Музей

Музей (μουσεῖον mouseíon ‚Музены хийд‘[1] буюу музены ариун газар, өөрөөр хэлбэл урлаг, соёл, шинжлэх ухааныг хамгаалагч дарь эхийн хийд) нь чухал хэрэгтэй эсвэл сургамж бүхий эд өлгийн зүйлсийн цуглуулгыг хадгалах, ангилаx, шинжлэн судлан зарим хэсгийг нь үзэсгэлэн болгон нийтэд дэлгэн үзүүлдэг газар юм.
Музей гэх үг нь хамгийн анх антикийн эллинизмийн үед тэмдэглэгдэн үлджээ. МЭӨ 3-р зуунд үүсгэн байгуулагдсан Александрын сургууль антикийн үеийн хамгийн чухал судалгааны байгууламж байсан ба түүнд Александриа хотын номын сан харьяалагддаг байж. 1546 онд Италийн түүхч, эмч Паоло Жовио нь өөрийнхөө сууцны тухай Италийн Комод "Musaei Joviani Descriptio"[2] гэх анхны музейн каталогийг хэвлэн гаргажээ. Энэ үеэс эхлэн төрөл бүрийн цуглуулгын нэршилд музейг хэрэглэх болов. Харин олон нийтийн хэллэг болон тархсан нь 18-р зуунаас эхлэлтэй.
1946 онд музейн үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх зорилгоор Олон улсын музейн зөвлөл (англи. International Council of Museums, ICOM) байгуулагдсан. Энэхүү байгууллага нь 115 орны 27,500 гаруй гишүүнтэй бөгөөд ЮНЕСКО болон бусад олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажилладаг. Олон улсын музейн зөвлөл нь 3 жил тутамд гишүүн орнуудын аль нэгэнд нь чуулдаг байна.
Орчин үеийн музейнүүд
[засварлах | кодоор засварлах]Орчин үед Италийн эрдэмтэн Паоло Жовио (1483–1552) "Жиовио цуврал" гэгддэг цуглуулгаараа музейн үндэс суурийг тавьсан гэдэг. Гэгээрлийн эрин үед олон нийтийн музейнүүд Европын олон оронд олон нийтийн амьдралын салшгүй нэг хэсэг болсон. 1750 онд Люксембургийн ордны цуглуулгаас авсан зургуудыг Парист долоо хоногийн хоёр өдөр олон нийтэд (голчлон оюутнууд болон уран бүтээлчдэд) үзүүлэхийг зөвшөөрсөн. Хожим нь тэдгээрийг 16-р зууны I Франсуа хааны хувийн цуглуулгаас үзмэрүүдийг хадгалдаг Луврын цуглуулгад шилжүүлсэн.
Энэ төрлийн анхны музей нь Лондон дахь Британийн музей байв (1753 онд нээгдсэн). Зочид музейг үзэхийн тулд бичгээр бүртгүүлэх шаардлагатай байв. Францын хувьсгалын үеэр болон түүний нөлөөн дор Лувр (1793 онд нээгдсэн) анхны томоохон олон нийтийн музей болжээ.
18-р зууны музейнүүд
[засварлах | кодоор засварлах]- Медичи урлагийн цуглуулга — 1739 онд улсын өмч болсон;
- Ватиканы урлагийн цуглуулга — 1769;
- Вена хотын хааны цуглуулга — 1770;
- Дрезден хотын хааны цуглуулга — 1770;
- Санк-Петербурга дахь Эрмитаж — 1764;