Монгол ёс заншил
Дом гэдэг бол орчин үед хүмүүс нийтлэг ойлгож байгаа шиг зөвхөн өвчин эдгээх, хар муу зүйлээс хамгаалах арга биш. Дом бол маш өргөн хүрээтэй ойлголт.
[засварлах | кодоор засварлах]Дом гэж, домын талаар ярихаасаа өмнө "дом" гэж яг юу вэ гэдгээ тодорхой болгох шаардлагатай. "Дом" гэж юу вэ? гэдгээ мэдэхгүйгээр, "Дом" гэдэг үндсэн ойлголтоо тодорхой болгохгүйгээр монгол дом, дом засал, дом хийнэ, дом сургана, дом сурна, хар дом, цагаан дом, ногоон дом гэж ярьж болохгүй.
[засварлах | кодоор засварлах]✶ Монгол дом бол сонгодог утгаараа санаж хүсэж байгаа сайн сайхан бүхнийхээ учир шалтгаан болон үрийг бүтээх технологи юм. ✶
[засварлах | кодоор засварлах]МОНГОЛ ДОМЫН:
- сонгодог утга, агуулга
- үндсэн зорилго
- үндсэн хэрэглээ бол санаж хүсэж байгаа сайн сайхан бүхнийхээ учир шалтгаан болон үрийг бүтээх явдал.
МОНГОЛ ДОМ БОЛ:
- танин мэдэж ойлгож ухаарах ёстой жам, ёс
- сурч мэдэх ёстой ном мэдлэг ("үнэн - академик - ариун" мэдлэг)
- эзэмших ёстой аргазүй, ур чадвар
- ашиглаж, хэрэглэж сурах ёстой нандин зэмсгүүдийн цогц систем юм.
АРАЙ ДЭЛГЭРҮҮЛБЭЛ, МОНГОЛ ДОМ БОЛ:
- Тэнгэр үзлийн гүн ухааны үндсэн технологиудын нэг.
- Аливаа оршихуйн нарийн болон хэт нарийн түвшин (үйлийн үр, учир шалтгаан үүсэж бүтдэг, хадгалагддаг)-д ажиллах технологи.
- Аливаа зүйлийн учир шалтгаан, үрийг үүсгэж бүтээх, засах, ариусгах (устгах) технологи.
- Өнгөрсөнд ч байсан, одоо ч байгаа, ирээдүйд ч байх технологи. Учир нь дом бол бүх технологийн суурь технологи болох “сэтгэц – мэдээллийн технологи" юм. Иймд дом бол бүх технологийн "суурь технологи".
- Дом буюу Сэтгэц-Мэдээллийн технологи бол Шинэ мянганы тэргүүлэх технологи. Иймд дом буюу сэтгэц-мэдээллийн технологи бол шинэ мянганы иргэдийн заавал эзэмших ёстой технологи.
ТЭНГЭР ҮЗЛИЙН ГҮН УХААНЫ ДОМ (МОНГОЛ ДОМ) БОЛ:
- зөвхөн өвчин анагаах, эвдэрснийг засах, сөрөг хортой зүйлийг, саад тотгорыг ариусгах, устгах, хар муу юмнаас хамгаалах арга биш
- илбэ жилбэ, ид шид биш
- ховс биш
- онол үндэслэл нь тодорхойгүй зан үйл биш
- эртний ном эрдэмгүй бүдүүлэг хүмүүсийн заншлуудын үлдэгдэл биш
- мухар сүсэг, сохор итгэл биш
- шашны зан үйл биш
МОНГОЛ ДОМЫН ТӨРЛҮҮД
БАД – АГАРУ Ээхэн (Монгол Цагаан Домын дээд язгууртан):
“Монголчууд ерөнхийдөө хар, цагаан, ногоон домтой. Эдгээр нь тус бүрдээ, мөн хоорондоо хосолсон холимог олон төрөл, хэлбэртэй. Домын хар, цагаан, ногоон гэх нэршлүүд бол домын үйлэндээ ашиглаж байгаа үндсэн зэмсгүүдээр нь ялгаж ангилсан нэрүүд юм. Тэрнээс хар дом гэдэг нь аливааг хорлож устгадаг, хараал жатга хийдэг, зүхэл тамалга ашигладаг гэсэн үг биш. Хар дом бол цагаан, ногоон домоор засах, зайлуулах, сарниулах, арилгах, шийдэх боломжгүй хар муу, хатуу бэрх зүйлийг засдаг, зайлуулдаг, сарниулдаг, арилгадаг, шийддэг технологи юм. Өөрөөр хэлбэл хар дом бол алив сайхан бүхнээ өргөөд, үзүүлээд, аргадаж гуйгаад эе билгээр засах гээд болохгүй зүйлийг сүр хүч, ир чадлаа үзүүлж эв бэлгээр засдаг арга юм. Энэ бол өнгөт ертөнцөд хар өнгө байдаг шиг л байх ёстой зүйл. Жишээ нь: төрийн үйл бол хатуу үйл учраас төрийн үйлэнд хамгийн наад зах нь хамгаалалт, сүр хүчний үүрэг зорилгоор, цаашилбал өшөлсөн атаатан, өнгөлзсөн дайсныг номхруулах, эрхшээх, дарах үүрэг зорилгоор хар дом тодорхой хэмжээгээр байх зайлшгүй шаардлагатай. Монгол төрийн хар домын гол оньс нь таван хар сүлд маань юм. Монгол төрийн таван их хар сүлд нь таван тусгаар тогтнол, таван байдлын тухыг хангагч Ата таван тэнгэр (Анд таван тэнгэр)-н ч нэгдсэн оньс юм. Монгол төрийн цагаан домын, цагаан үйлийн гол оньс нь есөн цагаан сүлд маань юм.
НОГООН ДОМ
[засварлах | кодоор засварлах]Ногоон дом бол ямар нэг ургамал, ургамалын гаралтай зүйлсийг гол зэмсгээ болгож ашигладаг. Ургамал, ургаламын гаралтай зүйлсээ бусад зүйлстэй хамт ашигласан ч үргэлж ургамал, ургамалын гаралтай зүйлсээ гол зэмсэг болгож ашигладаг домын төрлийг ногоон дом гэнэ.
ХАР ДОМ
[засварлах | кодоор засварлах]Хар дом бол ямар нэг амьтны эд эрхтэн, амьтны гаралтай зүйлсийг гол зэмсэг болгож ашигладаг. Ямар нэг амьтны эд эрхтэн, амьтны гаралтай зүйлсээ бусад зүйлстэй хамт ашигласан ч үргэлж амьтны эд эрхтэн, амьтны гаралтай зүйлсээ гол зэмсэг болгож ашигладаг домын төрлийг хар дом гэнэ.
ЦАГААН ДОМ
[засварлах | кодоор засварлах]Цагаан дом өөрийн гэсэн онол, сургаал, тайлал, аргазүй, нандин зэмсэг, судар ном, дэг ёстой.
Цагаан дом бол:
- Икел, царгил, товшуур, абаганг, эбэлэнг зэрэг хөгжим
- Тууль, ерөөл, магтаал, үлгэр, домог, дуудлага, өргөл, тайлга, тайлал, дуу зэрэг агам югти ном судар, оньсууд
- Биелгээ, ниргэлгэ, эгшилгэ зэрэг бүжиг
- Мутар засал
- Гар урлал, уран зураг, уран баримал зэрэг уран дархны бүх төрлийн үйл
- Цагаан цайвар өнгийн эд зүйлс, мод ургамал
- Цагаан цайвар зүсмийн амьд мал, амьтан
- Гал, Ус, Эрдэнийн чулуу
- Тааламжит зөөлөн өнгө, үнэр
- Өгүүлэх, Сайшаах, Үнэмшүүлэх, Итгүүлэх, Үл маргах (муу муухайтай), Үл мартах (сайн сайн зүйлсээ), Өршөөж уучлах, Өршөөл гуйх, Аргадаж гуйх, Өглөг өгөх, Өргөж хүндэтгэх, Биеэр үлгэрлэх зэрэг нандин зэмсэг, уран арга, эрдэм чадвар, ухаан, увдисуудыг дангаар нь болон хослуулан хэрэглэж аливаа оршихуйн нарийн болон хэт нарийн түвшинд нь буюу үүсгэл, учир шалтгаан, үр боловсрох түвшинд нь үйлчилж бүхнийг эе билгээр засаж шийддэг, аливаа сайн сайхан бүхний шалтгаан, үрийг бий болгодог технологи юм. [1]
Домын төрлүүдийн талаарх энэ мэдээлэл бол БАД – АГАРУ Ээхэн (монгол цагаан домын дээд язгууртан) хэлж өгч "ЯТГАЛ" сударт тэмдэглүүлсэн мэдээлэл. Манай удмынхан зөвхөн Монгол Цагаан Домын уламжлагч нар учраас бидэнд, надад хар болон ногоон домын талаар сонгодог академик түвшний болон илүү дэлгэрэнгүй мэдлэг, мэдээлэл байхгүй. Өөрт байгаа мэдээллээ та бүхэнтэй хуваалцлаа.
Орчин үеийн хүмүүст ойлгомжтойгоор, орчин үеийн нэр томъёогоор илэрхийлбэл:
✶ МОНГОЛ ДОМ бол "СЭТГЭЦ-МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ" юм. ✶
Энэ шинэ мянган бол сэтгэц-мэдээллийн технологийн мянган. Өөрөөр хэлбэл энэ шинэ мянганы тэргүүлэх технологи нь "сэтгэц-мэдээллийн технологи" юм. Одоогоор сэтгэц-мэдээллийн технологийн суурь технологи мэдээллийн технологи асар өндөр түвшинд хөгжчихсөн, сэтгэц-мэдээллийн технологийн урьтал технологи болох мэдээлэл-сэтгэцийн технологи мөн өндөр түвшинд хөгжөөд хиймэл оюун ухаан бүтээгээд явж байна.
Иймд бид нар монгол домоо сайтар судлах, сонгодог академик утга агуулгаар нь ойлгох, өөрсдөө бүрэн эзэмших, үндсэн зорилго, хэрэглээгээр нь ашиглах, өндөр хөгжсөн орчин үеийн шинжлэх ухааны ололт, нээлт, өгөгдөл, бүтээл, технологиудаар баяжуулж шинэ мянганы шинэ дэвшилтэт технологи болгон хөгжүүлэх шаардлагатай байна.
Танд Амжилт Хүсье!
эх сурвалж:
- Монгол Цагаан Домын галигт ном “ЯТГАЛ” судар
- Монгол Цагаан Домын цалигт ном "ҮРЭКЕЛН" судар
- Монгол Цагаан Домын онол, тайлал, аргазүйн сургалт