Мухтар Тлеуберди

Мухтар Бескенулы Тлеуберди (Тлеубердин) (казах. Мұхтар Бескенұлы Тілеуберді; ЗХУ-ын БНКазах улсад 1968 оны 6-р сарын 30-нд төрсөн) Казахстаны төрийн зүтгэлтэн. 2019 оны 9-р сарын 18-наас БНКазУ-ын Гадаад хэргийн сайдаар томилогдон ажиллаж байна.

Мухтар Тлеуберди АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкений хамт

Намтар[засварлах | кодоор засварлах]

1968 оны 6-р сарын 30-нд ЗСБНКазах Улсын Чимкент мужийн Аксу тосгонд төрсөн.

1990 онд Алма-Ата дахь С.Кировын нэрэмжит Казах Улсын Их Сургуулийн Философийн факультетыг төгссөн.

1993 оноос Казахстаны ГХЯ-ны Азийн орнуудын газрын атташе, гуравдугаар нарийн бичгийн дарга.

1996 оноос Бүгд Найрамдах Казахстан Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны гурав, хоёрдугаар нарийн бичгийн дарга.

1999 оноос ГХЯ-ны Ази, Ойрх Дорнод, Африкийн газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга, хоёр талын хамтын ажиллагааны газрын дарга, БНКазУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон улсын асуудал хариуцсан зөвлөх.

2001 оноос Бүгд Найрамдах Казахстан Улсаас Израил улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх.

2003 оноос Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн дэд сайд.

2004 оноос Казахстанаас Малайз дахь Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд.

2005 оноос Бүгд Найрамдах Индонези Улс, Бруней Даруссалам, Бүгд Найрамдах Филиппин Улсад Казахстаны Элчин сайдаар хавсран суусан.

2009 оноос Казахстан улсаас Швейцар дахь Элчин сайд, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Лихтенштайны Хант улс, Ватикан Улс дахь Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар нэгэн зэрэг ажиллаж байв.

2016 оноос Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд.

2019 оны 9-р сараас Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайд.

2022 оноос хойш Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд.