Мудирасын Зайсанов
МУДИРАС ЗАЙСАНОВ (1908 онд Хаант Оросын Дорнод Казакстаны Зайсан нуурын эрэг дээр төрсөн -1965 онд Улаанбаатар хотод нас барсан)-Монгол Улсын Нисэх хүчний анхны генерал. Монголын Ардын Армийн анхны нисгэгчдийн нэг, хошууч генерал, казах үндэстэн.
Эцэг нь казак үндэстэн, эх нь татар хүн байсан. Анхны нэр нь Хамза гэдэг байжээ. Эцгийнх нь нэр Мударис ( заримдаа Мукрас гэж ч бичигддэг ) Мукарис нь Зайсанов.
Тэрээр 14 настайдаа өнчирөөд Монголд 1925 онд Өнчин хүүг Ховд хязгаарын Шерушй хошууны занги , Санырау омогын захирагч А.Райсхан, Оросын хил дээрээс дагуулан Монголд авчирч асран хүмүүжиж байгаад сүүлд Улаанбаатар хотод хүүхдийн асран хүмүүжүүлэх газар сурч амьдарсан байна. Ховд хотод Монгол бичиг үсгийн сургууль, ЗХУ-ын Москва хотын КУТВ-ийн сургууль, Томбов хотын морин цэргийн сургууль, Оренбург хотын нйсэхийн сургуулийг тус тус төгөссөн ажээ.
Тэрээр 1939 он 1945 оны дайнуудад оролцон онцгой гавьяа байгуулсан. Алтан гадас, Байлдааны гавьяаны улаан тугийн одон ,хошууч генараль ЗХУ-ын Байлдааны одон, БНМАУ -ын нисэх хүчний ерөнхий командлагчаар ажилласан. 1945 онд чөлөөлөх дайнд эрэлхэгээр тулалдаж Нисэх хүчний Хошууч Генерал цол хүртсэн.
1965 онд нас барсан бөгөөд Улаанбаатар дахь алтан өлгийд нутаглуулсан