Монмаут их сургууль
Монмаут Их Сургууль (Англи: Monmouth University) нь Америкийн Нэгдсэн Улсын Нью-Жерси мужийн Уэст Лонг Бранч хотод байрладаг хувийн их сургууль юм. Уг сургууль 1933 онд "Монмаутын бага Коллеж" (Monmouth Junior College) нэртэйгээр байгуулагдаж, 1956 онд "Монмаут Коллеж" (Monmouth College), 1995 онд албан ёсоор "Монмаут Их Сургууль" (Monmouth University) болж өөрчлөгджээ.
Өнөөдөр тус сургуульд ойролцоогоор 4,660 бакалаврын болон 1,750 магистрын оюутан суралцаж, 302 үндсэн цагаар ажилладаг багш ажиллаж байгаа ба 2023 онд тус сургууль өргөдөл гаргасан оюутнуудын 90.9%-ийг хүлээн авчээ. Элссэн оюутнуудын дундаж голч дүн (GPA) 3.57 байсан бол SAT оноо 1110–1300, ACT оноо 22–30 байсан байна (шаардлагатай тохиолдолд шалгалтын оноо өгсөн сурагчдын дундаж).
Монмаут Их Сургуулийн нэр хүнд 2010-аад оны хугацаанд өссөн. U.S. News & World Report-ын "Хойд бүсийн бүсийн их сургуулиуд"-ын жагсаалтад 2005 онд 76-д жагсаж байснаа 2012 онд 37-д, 2013 онд 30-д жагссан. 2018 онд энэхүү жагсаалтын 28-р байранд орсон нь тус сургуулийн хамгийн өндөр үзүүлэлт байв. Энэ амжилт нь Монмаутыг Нью-Жерси мужийн хувийн их сургуулиудаас хамгийн өндөр, улмаар "The College of New Jersey"-ийн дараа мужийн хоёр дахь өндөр зэрэглэлтэй бүсийн их сургууль болжээ.