Мончоог
ᠮᠣᠩᠴᠤᠭ ᠤᠷᠢᠶᠠᠩᠬᠠᠢ Мончоог урианхай | |
|---|---|
| Нийт хүн ам | |
| 2,354 | |
| Томоохон хүн амтай бүс нутаг | |
| 2,354[1] | |
| Хэлнүүд | |
| Тува хэлний Мончок аялгуу (Төрөлх); Монгол хэл | |
| Шашин | |
| Буддизм, Монголын бөө мөргөл | |
| Холбоотой угсаатны бүлэг | |
| Тува, Алтайн урианхай, Өөлд | |
Мончоог буюу хөх молцогтон урианхай. Тэдний үндсэн нутаг нь Алтай урианхайн Баруунгарын Шар Даа буюу Ёст гүний хошууны газар болох бөгөөд үүнийг мончоогийн хошуу ч гэдэг. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ховд голын дагуу нутаг, Ховдын харганатын бэлчээр (Цэнгэл сумын төв) гэдэг газар хошуу төвлөж байсан ба тус хошуун гол хийд нь Шар Даагийн хүрээ буюу Ховд голын хүрээ (Хөх мончоогийн хүрээ) болно. Энэхүү Мончоогийн хошууны хүн амтай угсаа ойр хүмүүс зэргэлдээ хошуу Эетэй гүний хошуу буюу Цагаан Соёны хошуу болон Зоригт гүний хошуу буюу Хар Соёны хошуунд нутаглана. Хувьсгалын өмнө Ёст засгийн хошуу 500 гаруй өрхтэй байсны ихэнх нь Алтай нурууны ард ирж нутаглаж байжээ. 1933 онд мончоог нь Цэнгэл суманд 240 гаруй өрх, 12 хөрш байсан гэж Ж. Цэвээн тэмдэглэсэн байна. Орчин үед Цэнгэлийн мончоогийн нэлээд олон өрх аж ам Сэлэнгэ аймагт шилжин суурьшжээ. Түүнээс гадна Ховд аймгийн Буянт суманд дээр үед ирж нутагласан мончоогууд нэг бригад болж байна. Баян-Өлгийн мончоог казах, монгол, тува хэлээр, Ховдынх нь монгол, тува хэлээр хэлэлцэнэ. Харин тэдний орон сууц, дээл хувцас, хэв заншил нь Ойрад монголчууд (урианхай)-тай адилхан болно.”
Овгууд
[засварлах | кодоор засварлах]Чухамдаа эд бол Тува гарлын монгол хольцтой Соёд урианхайчууд юм. Эдний овог яс нь дотроо бас ялгаатай байдаг. Жишээлбэл:
Мончоог
[засварлах | кодоор засварлах]Мончоог нь иргэд, хөег, хойд, жакдыва, шунгуур гэж ялгарна. Үүнээс хөег нь хаа хөег, хара, гоцог, донгуш, монгуш, хөртгөш, гүлдрэг хөег гэж ялгагдана.
Хар Соён
[засварлах | кодоор засварлах]хара-төш, хара-сал
Цагаан Соёныг
[засварлах | кодоор засварлах]авганцар, Сарыглар хэмээн ангилна.
Бусад
[засварлах | кодоор засварлах]Харин хойд гэдэг овог нь эрт цагт өөр газраас ирсэн тул Мончоогийн 4 суманд ордоггүй байж. Үүний учир нь Манжийн ноёрхлын үед Ёстын хошууны хэсэг айл (нэг сум өрх) Ховд аймгийн (мянгадын) Халзан бүрэгтэй, Гурван цэнхэр зэрэг газар албанд дайчлагдан очоод сүүлд 1870 оны орчим хошуу нутагтаа эргэж ирсэн бөгөөд хагас зарим нь тэндээ үлджээ. Тэдгээр хүмүүсийн удам нь Цэнгэл сумын 3, 5-р бригадынхан болно. Иймээс эдний дотор хойд овог холилдсон байна. Тэрчлэн энэ нутагт зах найман өртөөний өөлдүүд сууж байсан учир энд бас өөлд овогтон бий болжээ.
Үгийн гарал
[засварлах | кодоор засварлах]Мончоог гэдэг үг нь угтаа яс угсаа, отог овгийн нэр бус харин энэ нутагт ирсэн хасагууд, хошуу ноёных нь малгай хөх жинсийг үзээд хөх монцогтон гэж нэрлэснээс ийм үг үүссэн гэдэг. Бас «хөх чулуутан» ч гэдэг.
Монгол улс дахь суурьшил
[засварлах | кодоор засварлах]Хөх мончоог буюу хөх молцогтон урианхай нар Монгол улсын Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум, Ховд аймгийн Буянт сумын Нарийнгол багийн нутагт төвлөрөн сууршиж байна.
Энэ хуудсанд холбогдсон хуудас байвал тохирох бичлэг рүү нь холбоосыг нь солино уу.
- ↑ Монгол Улсын хүн амын 2020 оны тооллогын үндсэн тайлан (Монгол хэлээр)
