Моторола компани
Motorola, «Моторола» — америкийн нэгдсэн харилцаа холбоо, цахим системд тэргүүлэх байр суурийг эзэлдэг байсан Америкийн компани байсан юм.
2010 онд АНУ-ын хамгийн том компаниудын Fortune 500 жагсаалтын 110-р байранд орсон. Төв байр нь АНУ-ын Иллиной мужийн Чикагогийн ойролцоох Шомберг хотод байрладаг байв.
2011 онд тус компанийг Motorola Solutions болон Motorola Mobility гэж хоёр хуваасан. Сүүлд нь Google, Lenovo нар Motorola Mobility -г худалдаж авсан.
Түүх
[засварлах | кодоор засварлах]
1928 онд Моторола компанийг ах дүү Пол, Жозеф Галвин нарын үүсгэн байгуулсан бөгөөд "Galvin Manufacturing" хэмээх гэр бүлийн компани байсан юм. 5 хүнийг ажлуулдаг байжээ. Тус компани нь радио хүлээн авагчдад зориулсан цахилгаан тэжээл үйлдвэрлэдэг байсан. 1930 онд тус компани нь англи "мотор" гэх үгний араас тухайн үеийн алдартай гэрийн "Victrola" гэх радионы төгсгөл -"ола" нэмж Моторола барааны тэмдгийг бүртгүүлж автомашины радио үйлдвэрлэж эхэлсэн юм.
Удалгүй тус компани цагдаагийн машинд зориулсан радио холбоо нийлүүлж эхэлсэн. 1937 онд Galvin Manufacturing нь товчлууртай радио үйлдвэрлэсэн анхны компани болжээ. Дэлхийн 2-р дайны үед тус компани цэргийн ангиудад радио (Walkie-Talkie) холбоо нийлүүлэгчдийн нэг байсан.
1943 онд Galvin Manufacturing олон нийтийн компани болж, хөрөнгийн биржид бүртгүүлжээ. 1947 онд Galvin Manufacturing Corporation нь хамгийн алдартай брэнд болох "Моторола" болж нэрээ өөрчилсөн байна. Мөн 1947 онд Моторола телевизор, автомашины радио үйлдвэрлэж эхэлсэн юм.
Моторола нь хөдөлгөөнт холбооны системийг үүсгэн байгуулагчдын нэг юм. 1973 оны 4-р сарын 3-нд Моторола компанийн харилцаа холбооны системийн дарга Мартин Купер дэлхийн хамгийн анхны хөдөлгөөнт гар утсаар өрсөлдөгч Bell Labs-ийн судалгааны албаны дарга Жоэл Энгелтэй утсаар ярьжээ. Дэлхийн хамгийн анхны арилжааны зөөврийн гар утас болох Motorola DynaTAC 8000X 1983 оны 3-р сарын 6-нд худалдаанд гарсан. 8 цаг ажиллах хүчин чадалтай, бараг 800 грамм жинтэй, 33х4.4х8.9 см хэмжээтэй шинэ бүтээгдэхүүн нь АНУ-д 3995 долларын үнэтэй зарж байсан. Үүний зэрэгцээ компанийн анхны үүрэн холбооны сүлжээ ажиллаж эхэлсэн; Үүнийг бүтээхэд 20 жил, 200 сая доллар зарцуулсан байна. 1986 онд Моторола компани Японы гар утсанд АНУ-ын Худалдааны яамнаас нэмэлт тариф авч, зах зээлийн томоохон хувийг эзлэх боломжийг олгосон байна.
2011 оны 8-р сард Google нь Motorola Mobility-ийг 12.5 тэрбум доллараар худалдаж авахаар тохиролцсон гэж зарласан. Хэлэлцээрийг 2012 оны 5-р сард дууссан.
2014 онд Motorola Mobility-ийг Хятадын Lenovo компани худалдаж авсан. Нийт гэрээ 2.91 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн бөгөөд Google Motorola-гийн патентын багцыг хэвээр үлдээжээ.