Jump to content

Монктоны их сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монктоны их сургууль (Франц: Université de Moncton) бол Канадын Нью-Брансвик дахь франц хэлээр сургалт явуулдаг их сургууль юм. Эдмундстон, Монктон, Шиппаганд кампустай. 1963 онд Нью Брансвик дахь дээд боловсролын хааны комиссын зөвлөмжийн дагуу байгуулагдсан бөгөөд тэр цагаас хойш тус сургууль нь Сент-Жозеф коллеж зэрэг Акадын хэд хэдэн дээд боловсролын байгууллагын өв залгамжлагч гэж өргөнөөр хүлээн зөвшөөрөгдөж ирсэн. Тус их сургууль нь бизнес, урлаг, нийгмийн шинжлэх ухаан, хууль зүй, инженерчлэл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, нийгмийн ажил, олон нийтийн үйлчилгээ, боловсролын чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг. 2024 оны 1-р сарын байдлаар тус их сургуульд өдрийн 5244, хагас цагийн 552 бүртгэл байна. Оюутнууд Нью-Брансвик, Канадын бусад мужууд болон олон улсаас ирдэг. Мөн сургалтын гурван мөчлөгт 198 орчим хөтөлбөрийг санал болгодог байна. 1962 онд Жон Ж.Дойчоор ахлуулсан Нью Брансвик дахь Дээд боловсролын судалгааны комиссоос гаргасан зөвлөмжийн дагуу Монктоны их сургууль мэндэлжээ. Шинэ их сургуулийг 1963 оны 6-р сарын 19-нд үүсгэн байгуулсөн байна.