Мумтаз Махал

Мумтаз Махал, гэрлэхээсээ өмнө Аржуманад Бану Бегам (1593 оны 4-р сарын 27-нд Агра хотод төрсөн — 1631 оны 6-р сарын 17-нд Бурханпур хотод нас барсан) — Их Моголын эзэнт гүрний хаан Шах Жаханы эхнэр. Их Моголын эзэнт гүрний перс гаралтай түшмэл Наваб Бахадурын охин.
Тэрээр Шах Жахан хааны 3 дахь эхнэр байсан бөгөөд 14 дэх хүүхдээ төрүүлэх үеэрээ нас баржээ. Хайртай эхнэрийнхээ үхэлд Шах Жахан гүнээ харамсаж эзэнт гүрнийхээ нийслэлд эхнэрийнхээ дурсгалд зориулж бунхан барихыг тушаажээ. 22 жилийн турш баригдсан бунхан бөгөөд Таж Махал гэж нэрлэсэн байна. Мумтаз Махалын чандар болон дараа нь Шах Жаханыг нас барахад мөн энэ бунхан сүмд оршуулжээ. Өнөөдөр энэ агуу хайрын бэлэг тэмдэг, уран барилгын төгс төгөлдөр байдлын жишээ болсон уг сүм бунхан Энэтхэгийн гол үзмэрүүдийн нэг болоод байна.
Мумтаз Махалын төрүүлсэн хүүхдүүд
[засварлах | кодоор засварлах]- Хуралнисса Бегам (1613—1616)
- Жаханара Бегам (1614—1681)
- Падшахзаде Дара Шикох (1615—1659)
- Шахзаде Мухаммад Султан Шах Шужа Бахадур (1616—1660)
- Рошанара Бегам (1617—1671)
- Падишах Мухйи уд-Дин Мухаммад Аурангзеб (1618—1707)
- Шахзаде Султан Умид Бахш (1619—1622)
- Сурайя Бану Бегам (1621—1628)
- Шахзаде Сын (1622)
- Шахзаде Султан Мурад Бахш (1624—1661)
- Шахзаде Султан Луфталла (1626—1628)
- Шахзаде Султан Даулат Афза (1628—1629)
- Хуснара Бегам (1630)
- Гаухара Бегам (1631—1707)