Мэдээллийн ахлах мэргэжилтэн

Мэдээллийн ахлах мэргэжилтэн (CIO), ерөнхий дижитал мэдээллийн ажилтан (CDIO), мэдээллийн технологи (IT) - ийн захирал, нь аж ахуйн нэгжийн мэдээллийн технологи болон компьютерийн систем түүний компанийн зорилгод хүрэхэд туслах ахлах мэргэжилтэнд олгодог албан тушаал юм. Ерөнхийдөө, МАМ нь гүйцэтгэх захиралд шууд тайлагнадаг мөн үйл ажиллагаа хариуцсан захирал болон санхүү хариуцсан захиралд ч тайлагнаж болно. Цэргийн байгууллагад, удирдах ажилтандаа тайлагнана. Мэдээллийн ахлах мэргэжилтний үүрэг анх 1981 онд Бостон Банкны Ахлах Дэд Ерөнхийлөгч асан William Р. Synnott, MIT Sloan Менежментийн[1] сургуулийн профессор асан William H. Gruber нараар анх тодорхойлогдож байжээ.

МАМ-үүдийн хэрэгцээ[засварлах | кодоор засварлах]

МАМ-үүд болон ЕДМА-ууд нь технологи болон өгөгдөл ашигладаг бизнесийн гол цөмийг бүрдүүлж өгдөг. Сүүлийн үед бизнес, эсвэл зүгээр л МТ гэх ойлголтууд нь хангалттай биш гэж ажиглагдах болжээ. МАМ-үүд МТ-ийн нөөц болон төлөвлөгөөг удирддаг "МХТ зэрэг бодлого, практик хөгжил, төлөвлөлт, төсөв, нөөц, сургалт".[2]  Үүнээс гадна, МАМ-үүд МХТ-ийн тогтолцоог ашиглан хэрхэн ашигаа нэмэгдүүлэх нь нягтлан бодох бүртгэлд маш чухал болоод байна, түүнчлэн зардлаа бууруулах, хохиролоо хязгаарлахын тулд хийх чухал үүрэг нь хяналт бий болгох, боломжтой гамшигийг тооцоолох юм. Компьютерийн Долоо хоног тутам сэтгүүл онцолсноор ажлын байран[3] дээр "МТ-ийн удирдагчдын 53% нь өндөр түвшний хувийн ур чадвартай хүмүүс дутмаг байгаа талаар мэдээлжээ". МАМ-үүд нь үр дүнтэй ажлын холбоо харилцааг бий болгохын тулд МТ-ийн мэргэжилтнүүд болон МТ-ийн бус мэргэжилтнүүдийн анхаарал доор үүргүүд хоорондын ялгааг багасгах шаардлагтай болж байна. 

Үүргүүд ба хариуцлагууд[засварлах | кодоор засварлах]

Байгууллагын МАМ нь хэд хэдэн үүргийг хариуцан ажилладаг. Эхний ба хамгийн чухал нь, МАМ нь бизнесийн удирдлагын орон зайг нөхөн ажиллах ёстой. МАМ нь удирдах шийдвэрүүдийг гаргах ёстой байдаг, үүнд нийлүүлэгчдээс МТ-ийн эд зүйлс авах эсвэл шинэ системийг бий болгох зэрэг багтах ба үүгээр ч зогсохгүй тусгай зохион байгуулалттай ажиллах хүчинг удирдан чиглүүлэх үүрэгтэй. Нэмж дурьдахад МАМ нь "Зохион байгуулах өндөр ур чадвартай байх шаардлагтай". Байгууллагын МАМ нь өрсөлдөх давуу талыг нэмж мөн байгууллагын ажилчдын сонирхлыг татсан хэвээр байлгахын тулд ажил үүргүүдийг оновчтой тэнцүүлэх ёстой ба энэ нь нэн чухал үүрэг юм. МАМ-нүүд мөн ажилчин шинээр элсүүлж авах үүрэгтэй, ингэснээр компанийн дутуу ажлыг нөхөх, хэрэгцээг нөхөх шилдэг ажилчид бүрдэх ёстой.

Үүнээс гадна, МАМ-нүүд байгууллагын МХТ-ийн стратеги болон МХТ-ийн бодлого хоёрыг шууд төлөвлөх шаардлагтай. МХТ-ийн стратеги нь ирээдүйн баталгаа, хангамж, мөн байгууллагаар зохицуулагдсан гадаад болон дотоод стандартуудыг бүтээдэг . Үүний нэгэн адил, МАМ нь МХТ-ийн хэрхэн хэрэглэх болон хүсэлт гаргах талаар нарийн МХТ-ийн бодлого бичих ёстой. Эдгээр нь, аль аль нь ирээдүйг стратегичлах бодлого, мөн байгууллагын богино болон урт хугацаан дах хамгаалалтад хэрэгтэй. AstraZeneca-ийн МАМ байсан Paul Burfitt, МТ-ийн засаглалын МАМ-ний үүргийг тодорхойлж өгөхдөө, энэ нь "хариуцлага болон комиссуудын үүрэгийн"[4] "тодруулах" үйл явц хэмээн тоймлон хэлэв.

МАМ, ДАМ болон ТАМ хоорондын ялгаа[засварлах | кодоор засварлах]

Мэдээллийн Ахлах Мэргэжилтэн, Дижитал Ахлах Мэргэжилтэн, Технологийн Ахлах Мэргэжилтэн хоорондын үүрэг гол төлөв бүдгэрсэн. Хойд Америкийн Dice-ийн ахлах дэд ерөнхийлөгч Tom Silver хэлэхдээ,ТАМ-нүүд өөрсдөө технологидоо эргэлзэж санаа зовдог, харин МАМ-нүүд түүнээс ч илүүтэйгээр бизнесийн анкет болон тэд хэрхэн зохицуулагдаж болох тал дээр эргэлздэг гэжээ.

Илүү тодруулбал, МАМ-нүүд бизнесийн МТ-ийн системүүд болон үүргүүдийг удирдаж, стратеги болон бодлогыг бүтээж түгээдэг, мөн дотоод хэрэглэгчдэд түлхүү анхаардаг. Үүний эсрэгээр, ТАМ-нүүд гадаад хэрэглэгчдэд анхаарж, мөн хэрхэн өөр ялгаатай технологи, компанийг илүү ашигтай байлгаж чадах эсэх дээр анхаарна.

ТАМ-нүүдийн уламжлалт тодорхойлолт нь гадаад нөхцөлт өрсөлдөөн дээр давуу тал болох эсэхт анхаарна, энэ нь орчин үеийн технологийг ашиглаж буй ДАМ-нүүд, интернет загварчлал болон бизнесийг дижиталжуулах том өгөгдөл зэрэг хамаарна. 

Ашигласан материал[засварлах | кодоор засварлах]

  1. Synnott W.R. and Gruber W.H. (1981) Information Resource Management: Opportunities and Strategies for the 1980s.
  2. University of Nottingham. "The role of a Chief Information Officers (CIO) or equivalent Senior ICT Manager". www.nottingham.ac.uk. Retrieved 26 October 2014.
  3. Manwani, Sharm; Flint, David. "From manager to chief information officer". www.computerweekly.com. Retrieved 26 October 2014.
  4. Computer Weekly. "What exactly does a chief information officer do?". www.computerweekly.com. Retrieved 26 October 2014.

Гадаад холбоосууд[засварлах | кодоор засварлах]