Мэдрэлийн эд
Мэдрэлийн эд нь хүний биеийн гадны нөлөө болон дотоод нөлөөг мэдээлэх үүрэгтэй байдаг. Мэдрэлийн эдийн үндсэн үүрэг нь биеийн эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг нэгтгэн зангидах бөгөөд энэ үүрэг нь мэдрэлийн эдийн бүтцийн үндсэн нэгж болох мэдрэлийн эс, түүний уургуудын өвөрмөц дохионы шинж чанартай холбоотой. Бүтцийн хувьд мэдрэлийн эд нь мэдрэлийн эс ба түүнийг тэжээх, тулах, зааглах, шүүрлийн ба хамгаалах үүрэг бүхий нейроглийгээс тогтоно.