Jump to content

Морин толгой мананцар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Морин толгой мананцар

Морин толгой мананцар (Барнард 33) нь Орионы ордод байрладаг хар мананцар юм. Уг мананцар нь Алнитак одны урдхан ба Орионы Бүсийн зүүн захад байрладаг Орионы Цогц Молекул үүлний нэг хэсэг юм. Энэ мананцарыг Шотландын одон оронч Виллиамина Флеминг 1888 онд Харвардын Коллежий одон орны төвд бүртгэжээ. Энэ мананцар дэлхийгээс 1500 гэрлийн жилийн зайд оршдог. Мананцрын голд хуйлраан дунд морины толгойн дүрстэй ойролцоо дүрс байдаг учир энэ мананцар нь олонд онцгой танигджээ.

Мананцрын ягаан өнгө нь уг мананцрын цаана байгаа устөрөгчийн хийн өнгө бөгөөд ойролцоох од Сигма Орионисын гэрэлд ингэж гэрэлтэн харагддаг.

Stub icon

Энэ мананцрын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.