Бадрахын Одончимэг | 2009 | ![]() |
эмэгтэй чөлөөт бөх -67 кг |
34 | ![]() |
14 | 7 (19) | Очирбатын Бурмаа | 2009 | ![]() |
эмэгтэй чөлөөт бөх -72 кг |
35 | ![]() |
10 | 8 (22) | Соронзонболдын Батцэцэг | 2010 | ![]() |
эмэгтэй чөлөөт бөх -59 кг |
36 | ![]() |
11 | 3 (32) | Даваасүхийн Отгонцэцэг | 2011 | ![]() |
эмэгтэй чөлөөт бөх -51 кг[3] |
37 | ![]() |
11 | 3 (32) | Банзрагчийн Оюунсүрэн | 2011 | ![]() |
эмэгтэй чөлөөт бөх -67 кг |
38 | ![]() |
11 | 3 (32) | Очирбатын Насанбурмаа | 2011 | ![]() |
эмэгтэй чөлөөт бөх -63 кг[4] |
39 | ![]() |
10 | Тунгалагийн Мөнхтуяа | 2012 | ![]() |
эмэгтэй чөлөөт бөх -59 кг | |
40 | ![]() |
12 | 8 (19) | Ганзоригийн Мандахнаран | 2013 | ![]() |
чөлөөт бөх -66 кг[5] |
41 | ![]() |
12 | 2 (47) | Эрдэнэчимэгийн Сумъяа | 2013 | ![]() |
эмэгтэй чөлөөт бөх -51 кг[6] |
42 | ![]() |
12 | 2 (47) | Тунгалагийн Мөнхтуяа | 2013 | ![]() |
эмэгтэй чөлөөт бөх -59 кг |
43 | ![]() |
12 | 2 (47) | Соронзонболдын Батцэцэг | 2013 | ![]() |
эмэгтэй чөлөөт бөх -63 кг[7] |
44 | ![]() |
12 | 2 (47) | Очирбатын Насанбурмаа | 2013 | ![]() |
эмэгтэй чөлөөт бөх -67 кг[8] |
45 | ![]() |
12 | 2 (47) | Очирбатын Бурмаа | 2013 | ![]() |
эмэгтэй чөлөөт бөх -72 кг |
46 | ![]() |
10 | 6 (29) | Энсайханы Ням-Очир | 2014 | ![]() |
эрэгтэй чөлөөт бөх -61 кг |
47 | ![]() |
10 | 6 (29) | Ганзоригийн Мандахнаран | 2014 | ![]() |
эрэгтэй чөлөөт бөх -65 кг |
48 | ![]() |
10 | 6 (24) | Сүхээгийн Цэрэнчимэд | 2014 | ![]() |
эмэгтэй чөлөөт бөх -60 кг |
49 | ![]() |
10 | 6 (24) | Очирбатын Бурмаа | 2014 | ![]() |
эмэгтэй чөлөөт бөх -75 кг |
50 | ![]() |
7 | 4 (41) | Эрдэнэбатын Бэхбаяр | 2015 | ![]() |
чөлөөт бөх -57 кг |
51 | ![]() |
7 | 4 (41) | Батболдын Номин | 2015 | ![]() |
чөлөөт бөх -61 кг |
52 | ![]() |
7 | 4 (41) | Пүрэвжавын Өнөрбат | 2015 | ![]() |
чөлөөт бөх -74 кг |
53 | ![]() |
7 | 7 (27) | Сүхээгийн Цэрэнчимэд | 2015 | ![]() |
эмэгтэй чөлөөт бөх -60 кг |
54 | ![]() |
7 | 7 (27) | Соронзонболдын Батцэцэг | 2015 | ![]() |
эмэгтэй чөлөөт бөх -63 кг |
55 | ![]() |
11 | Даваасүхийн Отгонцэцэг | 2016 | ![]() |
эмэгтэй чөлөөт бөх -55 кг | |
56 | ![]() |
10 | Эрдэнэбатын Бэхбаяр | 2017 | ![]() |
чөлөөт бөх -57 кг | |
57 | ![]() |
10 | Пүрэвдоржийн Орхон | 2017 | ![]() |
эмэгтэй чөлөөт бөх -63 кг | |
58 | ![]() |
16 | Түмэнбилэгийн Түвшинтулга | 2018 | ![]() |
чөлөөт бөх -61 кг | |
59 | ![]() |
16 | Баатаржавын Шоовдор | 2018 | ![]() |
эмэгтэй чөлөөт бөх -59 кг | |
60 | ![]() |
16 | Очирбатын Насанбурмаа | 2018 | ![]() |
эмэгтэй чөлөөт бөх -72 кг |
Дэлхийн Цомын тэмцээн буюу Дэлхийн Багийн АШТ нь тухайн жилдээ тивдээ 1-д орсон багуудыг оролцуулдаг байсан бол сүүлийн үед тухайн жилийн ДАШТ-н эхний 10 эрэгтэй баг, эхний 8 эмэгтэй багийг оролцуулах болжээ.
Байр | Он | Төрөл | Гишүүд |
---|---|---|---|
![]() |
1975 | Эрэгтэй баг | |
![]() |
1981 | Эрэгтэй баг | |
![]() |
1987 | Эрэгтэй баг | |
![]() |
2013 Монгол[9] | Эмэгтэй баг | 48 kg Цогтбазарын Энхжаргал 48 kg Цогтбаатарын Цэнджав 51 kg Эрхэмбаярын Даваачимэг 51 kg Пүрэвдоржийн Цолмон 55 kg Сүндэвийн Бямбацэрэн 55 kg Пүрэвдоржийн Орхон 59 kg Тунгалагийн Мөнхтуяа 59 kg Сүхээгийн Цэрэнчимэд 63 kg Соронзонболдын Батцэцэг 63 kg Цэенпилийн Шинэхүүхэн 67 kg Очирбатын Насанбурмаа 67 kg Шархүүгийн Түмэнцэцэг 72 kg Очирбатын Бурмаа 72 kg Бадрахын Одончимэг |
![]() |
2015 ОХУ | Эмэгтэй баг | 48 kg Э.Нарангэрэл 51 kg Э.Сумъяа 55 kg Сүндэвийн Бямбацэрэн 58 kg Б.Шоовдор 60 kg Сүхээгийн Цэрэнчимэд 63 kg Соронзонболдын Батцэцэг 69 kg Очирбатын Насанбурмаа 75 kg Очирбатын Бурмаа 72 kg Наранчимэг |
1958 онд ЗХУ-ын Днепропетровск хотын төмөр замын дээд сургууль төгсгөж ирсэн инженер Дамбын Дамдинсүрэн 1960 оны сүүлчээр төмөр замын техникумын сурагчид голлосон 16 хүнтэй чөлөөт бөхийн шинэ секцийг төмөр замчдын соёлын ордны спортын тэнхимд анхныхаа хичээлийг хийснээр Монголын чөлөөт бөхийн түүх эхэлсэн юм. 1961 оны намар энэ секцээс шалгарсан хэсэг тамирчид болон үндсэний бөхөөр өсч явсан бөхчүүдийг Болгар улсад бөхийн хамтарсан бэлтгэлд явуулав.
Уг багш дасгалжуулагчаар Ц.Дамдин, тамирчнаар Б.Сүхбаатар, О.Цэрэндагва, Ж.Мөнхбат, Ч.Бээжин, С.Цэрэн, Ө.Эрдэнэ-Очир, Ц.Санжаа нар оролцож чөлөөт бөхийн анхны цагаан толгойг заалгасан түүхтэй. 1961 оны 05-р сард МБТСЭ-ийн Төв Зөвлөлийн тогтоолоор улсын шигшээ баг байгуулагдан анхны шигшээ багийн ахлагч дасгалжуулагчаар Ц.Дамдинг томилон 16 хүний бүрэлдэхүүнтэй 1, 2-р шигшээ баг байгуулсан. 1962 оны МБАТ-ний 2-р спартакиадын хөтөлбөрт бөхийн чөлөөт барилдааны төрөл анх орж хожмоо жил бүрийн улсын аварга шалгаруулах тэмцээн тогтмолжсон.
1962 оны 04-р сард Улаанбаатар хотноо Казахстан ССР-БНМАУ-ын анхны нөхөрсөг уулзалт тэмцээн зохиогдсноор бөх сонирхогчдын дунд чөлөөт бөхийн барилдаантай танилцах өргөн боломжийг олгов. 1963 онд Будапешт хотноо зохиогдсон ах дүү найрамдалт армиудын олон улсын тэмцээнд С.Цэрэн, Ц.Санжаа нар хүрэл медаль авсан нь манай түүхэнд анхны олон улсын медаль юм. 1963 онд Дэлхийн аварга шалгаруулах 7-р тэмцээн Болгарын Софи хотноо зохиогдон манайхан анх удаа дасгалжуулагчаар О.Цэрэндагва, тамирчнаар Д.Хашбат, Д.Лодой, Б.Сүхбаатар, Б.Санжаа, Д.Сэрээтэр, Д.Ишням, Ж.Мөнхбат, С.Цэрэн, Ө.Эрдэнэ-Очир, Ц.Санжаа, эмчээр Н.Тарваа нар оролцсон Ц.Санжаа жиндээ 8-р байр эзэлсэн түүхтэй. Манай бөхчүүд 1963 онд БНБАУ-ын Софи хотноо зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах 7-р удаагийн тэмцээнд анх удаа оролцсон юм. Багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар О.Цэрэндагва, Д.Хашбат, Д.Лодой, Б.Сүхбаатар, Б.Санжаа, Д.Сэрээтэр, Д.Ишням, Ш.Мөнхбат, С.Цэрэн, Ө.Эрдэнэ-Очир, Ц.Санжаа, эмчээр Н.Төрваа, багийн ахлагчаар С.Шархүү нар оролцож анхны салхийг хагалсан алдартангууд байлаа. Үүнээс хойш удаа дараагийн бүх ДАШТ-нүүдэд манайхан одоог хүртэл 33 удаа тасралтгүй оролцсон. /1982 онд оролцоогүй/ 1964 оны Токиогийн зуны Олимпын наадамд О.Цэрэндаваа дасгалжуулагчтай Ч.Дамдиншарав, Б.Сүхбаатар, Б.Санжаа, Д.Сэрээтэр, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Ө.Эрдэнэ-Очир, Ч.Санжаа нар Олимпын наадамд оролцсон анхны тамирчид байлаа.
1973 оны Улаанбаатар хотноо зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд бөхийн чөлөөт барилдааны төрлөөр О.Энхтайван, Д.Ганбат, М.Хойлогдорж, З.Ойдов, Ч.Нацагдорж, М.Бат-Амгалан, Т.Артаг, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Адъяатөмөр нар сонгомол барилдааны төрлөөр Дүгэрсүрэн, Ж.Мөнх-Очир, А.Басхүү, Т.Батчулуун, П.Даваасүрэн, Х.Баянмөнх, Ө.Эрдэнэ-Очир нар аварга болцгоов. Бөхийн чөлөөт барилдааны багийн дүнгээр анх удаа манайхан 10-н жин оролцож аварга болцгоов.
1974 онд Тегеранд зохиогдсон Азийн 7-р наадамд Д.Цэрэнтогтох, Х.Баянмөнх нар 2 мөнгө, 6 хүрэл медаль авсан түүхтэй.Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1967 он Энэтхэг анхны хүрэл мадаль Ж.Мөнхбат авсан бол 1971 он анхны мөнгөн медалийг Б.Жамсран Х.Баянмөнх нар авч анхны алтан медалийг З.Ойдов 1974, 1975 онуудад авлаа.Дэлхийн цомын анхны алтан медалийг Г.Хишигбаатар 1975 онд хүртэж Монголын баг 2-р байр эзэлсэн юм.1964 он Токиогийн зуны 18-р Олимпын наадамд О.Цэрэндагва /дасгалжуулагч/, Ч.Дамдиншарав, Б.Сүхбаатар, Б.Санжаа, Д.Сэрээтэр, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Ө.Эрдэнэ-Очир, Ц.Санжаа нар анх удаа оролцож Ж.Мөнхбат 7-р байранд шалгарсан.1968 он Мексикийн зуны 19-р Олимпын наадам Ж.Мөнхбат /мөнгө/, Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Ө.Эрдэнэ-Очир 6-р байранд, 41 орноос манай баг 4-р байранд тус тус шалгарч медалийн чанраар Болгарын дараа хоёрт орсон түүхтэй. Х.Баянмөнх /1972/, З.Ойдов /1976/ Ж.Даваажав /1980/ онуудад мөнгө, Д.Оюунболд /1980/, С.Батцэцэг /2012/ хүрэл медаль авсан манай Олимпын медальтангууд юм.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс анхны медалийг Ж.Мөнхбат 1967 онд хүрэл медалийг аван анхны мөнгөн медалийг Б.Жамсран, Х.Баянмөнх /1971/ нар авч анхны алтан медалийг З.Ойдов /1974, 1975/ хүртсэн дэлхийн хошой аварга болсон. 1975 онд Дэлхийн цомын анхны аваргаар Г.Хишигбаатар, 1973 онд Ази тивийн аваргаар манай 10 бөх анх удаа тодорч, Ази тивийн наадмын анхны аваргаар 1974 онд Д.Цэрэнтогтох, Х.Баянмөнх нар анх удаа аварга болов. Монголын бөхийн холбоо 1960 онд үүсгэн байгуулагдаж 1966 он биеэ даасан Монголын чөлөөт бөхийн холбоо болж анхны ерөнхийлөгчөөр генерал Б.Жамъян гуай ажилласан. Үе үеийн ерөнхийлөгчөөр Даваасамбуу, Бямбажав, Гүррагчаа, С.Батболд, Т.Бадамжунай, Ч.Ганзориг, “Гацуурт” ХХК-ны захирал Л.Чинбат нар шалгаран ажиллаж байв. 2013 оны 5 сараас Монгол улсын хөдөлмөрийн баатар, Японы сумо бөхийн их аварга Д.Дагвадорж сонгогдон ажиллаж байна.
Ишлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Чөлөөт бөх Монгол улсад". Эх хувилбараас архивласан: 2017-04-30. Татаж авсан: 2014-05-05.
- ↑ "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2012-12-25. Татаж авсан: 2014-03-06.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ Silver medal from the 2011 FILA Wrestling World Championships
- ↑ The second medal from the FILA World Wrestling Championships 2011
- ↑ G.Mandakhnaran wins a Bronze medal in the 2013 FILA Wrestling World Championship
- ↑ Mongolian Wrestling Team finishes the 2013 FILA World Championship with six medals
- ↑ Mongolian female wrestlers win another two medals from the 2013 FILA Wrestling World Championship
- ↑ Day Five Notes, World Wrestling Championships
- ↑ Results