Морин Стэплтон

Морин Стэплтон
Maureen Stapleton
Морин Стэплтон 1958 онд
Морин Стэплтон 1958 онд
Иргэншил Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
Төрсөн огноо 1925 оны 6 сарын 21
Төрсөн газар Трой, Нью-Йорк Муж УлсАмерикийн Нэгдсэн Улс
Нас нөгчсөн 2006 оны 3 сарын 13
Нас барсан газар Ленокс, МассачусеттсАмерикийн Нэгдсэн Улс
Урьдны гэр бүл Макс Эллентак (1949—1959), Дэвид Рэйфиль (1963—1966)
Танил үе 1948—2003
Мэргэжлийн замнал
Мэргэжил жүжигчин
Гавьяа шагнал Оскар (1981)

Морин Стэплтон (Англи: Maureen Stapleton, 1925 оны зургаадугаар сарын 21-нд Нью-Йорк мужийн Трой хотод төрсөн) — «Оскар», «Алтан бөмбөрцөг», «Эмми», «Тонни» шагналт Америкийн театр, киноны нэртэй жүжигчин байв.

Замналын товчоон[засварлах | кодоор засварлах]

Загварын товчоонуудаар эргэлдэгч 18 настай бүсгүйн жүжигчиний төрмөл авъяасыг нэрт жүжигчин Жоэл Маккри таньж, чаддаг бүхнээ сургасан гэдэг. Бродвей театрт «Өрнөдийн сэлгүүцэгч»-ээр (1946) гараалуулсанаас хойш «Сарнайн шивээст» (1951), «Мярайлаг хатагтай» (1951) жүжгийн гол дүрээр «Тонни» гардаж байв. Америк театрын урлагийн академи түүнийг алдрын танхимдаа 1981 онд хүндэтгэжээ.

Анх тоглосон бүрэн хэмжээний кино «Ганц бие хүмүүс» (1958) болон «Нисэх буудал»-ийн (1970), «Дотоод засал»-ийн (1978) туслах дүрүүдээр «Оскар», «Алтан бөмбөрцөг», «БАФТА»-д дэвшсэн бол «Улаантнууд»-ын (1981) туслах дүрээр «Оскар», «БАФТА» гардаж байв.

Морин Стэплтон 2006 онд Массачусеттст уушгины архаг үрэвсэлээр таалал төгсчээ.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Морин Стэплтон – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  • Морин Стэплтон — Internet Movie Database
  • Морин Стэплтон (англ.)Internet Broadway Database
  • "Морин Стэплтон". Find a Grave.