Монос Фарм
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Аж үйлдвэрийн салбар | Үйлдвэрлэл |
---|---|
Чиглэл | Эмийн үйлдвэр |
Үүсгэн байгуулагдсан | 1990 он |
Үүсгэн байгуулагч | Лувсангийн Хүрэлбаатар |
Төв байр | Сонгинохайрхан дүүрэг-20, Сонсголонгийн тойруу 4Б байр Улаанбаатар, Монгол |
Байршлын тоо | 211137 |
Удирдах хүмүүс | Гүйцэтгэх захирал М.Одгэрэл,
Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Б.Энхзаяа, Маркетинг борлуулалтын газрын захирал Б.Сэлэнгэ |
Бүтээгдэхүүн | Салимон, Дентамон, Тонзилмон, Нефромон, Витагрипп, Читамон |
Ажилчид | 120 |
Цахим хуудас | www.monospharma.mn |
References: Та Монос Фарм ХХК-тай холбогдохыг хүсвэл
Утас:976-70173107, Факс:976-70173117, Имэйл: pharma@monos.mn, monospharma@yahoo.com, monospharma@gmail.com, www.facebook.com/monospharma, www.twitter.com/monospharma, www.youtube.com/monospharma |
Танилцуулга
[засварлах | кодоор засварлах]Монголын №1 эмийн үйлдвэр Монос Фарм ХХК нь 1990 онд хувийн хэвшлийн анхдагч эмийн үйлдвэр болон байгуулагдсан. Хүмүүний эрүүл мэндийг тэтгэх эмчилгээний өндөр идэвхт эм бэлдмэл, эмийн чанарыг хамгаас эрхэмлэн эмийн үйлдвэрлэл, эмзүйн судалгаа, шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
- Антибиотик,
- Мөөгөнцөрийн эсрэг,
- Өвдөлт намдаах,
- Халуун бууруулах,
- Ханиалга намдаах,
- Цэр ховхлох,
- Дархлал сэргээх,
- Витамин, амин дэм,
- Мэдрэлийн систем,
- Харшил,
- Буйлны үрэвсэл,
- Шимэгч хорхойн эсрэг,
- Чих хамар хоолой,
- Зүрх судас,
- Хоол боловсруулах,
- Бөөр,
- Шээсний замын тогтолцооны эмчилгээний эм бэлдмэлүүдийг үйлдвэрлэж байна.
Нийтдээ 80 гаруй эм бэлдмэлийг шахмал, капсул, нунтаг, үрэл, тосон түрхэц, цацлага, шингэн, гален хэлбэрээр үйлдвэрлэж байгаагаас 30 гаруй нэр төрөл нь тус компанийн брэнд бүтээгдэхүүн юм. МУ-ын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд орсон 25 гаруй нэр төрлийн эмийг үйлдвэрлэдэг бөгөөд дархлаа сэргээх “Салимон”, шүдний тулгуур эд, буйл, амны салстыг эмчлэх “Дентамон” бэлдмэлүүд нь Монгол Улсын төрийн шагнал хүртсэн билээ.
Үйлдвэрлэлийн үйл явц нь МУ-ын MNS:5524, Олон Улсын ISO 9001, Дэлхий Эрүүл Мэндийн Байгууллагын GMP стандартуудад заасан тогтолцооны дагуу үйлдвэрлэлийн бүх шат дамжлагад стандартыг мөрдөн өндөр чанар бүхий түүхий эд материал ашиглан чанарын баталгаа бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэдэж стандартыг дагуу хадгалж тээвэрлэдэг.
Чанарын хяналтын алба нь Үйлдвэрлэлийн чанарын хяналт, Эрүүл зүйн шинжилгээ, Эмийн шинжилгээ гэсэн үндсэн 3 чиглэлээр Үйлдвэрлэлийн явцыг эхлэл материалаас-эцсийн бүтээгдэхүүн хүртэл материалын чанар, үйлдвэрлэлийн орчин, ажиллагсдын эрүүл ахуй, тоног төхөөрөмжид үндэсний болон Олон Улсын фармакопей, норм норматив, техникийн баримт бичгийн дагуу хяналт тавьж чанарын баталгаа хангадаг.
Лаборторийн MNS/ISO17025 стандартын дагуу Чанарын хяналтын итгэмжлэгдсэн лаборторит эмийн болон түүхий эдийн шинжилгээг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хийж баталгаажуулдаг. Экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготойгоор Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн GMP-ийн стандартад нийцсэн “Эмийн Үйлдвэрлэлийн Цогцолбор байгуулах ” төслийг Европын Сэргээн Босголтын Банктай хамтран амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтын хүрээнд “Нефромон” брэнд 2014 оноос ОХУ-д худалдаанд гараад байна.
Нийтдээ 100 гаруй ажиллагсадтай ба нийт ажиллагсдын 60% нь мэргэжлийн зэрэг, цолтой боловсон хүчин байна. 1996 онд дэргэдээ эрдэм шинжилгээний төвийг байгуулсан нь өнөөдөр Эм Судлалын Хүрээлэн болон өргөжжээ. Тус хүрээлэн нь шинэ эмийн технологи, стандарт, фармакологи, эмнэлзүйн судалгаа шинжилгээ, нэн ховор, ховор болон үйлдвэрлэлийн зориулалтаар их хэмжээгээр хэрэглэгддэг ургамлыг тарималжуулах, генефондыг хамгаалах, фитохими, тарималжуулах арга зүйг боловсруулах судалгааг хийх зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.
Түүхэн замнал
[засварлах | кодоор засварлах]1990 он | 1995 он | 2000 он | 2005 он | 2010 он | 2010 он | 2020 он |
---|---|---|---|---|---|---|
1990 онЭм гоо сайхны үйлдвэрлэл, худалдааны Монос үйлдвэр байгуулагдав.
Эмийн ургамлын зэхмэл, тос, тосон түрхлэг, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэллэв. 1992 он Шахмал болон ургамлын хандаар эм үйлдвэрлэж үйлдвэрлэлээ өргөжүүлсэн. Зүрхний үйл ажиллагаанд нөлөөлөх “Эрвалкор” бэлдмэлийг үйлдвэрлэж эхлэв. 1993 он Цэр ховхлох “Читамон” эм, үйлдвэрлэж эхлэв. |
1995 онМонгол Улсын анхны ерөнхийлөгч П.
Очирбат айлчлав. 1996 он Эрдэм шинжилгээ, судалгааны төвийг байгуулсан нь өнөөдөр Эм Судлалын Хүрээлэн болж өргөжсөн. Олон витаминт ургамлын гаралтай “Натурвит”, стеройд бус үрэвслийн эсрэг үйлдэлтэй “Индомон”, хамрын цацлага “Нафазолин” зэрэг бэлдмэлийг үйлдвэрлэж эхлэв. 1997 он Оны шилдэг аж ахуй нэгжээр шалгарав. /МҮХАҮТ/ “Эрвалкор” эм “Чанартай бүтээгдэхүүн” диплом авав. /СХЗҮТ/ 1998 он Амны хөндийн эмгэг эмчлэх “Дентамон”, бүх төрлийн харшлын эмчилгээнд хэрэглэх “Хлорфенамин” эмүүдийг үйлдвэрлэж эхлэв. 1999 он “Натурвит” бэлдмэл нь “Оны шилдэг бүтээгдэхүүн”-ээр шалгарав. /МҮХАҮТ/ Монгол Улсын ерөнхийлөгч Н. Багабанди айлчлав |
2000 он“Читамон” бэлдмэл нь “Хэрэглэгчидийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн”-ээр шалгарав.
/СХЗҮТ/ Оны шилдэг аж ахуйн нэгжээр шалгарч “Хийморь” одон авав. /МҮХАҮТ/ 2001 он Дархлал сэргээх “Салимон” бөөрний эмчилгээний “Нефромон” бэлдмэлүүдийг үйлдвэрлэж эхлэв. Эмийн ургамал тарималжуулах Ботаник цэцэрлэг байгуулав. “Хлорфенамин” эм нь “Шилдэг эм”-ээр шалгарав. /МҮХАҮТ, Монголын эм үйлдвэрлэгчдийн холбоо/ 2002 он Тоног төхөөрөмжөө шинэчилж, үйлдвэрийн байранд өргөтгөл хийж үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэв. 2003 он МУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Үндэсний бүтээмжийн шагнал” авав. “Шилдэг эмийн үйлдвэр”-ээр шалгарав. /Эм холбоо, НЭМГ/ 2004 он “Технологийн шилдэг брэнд” шагнал авав. /Үйлдвэр, Худалдааны Яам/ “Шилдэг үйлдвэрлэгч”-ээр шалгарав. /Эрүүл Мэндийн Яам/ |
2005 он“Эм бэлдмэлийн сорилтын лаборатори” нь MNS/ISO 17025 -ын стандартын итгэмжлэл авав.
“ Оны Шилдэг үйлдвэр”-ээр шалгарав. /Монголын үндэсний үйлдвэрлэгчидийн холбоо/ 2006 он Салимон, Дентамон брэндүүд нь Монгол улсын “Төрийн Соёрхол” хүртэв. “Үндэсний шилдэг үйлдвэрлэгч Энтрепренёр”-ээр шалгарав. /МҮХАҮТ/ 2007 он “Салимон” бэлдмэл “Импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн”-ээр шалгарав. /МҮХАҮТ/ “Читамон” бэлдмэл “Үндэсний шилдэг бүтээгдэхүүн”-ээр ээр шалгарав. /ЭМЯ, Эм Холбоо/ 2008 он “Шилдэг эмийн үйлдвэр”-ээр шалгарав. /Эм Холбоо/ 2009 он “Хаан чацаргана” брэнд “Шилдэг органик бүтээгдэхүүн” шагнал авав. /НЗДТГ/ “Хаан чацаргана” брэнд “Экологийн цэвэр бүтээгдэхүүн” шагнал авав. /МҮХАҮТ |
2010 онОлон Улсын GMP стандартын шинэ эмийн үйлдвэрийн цогцолборын төсөл эхлүүлэв.
“Салимон”, “Нефромон” бэлдмэлүүд “Үндэсний шилдэг брэнд”-аар шалгарав. /МҮХАҮТ/ “Азитрон” брэнд “Эх орны эмийн үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн’ шагнал авав. /Эм Холбоо/ 2011 он “Оны шилдэг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч хамт олон” шагнал авав. “Салимон”, “Нефромон”, “Читамон”, “Энхжин” цуврал брэндүүд “Made in organic mongolia” ногоон шошго авав. /МҮХАҮТ/ “Хүүхдэд ээлтэй байгууллага”-аар шалгарав. /НЗДТГ/ 2012 он Олон Улсын GSP стандартын шинэ эмийн агуулах ашиглалтад оров. |
2013 он
ОУ-ын GSP стандартад нийцсэн агуулахын барилга ашиглалтад оруулав. 2014 он “Нефромон” эмийг ОХУ- д худалдаалж эхлэв “Тонзилмон” бэлдмэл нь “Эрүүл мэндийн онцлох бүтээгдэхүүн”-ээр шалгарав. /МҮХАҮТ/ 2015 он ОУ-ын Чанарын Удирдлагын Тогтолцооны ISO9001 стандарт нэвтрүүлэв. 2016 он ОУ-ын GMP стандартын шинэ эмийн үйлдвэр ашиглалтад оруулав.
|
2020 он
Эм бэлдмэл сорилтын лаборатори "ISO17025" гэрчилгээ гардан авлаа. |
Гавъяа шагнал
[засварлах | кодоор засварлах]1.Алтан тэмдэг, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо 1997 он
2.Эрвалкор бүтээгдэхүүнээрээ “Чанартай бүтээгдэхүүн” диплом Стандартчилал. хэмжилзүйн үндэсний төв 1997он
3.Оны шилдэг аж ахуй нэгж Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим 1997он
4.Шилдэг эм Натурвит эмээрээ Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 1999 он
5.“Хэрэглэгчийг хаанд өргөмжилсөн” хамт олон Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг 2000 он
6.Читамон Бүтээгдэхүүн хэрэглэгчидийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн Стандартчилал. хэмжилзүйн үндэсний төв 2000 он
7.Шилдэг үйлдвэрлэгч Монголын эм үйлдвэрлэгчдийн холбоо 2000он
8.Хийморь одон Оны Шилдэг аж ахуйн нэгж Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 2000 он
9.Шилдэг эм Хлорфенамин МХАҮТ- Монголын эм үйлдвэрлэгчдийн холбоо 2001он
10.Гаалийн шилдэг харилцагч Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газар 2002 он
11.Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Үндэсний бүтээмжийн шагнал 2003 он
12.Шилдэг эмийн үйлдвэр Эм холбоо, Нийслэлийн эрүүл мэндийн газар 2003 он
13.Монгол Улсын Оны Шилдэг үйлдвэр Монголын үндэсний үйлдвэрлэгчидийн холбоо 2005он
14.Технологийн шилдэг брэнд Үйлдвэр, Худалдааны Яамны 2004 он
15.ШИЛДЭГ ҮЙЛДВЭРЛЭГЧ Монгол Улсын Эрүүл Мэндийн Яам 2004он
16.Нийгмийн эрүүл мэндийг дэмжигч байгууллага Нийслэлийн Эрүүл мэндийн Газар 2004 он
17.“Үндэсний шилдэг үйлдвэр” алтан медаль Монгол ёс заншил судлалын ОУХолбоо 2005он
18.“Ариун үйлстэн” хамт олон Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг 2005 он
19.Монгол Улсын Төрийн Соёрхол Салимон, Дентамон эмээрээ 2006 он
20.Салимон Импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим 2006 он.
21.Үндэсний шилдэг үйлдвэрлэгч Энтрепренёр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим 2006 он.
22.Үндэсний шилдэг бүтээгдэхүүн Читамон бэлдмэлээрээ Эрүүл мэндийн Яам, Эм Холбооны 2007 он
23.Импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн Салимон эмээрээ Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 2007 он.
24.Буянтай байгууллага Монголын Залуучуудын Холбоо 2007он
25.Салимон бүтээгдэхүүн Дүүргийн шилдэг брэнд СХДЗДТГазар 2007 он
26.Шилдэг эмийн үйлдвэр Эм Холбоо 2008 он
27.“ХААН ЧАЦАРГАНА” иж бүрдэл бүтээгдэхүүн “Шилдэг органик бүтээгдэхүүн” Нийслэлийн засаг даргын тамгын газар 2009он
28.Экологийн цэвэр бүтээгдэхүүн Хаан жимс-Чацарганы цуврал Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 2009он
29.Үндэсний шилдэг брэнд Салимон, Нефромон бэлдмэлүүд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим 2010он
30.Ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүдээрээ Төрд өгөөжтэй, түмэнд тустай бүтээгдэхүүн өргөмжлөл Татварын Ерөнхий Газар 2010 он
31.Азитрон бүтээгдэхүүнээрээ “Эх орны эмийн үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн’ МЭЗБН “ЭМ” холбоо. 2010 он
32.Салимон, Нефромон, Читамон, Энхжин цуврал цай “Made in organic mongolia” ногоон шошго МҮХАҮТанхим 2011 он
33.Хүүхдэд ээлтэй байгууллага Нийслэлийн засаг даргын тамгын газар 2011он
34.Оны шилдэг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч хамт олон 2011он
35.Тонзилмон Эрүүл мэндийн онцлох бүтээгдэхүүн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим 2014 он
Ололт амжилт
[засварлах | кодоор засварлах]Манай үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний 90%-ийг Монгол улсад хамгийн эхэлж үйлдвэрлэлд нэвтэрүүлсэн.
Манай үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний ҮФӨ, стандартыг 100% Монгол улсад хамгийн эхэлж боловсоруулж батлуулсан.
1990 он - Монголын анхны хувийн хэвшлийн эмийн үйлдвэр
- Монголын анхны брэнд эмүүд үйлдвэрлэгч
1991 он - Монголын анхны хувийн хэвшлийн Шахмал, Гален эмийн технологи нэвтэрүүлсэн эмийн үйлдвэр
1996 он - Монголын анхны “Эм судлалын эрдэм шинжилгээний төв” байгуулсан.
2000 он -Монголын анхны хувийн хэвшлийн “Эм бэлдмэлийн сорилтын лаборатори” байгуулсан.
2001 он - Монголын анхны Төрийн Соёрхолт эм “Салимон”, “Нефромон” бүтээсэн.
- Монголын анхны “Эмийн ургамал тарималжуулах Ботаник цэцэрлэг” байгуулсан
2003 он - Монголын анхны “Капсултай эм үйлдвэрлэх" технологийг нэвтэрүүлсэн эмийн үйлдвэр
2005 он - Монголын хувийн хэвшлийн лабораториудаас хамгийн анх MNS/ISO 17025 ОУ-ын стандартаар итгэмжлэгдсэн “Эм бэлдмэлийн сорилтын лаборатори”.
2007 он - Монголд анх удаа эмийн салбарт хамгийн анх “Өндөр идэвхит шингэний хроматографийн аппарат” үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.
2010 он - Монголд анх удаа эмийн салбарын хамгийн анхны хамгийн том хөрөнгө оруулалтыг эхлүүлсэн. Европын Сэргээн Босголт банктай хамтарсан ОУ-ын GMP стандартын шинэ эмийн үйлдвэрийн цогцолборын төсөл эхлүүлэв.
2010 он - Монголд анх удаа 4 үйлдэлтэй вакуум хандлагчийг галены эмийн үйлдвэрлэлд нэвтрүүлж богино хугацаанд тухайн ургамлын биологийн идэхит бодисыг бүрэн хэмжээгээр хандлан авах технологи нэвтрүүлэв.
2012 он Монголд анх удаа эмийн үйлдвэрийн Олон Улсын GSP стандартын шинэ эмийн агуулах ашиглалтад оруулсан.
2013 он ОУ-ын GSP стандартад нийцсэн агуулахын барилга ашиглалтад оруулав.
2014 он Монголд анх удаа экспортын эм “Нефромон” -ийг ОХУ- д худалдаалж эхлэв.
2015 он ОУ-ын Чанарын Удирдлагын Тогтолцооны ISO9001 стандарт нэвтрүүлэв.
2016 он ОУ-ын GMP стандартын шинэ эмийн үйлдвэр ашиглалтад оруулав.
2020 он Эм бэлдмэл сорилтын лаборатори "ISO17025" гэрчилгээ гардан авлаа.