Мотэги Тошимицү

Мотэги Тошимицү (япон. 茂木敏充 Мотэги Тошимицу, 1955 оны 10-р сарын 7-нд Японы Точиги мужийн Ашикага хотод төрсөн) — японы улс төрийн болон төрийн зүтгэлтэн. 2021 оноос хойш Японы Либерал Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга. 2019 оны 9-р сарын 11-нээс 2021 оны 11-р сарын 4 хүртэл, мөн 2025 оны 10-р сарын 21 хүртэл Японы Гадаад хэргийн сайдаар томилогдон ажилласан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Мотэги Тошимицү Японы Точиги мужийн Ашикага хотод төрсөн бөгөөд Токиогийн Их Сургуулийг төгссөн байна. Дараа нь Харвардын их сургуулийн Жон Ф. Кеннедигийн Засгийн газрын сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Тэрээр "Marubeni" худалдааны компанид, "Yomiuri Shimbun" сонинд улс төрийн сурвалжлагчаар, McKinsey & Company зөвлөх компанид ажиллаж байжээ.
Мотэги анх 1993 онд Японы Шинэ Намын гишүүнээр Төлөөлөгчдийн танхимд сонгогдсон. Тэрээр 1995 онд Либерал Ардчилсан Намд элссэн. Тэрээр одоогоор Төлөөлөгчдийн танхимд тав дахь удаагаа ажиллаж байна.
Тэрээр Гадаад хэргийн дэд сайд, Окинава болон Хойд нутаг дэвсгэрийн асуудал эрхэлсэн төрийн сайд, Шинжлэх ухаан, технологийн бодлогын сайд зэрэг Засгийн газрын янз бүрийн албан тушаал хашиж байжээ.
Фукуда Ясүогийн Засгийн газарт тэрээр Санхүүгийн үйлчилгээ, захиргааны шинэчлэлийн төрийн сайдаар ажиллаж байжээ. 2012 оны 12-р сарын 26-нд тэрээр Абэ Шинзоогийн хоёр дахь Засгийн газарт Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайдаар ажилласан. Тэрээр энэ албан тушаалыг 2014 оны 9-р сарын 2 хүртэл хашсан.
2019 оны 9-р сарын 11-нээс 2021 оны 11-р сарын 4 хүртэл Японы Гадаад хэргийн сайдаар ажилласан байна.