Jump to content

Морава гол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Морава гол Дунай мөрөнд цутгах хэсэг

Морава гол (чех. Morava, словак. Morava, герман. March) — Төв Европ дахь Дунай мөрний зүүн цутгал болсон гол юм. Эх ба дунд хэсэг нь Чех улсын нутгаар (Морави) урсдаг бөгөөд адаг нь Словак, Австри хоёрын хилийн зурвас болж урсдаг.

Урт нь 388 км, сав газрын талбай нь 26,600 км². Усны дундаж урсац 115 м³/с.

Морава голын эрэг дээр Оломоуц, Ходонин, Ухерске Храдиште, Кроммерж, Холич, Хохенау ан-дер Марч, Марчэгг, Братислав (Дэвин) зэрэг хотууд оршдог.