| Москва хот |
| холбооны ач холбогдолтой хот |
| орос. город Москва |
|
|

Сүлд туг |

Сүлд тэмдэг |
|
|
Орос орон дахь Москва хот |
| Улс орон |
Орос |
| Улсын хот |
Москва |
| Тойрог (12) |
Нэр бүхий 12 тойрогтой. |
| Газар нутаг |
2550 км² |
| Газрын байц |
д.т.д. 118—255 м |
| Хүн ам |
2012 онд ▲11,612,943 хүн |
| Хүн ам (бөөг.) |
15,512,000 хүн |
| Нягт сийрэг |
4554.1 хүн/км² |
| Ард түмэн |
91.6% - орос, 1.4% - украйн,
1.4% - татар, 1.3% - армен |
| Нутгийн олон |
Москвагийнхан |
| 1147 он |
Анх нэр дурдагдсан |
| Хотын дарга |
Сергей Собянин |
| Цагийн бүс |
Москвагийн цаг (ГЦ+4) |
| Утасны дуг. |
+7 495 (496, 498, 499) |
| Шуудан-дугаар |
101000—135999 |
| Автомашиных |
77, 97, 99, 177, 197, 199 |
| Цахим хуудас |
mos.ru (оросоор) |
Москва хотын Химийн дүүрэгт байрладаг олон улсын нисэх буудал Шерметьев
Москва (орос. Москва) — Оросын Холбооны Улсын нийслэл хот. Нутаг дэвсгэр засаг захиргааны хуваариар ямар нэгэн мужид хамаарахгүйгээр шууд холбооны этгээд болж, Төв холбооны тойрог, хэдий хамаардаггүй ч Москва муж хоёрын төв гэгдэнэ.
2010 оны тооллогын дүнгээр 11,503,501 оршин суугчтай.[1] Үүнээс үзвэл Орос болон Европын тэргүүн их, дэлхийн тавдугаар их хот, дэлхийн нэгэн үлэмж хот (живаатан хот) болох нь тодорхой байдаг.[2]
Дорнод Европын тэгш талын төв хэсэгт Москва голын эрэгт байршсан. Оросын эзэнт гүрнээс бусад Москвагийн бэйст улс, Оросын царьт улс, Зөвлөлт Орос Улс, Зөвлөлт Холбоот Улсын гэх урьдын дөрвөн улсын нийслэл байсан түүхтэй.
Европ тив дэх хамгийн том хотод тооцогддог бөгөөд газар нутаг нь дэлхийд дээгүүрт жагсана. Москва улсынхаа улс төр, эдийн засаг, шашин, санхүү, боловсрол, тээврийн төв нь юм.
ОХУ-ын ерөнхийлөгчийн оршин суудаг газар болох Кремль мөн энд оршдог. Москва нь эдийн засгийн томоохон төв бөгөөд дэлхийд тэрбумтнынхаа тоогоор тэргүүлдэг. 2007 онд амьдархад хамгийн их өртөгтэй хотоор хоёр дахь жилдээ шалгарчээ. Маш олон шинжлэх ухааны хүрээлэн, боловсрол, спортын байгуулалтай. Москвад маш нарийн зохион байгуулалтай тээврийн систем үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүний дотор уран барилга, зургаараа алдартай дэлхийн хамгийн их ачаалалтай метро байрладаг юм.
-
Москвагийн метро (орос. Московский метрополитен) нь 2010 оны байдлаар 12 шугам, 182 өртөөтэй. 1935 оны 5 сарын 15-нд нээгдсэн.
|
|
|
| Саятан хот (15) |
|
|
| Томоохон (15) |
|
|
|
Азийн улсын нийслэл
|
|
Бүрэн эрхт
улсын нийслэл |
|
|
| Дутуу эрхтийн |
|
|
|
|
|